x

УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү?

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй хүн хандив авах эрхтэй. Хуулиар зөвшөөрсөн. Гэхдээ авч болохгүй аж ахуйн нэгж гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч болохгүй.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.1-т Дараах этгээд хандив өгөхийг хориглоно, 56.1.1-т Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорайшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авчээ. Энэ нь аудитын тайлангаар батлагдсан хууль зөрчсөн үйлдэл юм.

“Ханбогд эксплорайшн” ХХК 2019 оны долдугаар сарын 22-нд бүртгүүлсэн. “Вестерн монголиан девелопмент” ХХК эзэмшдэг. Энэ компани Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниар 2008 оны хоёрдугаар сарын 28-нд бүртгүүлсэн. Бүгд найрамдах Сингапур улсын “Western Met­als Corporation” хувийг нь эзэмшдэг. Э.Болормаа хандивын мөнгийг буцаан шилжүүлээгүй бөгөөд сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.2-т Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэж заасан. Зөрчлийн хуульд уг мөнгийг улсын орлого болгож, торгууль ногдуулна. Зөрчлийн тухай хуулийн 17.1.23-т Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Үүгээр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн “Ханбогд эксплорайшн” ХХК-иас хандив болгож авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгоно. Мөн түүнийг 10 сая төгрөгөөр торгоно. Хуульчид энэ талаар, Э.Болормаагийн өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг. Буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно.

Сонгуулийн санал хураалт болохоос өмнө энэ алдаагаа засаад мөнгийг нь буцаан шилжүүлчих байх гэж бодсон боловч сонгуулийн дараа есдүгээр сарын 28-ны өдөр гаргасан эцсийн тайлангаас нь харахад буцаан шилжүүлээгүй байсан. ҮАГ зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй боловч ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул доор зургаар оруулсан албан бичгийг 2024 оны аравдугаар сарын 1-нд хүргүүлж, мэдээлэл хүссэн боловч сар гаруйн дараа нийтэд ил мэдээлэл тавьсан учраас цахим хуудсаас харна уу гэсэн хариу ирсэн.

Харин 2025 он гарснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар өөрөөс нь лавлаж, бичиж эхлэсэн учраас ийнхүү пост оруулж байна. ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол СЕХ-ны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой гэж тайлбарлалаа.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг УИХ-ын сонгуулиар хандив өгсөн аж ахуйн нэгжээ хамгаалаад байна гэсэн шүүмжлэл гараад байна. Түүний хандивын жагсаалтад “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-иас 30 сая төгрөг, “Ван трейд” ХХК-иас 23 сая төгрөг, “Медиа групп” ХХК-иас 30 сая төгрөг, “Сантранс ложистик” ХХК-иас 30 сая төгрөг, “Капитал групп” ХХК-иас 20 сая төгрөг, “Пабликмедиа” ХХК-иас 30 сая төгрөг, “Монзах” ХХК-иас 30 сая төгрөг, “Амиланэ” ХХК-иас 30 сая төгрөг авсан нь байгаа бөгөөд эдгээр компанийг “Шунхлай холдинг” эзэмшдэг.

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийг “Шунхлай холдинг” ХХК 100 хувь, “Ван трейд” ХХК-ийг Б.Гантиг 100 хувь, “Медиа групп” ХХК-ийг “Шунхлай Холдинг” ХХК 100 хувь, “Сантранс ложистик” ХХК-ийг “Шунхлай Холдинг” ХХК 100 хувь, “Капитал групп” ХХК-ийг П.Батсайхан 100 хувь, “Пабликмедиа” ХХК-ийг “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай Холдинг” 100 хувь, “Монзах” ХХК-ийг “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай холдинг” 100 хувь, “Амиланэ” ХХК-ийг мөн адил “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай Холдинг” 100 хувь эзэмшдэг юм байна. Харин “Шунхлай” нь Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн нэг гэдэг мэдээлэл цацагдсан. Тийм учраас Ч.Лодойсамбууг Гашуунсухайт-Ганцмод хил холболтын гэрээг эсэргүүцэж, Ухаа худагийг хамгаалаад байна гэсэн хардлага шүүмжлэл үүссэн бололтой.

Саяхнаас УИХ-ын гишүүдийн хандивтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй гэх ийм мэдээллүүд дараалаад гарлаа. Цаашдаа ийм асуудалд холбогдох гишүүдийн тоо нэмэгдэж магадгүй юм. Тийм учраас яг энэ хандивтай холбоотой хуулийн зөрчил үүсвэл яах вэ гэдгээ ярих шаардлага үүслээ гэсэн үг. Э.Болормаагийн асуудал дээр Зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх хуультай байна. Харин Ч.Лодойсамбуу үнэхээр хандивлагчаа хамгаалсан бол яаж шийдэх нь тодорхой бус байна.

Ямар ч байсан эхний ээлжинд УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү, биш үү гэдгийг нэг тийш болгох хэрэгтэй болжээ. Эс тэгвээс 126 гишүүний хандивтай холбоотой асуудлууд цаашид үргэлжлэн гарч ирэхийг үгүйсгэх арга алга.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top