x

М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд маш чухал

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр Газрын тосны үйлдвэр барих ажлын явцын мэдээллийг сонссон. Удахгүй газар дээр нь очиж танилцана. Ажлын хэсэг байгуулагдаж, Л.Мөнхбаясгалан гишүүн ахлаад, миний хувьд гишүүнээр ажиллаж байна. Байнгын хороон дээр үйлдвэр барих ажлын явц 21 орчим хувьтай байна гэж танилцуулсан.

-Та газрын тосны инженер. Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол бусдаас гуйхгүй байх боломж бүрдэх болов уу?

-Монголчууд бүгд л үйлдвэр байгуулахыг дэмжиж байна. Гэхдээ анхаарах том асуудлууд байгаа юм. Нэгдүгээрт, энэ үйлдвэрийг эх орныхоо түүхий эд болсон нөөцөөр бүрэн хангаж чадах уу гэдэг асуудал байна. Түүхий эдийн хараат байдалд орчих вий. Яагаад вэ гэхээр, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр, 20 орчим сая тонн баталгаат нөөцтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 30 орчим сая тонн нөөц байснаас 10 сая нь экспортод гарсан. 20 саяыг олборлож гаргана гэдэг технологийн хувьд боломжтой биш.

Тэгэхээр нэмж хайгуул хийж, нөөцийг өсгөх нь хамгийн чухал. Тэгэхээр нэгдүгээрт үндэсний компани байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Үндэсний монгол инженер, техникийн ажилтнууд өөрсдөө газрын тосоо олборлоно гэж үү?

-Тийм ээ. Тэгэхгүй бол одоо олборлож байгаа хоёр компани гадаадын хөрөнгө оруулалттай. Дорноговьд газрын тос олборлолтын 5 хувийг “Доншинг”, Дорнод аймагт “Петро Чайна Дачин Тамсаг” гээд өмнөд хөршийн ТӨК 95 хувийг олборлож байна. Гадны компани олборлолтоо бууруулбал, эсвэл зогсоочихвол үйлдвэр түүхий эдгүй болно. Тийм учраас би байнга хэлээд байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад дууслаа гэхэд жилд 1.5 сая тонн нөөцийг байнгын биелүүлдэг боломжтой болгохгүй бол “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг болох гээд байгаа юм. Тэгэхгүй бол бид импортын шатахуунаас хараат байгаатай адилхан импортын түүхий эдээс хараат болно гэсэн үг. Хоёрдугаарт, энэ үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас хямдхан буюу ядаж адил үнэтэй байж чадах уу гэдэг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны сүүлээр батлагдаж, 2019 оноос инженерчлэл эхэлсэн юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлд өөрчилсөн юм билээ. Яагаад өөрчилсөн талаар би ажлын хэсгийн гишүүний хувьд нэлээд сайн анхаарч ажиллана. Илүү өндөр технологийн, евро стандартын шатахуун хийхээр ТЭЗҮ анхнаасаа байсан уу, өөрчилсөн үү гэдэг асуудал тодорхойгүй байна. Нууц ангилалд байдаг юм билээ. Тийм учраас одоогоор үзээгүй, ажлын шугамаар үзүүлэх байх. Ер нь энэ үйлдвэрээс өндөр үнэтэй шатахуун гарвал эдийн засгийн хувьд ашиггүй.

-Дорноговьд өмнө нь газрын тосны үйлдвэр байсан нь хаагдсан гэж сонссон. Шалтгаан нь дунд байсан юм бол?

-Дорноговьд 1969 онд нефтийн үйлдвэр байсан. Гал гарсан шалтгаанаар зогссон. Гэхдээ яг тэр үед нь Монголын хойд хил залгаа Оросын нутагт нэлээд их нөөц илэрч, олон үйлдвэр нээгдсэн юм билээ. Тухайн үед тэндээс импортлох хямдхан ч байсан байж магадгүй юм. Бид хоёр хөрштэй. Тэдэнтэйгээ газрын тос боловсруулах үйлдвэр тогтвортой ажиллах талаар ямар санал солилцсон байдаг юм бол. Бид Оросоос шатахуунаа импортоор авч байна. Өөрсдөө үйлдвэрлээд эхлэхээр бид өрсөлдөгч болно. Нөгөө талдаа өмнөд хөршийн төрийн өмчит компани газрын тосыг маань олборлоод, өөрийнхөө улсын үйлдвэр рүү зөөж байна. Энэ дээр ямар харилцан ойлголцол байгаа вэ гэдгийг анхаарах ёстой.

