x

Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир!

За нэг зүйлийг ёстой бодоод2 ойлгодоггүй ээ.

Угаасаа, хаа очиж үсэрсэн шүлс болгоны араас үг зөөгөөд байдаггүй сул талтай л даа.

Ажаад байхад өнгөрсөн хэд хоногт, тодруулбал Ч.Лодойсамбуу гишүүний Ерөнхий сайдыг огцруулах мэдэгдлээс хойш манай хэвлэлийнхнээс нэг нь ч Ерөнхий сайд дээрээ очоод "Угаартаж амиа алдсан нэг гэр бүлийн 6 хүний амь насны төлөө хэн хариуцлага хүлээх вэ? Та үүний төлөө хариуцлага хүлээж чадах уу?" гэдэг ганц асуултыг тавьсангүй. Ядаж хотын даргынхаа аманд ч ганц удаа мик тулгасангүй.

Тэгсэн хэрнээ АН-ын дарга дээр очоод "Ерөнхий сайдыг огцруулах шаардлагын талаар та юу бодож байна?" гэж асуусан байх юм. Тэгээд "Гантөмөр тэгж, ингэж..." гээд бөөн соошлаар нэг шуугиан, ширээ дүүрэн яриа хөөрөө. Тэрэндээ бүр ямар аймаар мэргэжлийн юм бэ.

Ингэхэд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид нь өөрсдөө юу бодож явдаг юм? Ерөнхий сайд огцрох ёстой, үгүй талаар Гантөмөр бодох ёстой юу, эсвэл өөрсдийгөө "4 дэх засаглал" энэ тэр гэж овойж, оцойдог хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө бодох, дүгнэх, үнэлж цэгнэх ёстой юу?

Тэд яг хэдийд үгээ хэлж, үзгээ хатгах ёстой вэ? Хэзээнээсээ Засгийн газрын насыг уртасгах нь хэвлэл, сэтгүүлчдийн ажил, үүрэг болчихсон юм? Энэ 1-р асуудал.

2-рт, Ч.Лодойсамбуу гишүүний хийсэн мэдэгдэл ямар хуульд харшилж, хэний эрх ашгийг хөндсөн бэ? УИХ-ын гишүүн гэдэг нэгдүгээрт ард түмний төлөөлөл, 2-рт улс төрийн намын төлөөлөл. Тиймээс эхлээд ард иргэдийн буюу нийтийн эрх ашгийг чухалчлах үүрэгтэй. Тэр утгаараа ажил хариуцаж буй албан тушаалтнаас хариуцлага нэхэх нь зүй. Тэр нь Ерөнхий сайд, хотын дарга, эсвэл түлш үйлдвэрлэгч байна уу, хамаагүй. Мэддэг нь мэддэгээ, мэдэхгүй нь мэдэхгүйгээ хэлээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Атал манай Ерөнхий сайд ямар хариулт өгсөн, ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Ямар ч биш. Зүгээр л сурсан зангаараа хөшигний араар ороод, хойд хаалгаар гараад зугтчихсан. Сураг сонсохнээ Хятад улсад өвлийн наадам үзэж яваа гэнэ. Паа, бүр араас нь "аймаар том эдийн засгийн асуудал шийдэх гэж яваа" гэдэг зөвтгөл, унжуургатай.

Явахдаа зүгээр ч нэг явсангүй. Огцруулах шаардлага тавьсан АН-ын гишүүнийг "MCS-ийн гар хөл, төмөр замын гэрээг зогсоохын тулд Засгийн газрыг хорлож, гацааж байна" гэдэг пропаганда зохиогоод, намынхаа "Дондогмаа"-нуудыг түлхүүрдчихээд явж. Манай голоор нэг найр, ширээ дүүрэн яриа хөөрөө...

Ингээд нөгөө Ерөнхий сайдад хариуцлага тооцуулах асуудал маань Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу 2-ыг яллах яллагаа болж хувирав. Намынх нь гишүүд хүртэл тэр шургуунд нь орчихсон, нөгөө 2-ынхоо хормойд нь гал тавиад, тос нэмээд... Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайд байдгийг бүр ор тас мартчихсан. Нөгөө амиа алдсан нэг гэр бүлийн 6 хүний асуудал бүр "дашийн шог"... Хохирогчдыг "Архины хамааралтай, хулгайн хэрэгтэй" энэ тэр гэж гүтгэсэн, хувийн эмзэг мэдээллийг задруулсан цагдаагийн байгууллага, алба хаагчдын асуудал ч "хум пад суухай"...

