x

Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?

Орос юуны төлөө тэнд зууралдан байлдаад байна вэ?

Цэргийн тусламжийн хариуд Трамп тэндээс мөнгө босгох ямар үндэслэлтэй вэ?

Донбасс гэж ямар нутаг юм бэ? Зөвлөлтийн цөмийн зэвсгийг Украины уранаар бүтээсэн үү?

Оросын эрдэмтэн Алексей Чичкин гэдэг хүний ихээхэн сонирхолтой судалгааг ил болгоё. “Киевийн хунтынхан” гэгч нөхөд Дорнод Украинд үхэлдэн байлдаад байгаад тэрээр хариулт хайсан байна. Эдүгээ тусгаар тогтнолоо өөртөө тунхаглаад буй Донецк ба Луганскийн БНУ-уудад нефть, газ, уран, нүүрсний асар их нөөц буй тул түүнд нь өрнийнхөн шунаад Киевийн эрх баригчид тэдний гар хөл болж байгаа гэжээ. Өөрийнхөө хоёр муж болох Донецк, Луганскад эх орноо бутаргахгүй хэмээн тулалдаж байгаа украины арми нь “нацистууд” ба “гадаадын хөлсний цэрэг”-ээс бүрдээд русофоби ертөнцийн эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа аж. Харин тэр нутгийн хөрсөн дор ямар түүхий эд булаастай байгаа нь бүр СССР-ийн үеэс тас нууц гэнэ. Гэхдээ өрнийнхөн тэрийг нь сонирхсоор өдийг хүрчээ. 

Эрдэмтэн А.Чичкин СССР-ийн Улсын төлөвлөгөөний хорооны архивыг ухаж үзсэн бололтой юм. Луганскад 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр 1600 метрийн гүнээс асар их газрын тосны нөөц илрүүлжээ. 1952 оноос ухаж олборлож байснаа 1957 онд хааж нууцалжээ. Тэр үеийн Зөвлөлт Украины намын дээд удирдлага Москватай тохиролцоод бүх нефтиэ РСФСР-ээс авна, газрын тосны “Дружба” хоолойг Дорнод Украинаар дайрууланТатарстанаас Дорнод Европ руу хүргэнэ хэмээх амлалт авч тэр нь ч хэрэгжиж байсан аж.

Ийм байдалтайгаар 1991 оны СССР-ийн таралтыг хүргэсэн ба 2000-аад онд нефтийн хайгуул дахин эхэлж, хэд хэдэн ордыг олж тогтоосон, гэхдээ ордуудын нөөц нууц гэнэ. Луганск гэдэг нь байгалийн хийгээр асар баялаг нутаг юм байна.1960-аад онд тэндээс байгалийн хий олборлож, Кременскийн районы Краснопоповскийн хийн орд нь алдаршиж байжээ. Лав 10-15 жил тэндээс байгалийн хий оргилсон ба бүх мужаа хангаж, өмнөшөө “Кременная–Луганск–Давыдо-Никольское”, хойшоо “Сватово–Старобельск–Городище” гэсэн тэнхлэгээр тэр чигтээ газ илрүүлээд байжээ. Харин тэр нөөцийг Киевийн төр-засаг ямагт нууцалж ирсэн бололтой. Одоогоор 12 цооног ажиллахаа хүлээж байгаа юм байна. Шатахуун болгон хэрэглэвэл 500 мянган тонн болохоор, цаашаа гүн ухвал 3000 метрийн гүнд хоногтоо 2 тонн нефть гаргаад байх асар их нөөц байгааг«Укргазвидобування» («Укргаздобыча») компани олж тогтоожээ.

