x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж, хөгжлийн төслүүдийг танилцууллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж, иргэдтэй уулзав. Тэд бүс нутгийн хөгжлийн бодлого, дэд бүтцийн төслүүд, орон нутгийн бизнесийн дэмжлэг зэрэг сэдвээр иргэдийн саналыг сонсож, төрөөс хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Дэд бүтцийн төслүүд

Баруун бүсийн хөгжлийг дэмжих зорилгоор энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Завхан аймагт 35 төсөлд 104.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд авто замын сүлжээг сайжруулах ажлыг нэн тэргүүнд тавьж буйг онцолсон. Үүнд:

  • Улиастай-Алтай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто зам
  • Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км зам
  • Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км зам
  • Түдэвтэй (3.6 км), Баянхайрхан (1.5 км), Тэс (1.4 км) чиглэлийн салаа холбоос зам, гэрэлтүүлэг

Арцсуурь боомтыг хөгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд экспорт, импортын худалдаа хийх боломжтой болж, аялал жуулчлал, бизнесийн өргөжилт, бүтээгдэхүүний үнийн бууралт зэрэг давуу талууд бий болно гэж тооцжээ.

Орон нутгийн хөгжлийн асуудлууд

Иргэдийн санал хүсэлтийн дагуу:

  • Аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх
  • Ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, өргөтгөлийг шийдвэрлэх
  • "Нэг сум-нэг нуур" төслийн хүрээнд Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэлтийг судлах
  • Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилт

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүн М.Мандхай нар Улиастай хотод болсон Хоршоологчдын зөвлөгөөнд оролцож, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилт, зээлийн олголт, татвар, даатгалын зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

  • Улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88,000 гаруй малчин гишүүнээр элссэн.
  • Завхан аймагт 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

УИХ-ын дарга хоршоологчдын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр дундын хоршоог байгуулах, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах, тогтвортой орлого бий болгохыг уриалав.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 9 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 16 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 23 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 28 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 33 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 0 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 58 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 27 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 35 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 45 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 51 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 55 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 59 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 53 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 26 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 55 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 20 цаг 0 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 20 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top