x

Үндэсний гадуурхал, глобаль Булли

Үндэсний гадуурхал, глобаль Булли

     Булли бол өнөөдрийн топ сэдэв. Манайхны үгээр бол “Үндэсний аюулгүй байдлын асуудал”. Бид чинь хэлсэн үгэндээ сүр хүч оруулах гэж “Үндэсний аюулгүй байдал”, “Энэ бол геноцид”, “Аюулын харанга дэлдэж байна” гэж дүвчигнэсээр байгаад Үндэсний аюулгүй байдал ч гэж юу юм бэ, яавал утгаараа геноцид болдог, жинхэнэ аюулын харанга ямар байх зэргийн утгыг бол алдагдуулсаан, алдагдуулсан. Хожмын маргааш Үндэсний аюулгүй байдал алдагдаж, үндэстнээрээ нь аймаглан устгуулж, аюулын харанга утгаараа дэлдэхэд “За даа, Мояа нар рэкээтээ хийж, амьтан хүн айлгаж ичээж яваа биз” гээд цочих хүн гарахгүй болтлоо дөжирсөн гэхэд болох. За энэ ч яахав, одоохондоо “Үндэсний аюулгүй байдлын асуудал” болж амжаагүй сэдэв.

     Монгол хэлнээ ойрмогхон шинээр орсон “Буллидэх” гэдэг үг “бүлэглэн гадуурхах” утгатай. Уг үг нь сайхан найз, манай талын хүн гэсэн утгатай Голланд үг байснаа хоёр зууны тэртээгээс утга шилжин, жигших гадуурхахыг заах болсон гэх. Яг монгол хэлний “сайн, сайхан” гэдэг тэмдэг нэр заримдаа утга шилжиж “Сайн эр”(хулгайч), “Сайхан гар”(яаж ч мэдэх нэгэн) болохоороо эсрэг чанар заадаг шиг юм уу даа.

    Өнөөдөр, ялангуяа нийгмийн сүлжээнд болон сурагчдын дунд байдаг Булли заримдаа олныг доргиож байна. Ёс суртахуунаа өмч хөрөнгөөсөө дээгүүр тавьдаг, нэр төрөө мөнгөнөөс чухалчилдаг Солонгос зэрэг оронд нийгмийн гадуурхалд өртсөн алдартнууд амиа хорлох ч тохиолдол нэг бус. Тохиолдол бидний дунд арай ч яригдаагүй байна. Гэхдээ, гэнэн ариун багачуудын амиа хорлолтууд гадуурхлаас үүдсэн цөхрөлтэй холбоотой байх нэн магадтай ч хэрэг явдал далд үлдээд байгаа.

    Харин Монголын насанд хүрэгчдийн дунд гадуурхагдснаас болж амиа хорлох нь барагтай болов уу? Учир нь нүүдэлчид тодорхой утгаараа “гадуурхлын дархлаатай” хүмүүс. 

   Дайн тулаан, харийн эрхшээл, улс төрийн аллага, цаг агаарын хүнд сорилтыг туулж өдий хүрсэн Монголчуудын “Амьдралын цагаан толгой”-н эхний үсэг нь “яаж ийгээд амиа авч гарах” гэдэг философиос эхтэй. Бид тулгамдсан ямар ч бэрхшээлийг “Өвчин зовлон бишээс хойш туулаад л гарна”, “Сүртэйшдээ, ямар үхсэн биш”, “Эцэг эхээ алдсан аятай юундаа урвайгаа вэ”, “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой” гэдэг зарчим баримталж давдаг. Нэг үгээр бол “Амьд байх нь ёс суртахуунаас дээгүүр”, “Амьд байх нь нэр төрөөс дээгүүр” гэдэг зарчим л даа. Ийм философи зарчимтай ард түмэн барагтай Буллиг даваад л гарах дархлаатай байж таарна.