Ингэхэд Засгын газар, гүйцэтгэх чиг үүргийн өмнөөс хариуцлага хүлээдэг хүн нь яг хэн бэ, хуулиараа? Ерөнхий сайд, кабинетын тэргүүн үү? Эсвэл хатавчинд суугаа цөөнхийн намын дарга уу?

Л.Оюун-Эрдэнийн хариулж чадахгүй байгаа, хариулахаас зугтсан бүх асуултад яагаад заавал Л.Гантөмөр хариулах, өмнөөс нь эрүү шүүлт тулгуулах ёстой гэж.

МАН дарга АН-ыг Засгийн газарт урихдаа тов тодорхой хэлсэн нэг үг бий. Эдийн засгийн бодлогыг барууны нам учраас АН-д хариуцууллаа, нийгмийн бодлогоо зүүний нам учраас МАНай нам барьж авлаа гэж. Тэгээд утаагүй түлш, агаарын бохирдол, нийгмийн эрүүл мэнд, боловсрол гэх мэт бүх асуудал МАН-ын сайд нар, хотын даргын эрхлэх асуудлын хүрээнд үлдсэн. Энэ утгаар нь Лодойсамбуу гишүүн ч гэсэн МАН-ын дарга, Ерөнхий сайдад хандсан байх. Сүүлийн 8-9 жил эрх барьсан, утааг 50 хувиар, 80 хувиар буурууллаа гэж рекламдаж байсан МАН-д, МАН-ын даргад хандах нь ч зөв.

Тэгсэн чинь юу гэнэ вэ? Төмөр замын бүтээн байгуулалтыг хорлох гээд гэнэ үү? Тэрний төлөө зүв зүгээр байсан нэг гэр бүлийн 6 хүн сайн дураараа амиа хорлосон байх уу? Эсвэл MCS гэдэг 3 үсэгтэй компанийн захиалгаар АН-ын нэг гишүүн очоод зууханд нь "хор" хийчихсэн хэрэг үү?

Дахиад хэлье, угаартаж амиа алдсан гэр бүлийн асуудал нэг тусдаа хэрэг. Хүний амьд явах эрхийн, нийгмийн эрүүл мэндийн асуудал. Нэгдүгээрт энэ хэргийг шийдье. Ерөнхий сайд нь хариуцлага хүлээхгүй гэж байгаа бол хариуцлага хүлээх ёстой эзнийг нь гаргаад ир.

Хоёрдугаарт, MCS гэдэг компани үнэхээр Монгол Улсад аймаар ашиг өгөх гээд байгаа төмөр замын бүтээн байгуулалтыг хорлох гээд (яг Х.Баттулга шиг) мөнгө төгрөг төлөөд, хууль тогтоогчийг худалдаж аваад төрийг бусниулаад байгаа бол түүнийг нь баримт нотолгоотой нь гаргаж тавь. Ард иргэдээрээ ингэж доог тохуу хийдгээ л больчих.

Гуравдугаарт, манай хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид ч гэсэн жаахан тархитай, жудагтай бай. Лодой дүүгийн хэлдгээр "хэрсүү бай". Ямарваа асуудлыг тухайн тойрогт нь багтааж хар, судал. Нэг асуудлыг нөгөөгөөр цохиж унагаад, захын дуракын үгний үзүүрээр зарагдаад явдгаа больчих. Ядаж анх ямар хэрэг мандсан, мандаасан, тэр нь хаана үлдэж, та өөрөө хаа хүртэл хадуурсан бэ гэдгээ эргээд нэг хар!!!

Bulgaa Bulganzaya /нүүр номоос/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 28 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 29 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 30 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 33 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 34 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 36 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 2 цаг 18 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 3 цаг 7 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 3 цаг 11 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 3 цаг 12 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 3 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 3 цаг 17 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 3 цаг 18 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 3 цаг 19 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 3 цаг 19 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 4 цаг 59 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 5 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 5 цаг 38 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 39 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 5 цаг 39 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top