-Монгол Улс тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн тухайд тээвэрлэлтийн асуудлыг эртнээс зохицуулах хэрэгтэй юу?

-Түүхий тосыг тээвэрлэдэг нийтлэг арга нь дамжуулах хоолойгоор тээвэрлэх. Дамжуулах хоолой нь газрын хөрсөн дээгүүр явахгүй, далд явах учраас байгаль орчинд нөлөөгүй, ан амьтны хөдөлгөөнд саад болохгүй давуу талтай. Сул тал нь зөвхөн нэг талдаа л тээвэр хийдэг. Төмөр замаар зөөх тохиолдол их бага. Гэхдээ ойрхон зайд төмөр замаар зөөлөө гэж бодоход давуу тал нь төмөр зам хоёр талдаа тээвэртэй. Сул тал нь хөрөнгө оруулалт их орно. Далайн тээврээр мөн тээвэрлэдэг. Богино зайд автомашинаар тээвэрлэдэг тохиолдлууд байгаа л даа.

-Өөрийн юм өргүй гэдэг. Газрын тос боловсруулах үйлдвэрээ байгуулчих юмсан. Та байгуулахыг дэмжиж байгаа биз дээ?

-Дэмжилгүй яах вэ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд маш чухал. Тиймээс импортолж байгаагаас хямд, үгүй ядаж ижил үнэтэйгээр, тогтвортой ажиллуулна гэдгийг хамгийн гол нь маш сайн анхаарах ёстой. Манай Аж үйлдвэржилтийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргасан. Түүн дээр энэ бүх зүйл бий. Нэгдүгээрт, хөндлөнгийн болон Монголын үндэсний мэргэжилтнүүдээс бүрдсэн багаар төслийн санхүүгийн зарцуулалт, технологи сонголтоос эхлээд үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаанд хяналт тавих. Хоёрдугаарт, нэмж нэг ч төгрөгийн зээл авахгүй, нэг ч төгрөгийн төсөв нэмж гаргахгүй гэсэн болзолтойгоор 2028 оны нэгдүгээр улиралд буюу 2028 оны гуравдугаар сарын 31-ний өдөрт багтааж ашиглалтад оруулах. Ашиглалтад орох үед нь түүхий тосны 1.5 сая тонны нөөцөө энэ үйлдвэртээ ханган нийлүүлэх бодлогоо бүрэн хэрэгжүүлсэн байх. Жил бүр төлөвлөгөө гаргаад, хэрвээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, тухайн жилдээ хийх ажлаа хийж чадаагүй бол холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцох. Жил бүрийн оны эцэст дараа оны төсөв батлагдах үед энэ үйлдвэрийн явцын талаар УИХ-д танилцуулж байх, хангалтгүй байвал хариуцлага тооцох утгатай тогтоол гаргасан.

-Хоёулаа ярилцлагаа татварын багц хуулийн шинэчлэлийн асуудалруу чиглүүлье. УИХ-аас Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Иргэд татварыг зайлшгүй бууруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Та санал нийлж байгаа юу?

-Бид сая тойргоороо арваад хоног яваад, иргэдтэйгээ уулзаад ирлээ. Хөдөө багийн малчидтай, сумын төвийн иргэдтэй уулзлаа. Бизнес эрхлэгчид, төрийн албан агчид, ахмадуудтай уулзлаа. Бүгдээрээ л татварыг бууруулах ёстой, ялангуяа НӨАТ, НДШ-ийг бууруулах хэрэгтэй. Хувийн хэвшил, төрийн байгууллагын НДШ төлөлтийг ялгаатай байлгаж болдоггүй юм уу. Хувийн хэвшилд ажиллах хүн их ховор болчихлоо. Хүмүүс төрийн байгууллагад л ажилд ордог боллоо гэсэн саналууд хэлж байна. Татвар үнэхээр ачаалал болж байгаа нь үнэн. Дээр нь хамгийн гол нь энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдал нь цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэнтэй холбоотойгоор айл өрхийн зарлага их хэмжээгээр нэмэгдэж байна.

-Нийслэл шиг хөдөө орон нутагт шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилдэг бил үү?