    Нөгөө талаасаа нүүдэлчний амьдрал нь байгалийн сорилтыг даахгүй нэгнээ гадуурхах адгууслаг зөнг байнга сэрээж ирсэн бололтой. Амьтад, зарим шувуу үр ангаахай дундаасаа сул доройг нь өөрөө устгадагтай төстэй юм уу даа. Дайсан болон араатнаас зугтаах, гал түймэр, үерийн гамшгийг давах цагт зугтаах чадвартай хэсэг нь амь гарах, ингэхдээ эхнэр хүүхэд гэхчлэн өөрийг нь залгамжлагч хийгээд түүнийг төрүүлэгч эхийг дав дээр аврах хэрэгтэй болно. Хөгшид хийгээд хөгжлийн бэрхшээлтэн, өвчтөнүүд хаягдахдаа тулна. Учир иймээс, тэд булли гадуурхлын менежмэнттэй болж, түүнийгээ хэрэгжүүлэх аргыг хүртэл боловсруулжээ. Монгол ардын “Ам барих ач” гэдэг хэллэг ч эндээс гаралтай. Нүүдэл даахгүй болсон хөгшдөө буллидэхээр барахгүй, гадуурхлаа албажуулж, аманд нь булууны яс гудирч алдаг технологитой байж. Булли нь шүүхийн шийдвэр маягтай гарч, ялын тогтоолоо ач хүүгээр нь гүйцэтгүүлдэг байж уу гэмээр. 

    Гэвч цагийн эрхээр, шашны нөлөө, амьтныг гаршуулан тээврийн хэрэгслэл болгосноор нүүж суухад хялбар болсон зэрэг хүчин зүйлийн хаялгаар энэ ёс устаж, мөнөөх ам барих ачийн хэрэг явдал, “Эцэг эхийн ач хариулах” ёс суртахуунаар солигдсон бололтой. Гэхдээ л нүүдэл даахгүй, байгалийн сорилтод сөхрөхүйц нэгэндээ таагүй хандлага нь удтал арилсангүй. 

   ХХ зуунд социализм байгуулан хотшиж эхэлсэн Монголчуудын нүүдэлчний булли арилсангүй. Арилсангүйгээр барахгүй социалист аж төрөх ёсын нэг хэсэг болон албажив. Харанхуй мухар сүсэгтнүүдийн дунд байсан “шашны дайсан”, “ландрам”, “муу юм шүглэсэн этгээд” хэмээх ойлголт нь “Ангийн дайсан”, “хар шар феодал” гэдэг хувьсгалт агуулгаар солигдов. 

   Нүүдэл даахаа больсон хөгшдийг хахааж алдаг байсан бол коммунизмд чиглэсэн үсрэлтийн замын хань болохгүй гэж үзсэн “хувьсгалын эсэргүү”, “ангийн дайсан феодалуудыг” шууд л буудаж алсан нь насанд хүрсэн таван Монгол эрийн нэгийг хороосон явдал болов. Балар цагийн харанхуй нүүдэлчид ч таван эр тутмынхаа нэгийн аманд чөмөг чихэж алсан нь юу л бол?

    Улмаар, эсэргүү гэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдийг ажил сургуулиас хөөж, нийгэмд жигшүүлэх кампанит ажил зохиох болов. Тэдний үзсэн туулсны хажууд өнөөгийн сурагчдыг сошл булли бол нохойн наадам санагдахаар харгис. Тэр үеийн “Лоохуузыг үзэн ядах цуглаан”, “Намын эсрэг бүлгийг илчилсэн МАХН-ын бүгд хурлын шийдвэрийг хүлээн авах хөдөлмөрчдийн хурал”-аа байг гэхэд наяад оны эхээр “академич Б.Ширэндэвийг хэлэлцсэн ШУА-ын намын хорооны хурлын протокол”-ын хажууд өнөөгийн сошл хуйлраан, “Мояа давалгаа”, “Лодойг баалах” энээ тэрээ бол зүгээр л хоолны хачир.