Эрдэмтэн А.Чичкинээс гадна украины өөрийнх нь эдийн засагч Игорь Рыбаков гэдэг нөхрийн бичсэн өгүүлэл сайтад бас байна. Луганск мужийнх нь Станично-Луганск районд хосгүй их нөөц байна, 10 гаруй цооног ухахад хоногтоо 51 куб метр хар алт гарна. Донецк муж бол уранаар арвин. Бүр 1930-аад онд ураны нөөцөө илрүүлж тогтоожээ. 1944-1946 онд ураны иж бүрэн хайгуул хийж байсан мэдээ байна. Тэгээд Донбассын уранаар зөвлөлтийн атомынзэвсэг бүтээсэн, ерөөсөө хуучин СССР-ийн урантай аль ч бүс нутгаас Донецкийн ураны нөөц хол давна хэмээн “Донецкие новости” сонины сайтад бичжээ. Донецк хотоос 200 километр яваад уран илрүүлж болно. Бүр 1944 онд 21 ураны орд нээчихсэн байсан, тэр бүгд Днепровскийн сав газар бий, Өмнөд Буг гол, Умард Донец голын сав дагуу радио идэвхт материалнөөцлөгджээ. Ерөнхий сайд Юрий Ехануровын үед ВостГОК гэх ураны уурхай ажиллах гэж байснаа үл мэдэгдэх шалтгаанаар больж эргээд тас нууцлагдсан түүхтэй ажээ.

Цаашлаад ураны нөөцийг Адамовк, Маяк, Макатых, Славянск, Калка (украины Халх гол) голын сав дагуу илрүүлсэн, гэвч радио идэвхийн дооз нь хэт өндөр тул газар дороо дараастай байхаас аргагүй, тийшээ очих, эрж хайх бүгд хориотой аж. Украины «Uatom» гэх портал сайтын тооцоогоор, ураны нөөцийн орон зай маш өргөн, Николаевск, Краснооскольск (Донецк муж), Марковск (Луганск муж), Берегск (Донецк, Харьковын хил дагуу), одоо дайн болоод буй Мариуполь хотоос хойшоо 60 км явахад л Николаевскийних орд буй, тэндээс далай хүргэж зөөвөрлөхөд хялбар ажээ. Хөрш Запорож, Харьков мужид бас уран бий. 

Маш сонирхолтой нэг мэдээ байна. Монголд уран олборлохоор орж ирээд байгаль орчны төлөө улс төрийн хөдөлгөөнийнхөнд барьцаалагдаад буй францын“Аreva” компани 2005 онд уран олборлохоор Донбасст очиж байсан байх юм. Канад, АНУ, Британийн зарим фирм ч энэ талын судалгаа хийж, ирж очсон баримт байна. 

Харин энэ баримт өнөөгийн Дорнод Украины иргэний дайнтай хэрхэн холбогдох вэ гэдэг дээр оросын зарим судлаач маш хачин аргумент гаргаж тавьсан байх юм. 1961-1963 oнд Конго улсын Катанга мужид бельгийн цэрэг нь америкийн ба олон улсын хөлсний цэрэгтэй хамтран эрх чөлөөний хөдөлгөөнийг цус урсган дарахаар дайн өдөөсөн нь өнөөдөр Украинд давтагдаж байгаа гэнэ. Катанга нь уранаар баялаг нутаг, тэндхийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид нь тэр баялгийг улсын болгох, харин өрнийнхөн Бельгийн мэдэлд үлдээх гэж хоёр талаасаа алалцсан бол өнөөгийн Новороссия нь XXI зууны Катанга болж хувирлаа гэв.

Жич: дээрхи мөрүүдэд зохиогч миний өөрөө зохиож бичсэн үг үсэг, өгүүлбэр ганц ч байхгүй, гэхдээ хөрвүүлж уншигчиддаа хүргэе хэмээн зориуд шийдлээ. Уул уурхай, олборлолт, лиценз хэмээн байнга үхэлдэн тэмцэлдэж, тэр хэдийг л хөгжлийн ганц гарц болгочихоод буй манай өнөөгийн улс төрчдөд нэгэн төрлийн дохио сануулга болох болов уу гэж үзлээ.

Д.Баярхүү /baabar.mn/ "Судлаачийн үг" номын хэсгээс...

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 9 цаг 35 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 9 цаг 41 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 43 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 9 цаг 45 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 9 цаг 46 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 9 цаг 47 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 цаг 49 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 37 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 13 цаг 38 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 13 цаг 39 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 13 цаг 39 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 39 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 13 цаг 40 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 13 цаг 41 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 15 цаг 35 мин Аюулгүй байдал эхний дүрэм 16 цаг 23 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 17 цаг 14 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 17 цаг 17 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 17 цаг 18 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цаг 18 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top