-Орон нутагт Улаанбаатар шиг шөнийн тарифын хөнгөлөлт гэж байдаггүй. Тийм учраас биднийг шөнийн тарифын хөнгөлөлтөд оруулж өгөөч ээ, шөнө тог цахилгаан зарцуулалт тэртэй тэргүй багасдаг юм чинь орон нутагт энийг мөрдүүлж өгөөч. Яагаад заавал 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт мөрдөөд, хөдөө мөрдүүлэхгүй байгаа юм бэ. Шөнийн хөнгөлөлтөд оруулж өгөөч ээ гэсэн асуудал нэлээд их ирж байна. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх тухай асуудал тавьж байна.

-Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямаршуу байна вэ?

-Би зүүн бүсээс сонгогдсон гишүүн. Ноднин зүүн бүсэд гурван сая гаруй толгой мал хорогдсон. Энэ хэмжээгээрээ иргэдийн амьдралд маш их сөргөөр нөлөөлсөн. Олон хүн малгүй болж, төв суурин газар бараадсан. Малын тоо толгой нь багассан учраас тэр хүмүүст малчны зээлээ төлөх асуудал тулгарч байна. Төр нэг жилийн хугацаатай хойшлуулах арга хэмжээ авсан, энэ хавраас төлж эхэлнэ. Цаашдаа малч дыг дэмжсэн бодлого, ялангуяа орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс “Мөнгө байхгүй ээ” гэхээс илүүтэй уул уурхайн өсөн нэмэгдэж буй баялаг, Үндэсний баялгийн сан, Орон нутгийн хөгжлийн санд орж байгаа орлогоос орж, хадгалж байгаа мөнгийг заавал гадаадын банкинд хадгалуулна гэхээс илүүтэй, заавал Монголбанкинд санхүүгийн хэрэгсэл болгон эргэлдүүлэхээс илүүтэй орон нутгийн жижиг, дунд үйдвэрлэгчид, малчдаа дэмжсэн, бизнес эрхлэх боломжийг нь дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн бодлогуудад зориулаач ээ гэсэн саналууд маш их ирж байна. Яагаад гэхээр эдийн засаг өсч, нүүрс 80 гаруй сая тонныг экспортоллоо. Зэс, алтны үнэ өслөө. Экспортын орлого нэмэгдэж байгаа ч энэ орлого ялангуяа орон нутагт, дундаж давхарга, айл өрх, жижиг бизнес эрхлэгчдэд энэ өгөөж очихгүй байна гэж иргэд маш их шүүмжилж санал тавьж байна.

-Бас бодох л асуудал байх?

-Тэр нь ч бас зөв байх. Яагаад вэ гэвэл, экспорт нэмэгдээд, импорт нэмэгдсэн. Тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн эрс нэмэгдсэн байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт чинь “дээгүүр”-ээ яваад байгаа юм биш үү. Яг анхан шатандаа, дундаж давхаргыг тэлэх бодлогодоо хэр ирж байна вэ. Энийг ирүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлийн, газар олголтын бодлогоор, татварын хөнгөлөлтөөр дэмжээч ээ. Дэд бүтцийн хөгжил, үйлдвэрийн байр, ажлын байртай болоход нь дэмжээч ээ. Иргэд өөрийн чаддагаа хиймээр байна. Хийх гэхээр зээл олдохгүй байна. Зээл авъя гэхэд газар байхгүй болохоор байшин барилга барьж чадахгүй байна. Газар болоод барьцаа хөрөнгө байхгүй болохоор банкны шалгуур өндөр учраас зээл авч чадахгүй байна. Би одоо юу хийх вэ. Би чаддаг юмаа эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хиймээр байна. Сургалтын төв ажиллуулмаар байна, ногоо таримаар байна. Мал малламаар байна. Энэ дээр төр дэмжээд өгөөч ээ. Эдийн засгийн өсөлтийг ингэж л айлын хаалгаар оруулах хэрэгтэй байна гэсэн саналуудыг маш их хэлж байна.

Эх сурвалж: Д.Эрдэнэтуяа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 4 цаг 59 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 5 цаг 55 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 5 цаг 59 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 6 цаг 7 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 8 цаг 24 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 11 цаг 31 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 12 цаг 5 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 12 цаг 10 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 12 цаг 16 мин Шатахууны хямрал ба бодит байдал 12 цаг 25 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 12 цаг 38 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 12 цаг 47 мин Байгаль эхийн хилэн 12 цаг 55 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 13 цаг 8 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 13 цаг 11 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 13 цаг 19 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 13 цаг 27 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Өчигдөр 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Өчигдөр 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Өчигдөр 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top