   Нийгэм харьцангуй дулаарсан гэх ХХ зууны жараад оноос хойш ч сахилгагүйтсэн сурагчдыг анги хэсүүлэн шийтгэх хэмээх “Сурган хүмүүжүүлэх булли” цэцэглэв. Ариун цэврийн талаар тааруу, ялангуяа бөөстэй гарсан гэх хүүхдийг анги хэсүүлэн жигшээхийн хажууд өнөөгийн “Чи үхээч, Манай сургуулиас зайл” гэхчлэнгийг сошл булли юу юм бэ? Ахуй амьдралын бэрхшээлтэй, халуун усгүй хүйтэн гэрт амь зуудаг охин хүүхдээс бөөс гарав хэмээн сургууль даяар харуулан хөтөлсний дараа нийгмийн дунд амьд явахад ямар байхсан!

   Тухайн цагтаа хэвийн л санагддаг байсан, социалист уралдаанд хоцорсон хүмүүсийн нэрийг самбарт зарлах, нохой гахай унуулан зураад олон хөлийн газарт тавих зэрэг нь өнөөгийн хүний санаанд багтахгүй.

   Та өнөөдөр нэг байгууллагаар ороход үүдэнд нь “Манай байгууллагын хамгийн муу хүмүүс” гээд хэдэн хүний зураг хадсан байвал хэрхэн лайвдаж, фээстээ поост хийж дуулиан хадаах бол доо? Гэтэл тэр нь социалист нийгмээ улам сайхан болгох төрийн бодлогын нэг хэсэг байсан гээд бодчих!

    Өнөөгийн бидний гайхаад байдаг, үр хүүхэдээ “хүний дор орохооргүй” хүн болгох гэдэг үзэл санаа ч нийгмийн буллийг тэсэн давах сэтгэлийн тэнхээтэй, түүнд өртөхөөргүй хүн болгохоос эхтэй буйзаа. 

   Үнэндээ бол, “Хүний дор орохгүй хүн” гэдэг нь дарга даамал, оройлогч болно гэсэн санаа бус, харин ч нийгмийн буллид өртөхгүй, өртлөө ч амиа хорлочихгүй даваад гарах хэмжээний нэгэн байх гэдэг утгатай ч байж мэднэ. 

   Өнгөрсөн нийгэмд хүмүүс гадуурхлын талаар гомдоллохын оронд үр хүүхдээ түүнийг тэсэх дархлаатай болгохыг л чухалчилжээ. Гомдоллоод ч яах билээ, булли нь төрийн бодлого болоод сургууль соёлын газарт хэрэгжиж байхад чинь.

    Өнөө цагийн нээлттэй нийгэм, олон нийтийн цахим сүлжээнд олон сул тал бий. Гэхдээ нийгмийн гишүүд сүүдрээ харах, хянах боломж олгож байдаг нь сайхан. Сошл ертөнцөд буй гадуурхал, ялангуяа хүүхэд багачуудын дунд байгаа “Үе тэнгийнхний Булли” бол яриуштай чухал сэдэв мөн. Гэхдээ, Монголчуудын дунд байгаагаагүй гай гамшиг гэнэт гараад ирсэн юм биш. Олон хүн “хэзээ ийм юм байлаа”, “Монголчууд ийм ч болох гэж дээ” гэхчлэн халаглаж байгаа ч, үг нь гадаад ч үйлдэл нь "үндэсний брэнд” үзэгдэл. Хүүхдүүд нэгнийхээ нэрийг хар самбарт бичих, нохой гахай унуулан зурж доромжлох, анги хэсүүлэн гадуурхах уламжлалыг голж орхиод илүү орчин үеийн технологи ашиглах болжээ л гэж ойлгоход болно. Гэвч цаашдаа технологио л солиод суртлаа солихгүйгээр хөгжих боломжгүй.

Муухай байна, гэхдээ бид муухайгаа мэдэж авч байна.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 28 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 29 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 30 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 33 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 34 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 36 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 2 цаг 18 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 3 цаг 7 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 3 цаг 11 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 3 цаг 12 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 3 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 3 цаг 17 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 3 цаг 18 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 3 цаг 19 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 3 цаг 19 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 5 цаг 0 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 5 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 5 цаг 38 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 39 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 5 цаг 39 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top