x

Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно

Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан болж, халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Халиа тошинд хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах:

“Нийт халиа тошин үүссэн байршилд хийсэн үнэлгээний үр дүнгээр Сонгинохайрхан дүүрэг эмзэг байдлын “маш их” эрсдэлтэй түвшинд байна. Мөн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд “их” эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл халиа тошингийн эрсдэлийн индекс дунд түвшинд буюу өнгөрсөн онтой харьцуулбал нэг дахин бага эрсдэлтэй байна” гэв.

Мөн халиа тошин үүссэн байршлын нөхцөл байдал, хэрэгжүүлэн ажиллаж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өгөв. 2024 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 48,120 метр куб шуудуу татаж, 3800 тонн мөс тээвэрлэж, 450 метр далан босгосон байна. Мөн 93 айлыг нүүлгэн шилжүүлэх дүгнэлтэд хүрч, цаашлаад голын ай савд суурьшсан айлуудыг холбогдох албаныхантай хамтарч нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр байнгын ажиллагаа шаардлагтай ЧД-ийн I, III суваг, БЗД-ийн зүүн уулын суваг зэрэг байршилд үргэлжлүүлэн шар усны аюулаас сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.

 

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Т.Даваадалай эрсдэлтэй түвшинд байгаа таван дүүргийн 28 хороонд энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гамшгийн шар түвшнийг тогтоож, тухай бүрд хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 7 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 10 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 17 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 25 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 30 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 35 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 2 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 0 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 29 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 37 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 47 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 53 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 57 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 1 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 55 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 28 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 57 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 20 цаг 2 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 20 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top