x

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж байна

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ долоо хоногт Украиныг зорино гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Түүний айлчлал нь Орос-Украины дайныг зогсоох, Украины байгалийн баялгийг Америкт нийлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой аж.

С.Бессент айлчлалынхаа үеэр Украины газрын ховор элемент, эрчим хүчний нөөцийг АНУ-д нийлүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн Украины төрийн өмчит зарим компанийн талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Оросын эсрэг хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд Украины газрын ховор элементүүдийг АНУ-д нийлүүлэх гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Владимир Зеленский, Дональд Трамп нар илэрхийлээд байгаа юм.

АНУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтан энэ долоо хоногт Европт айлчилж, Киев болон холбоотнуудтай Орос-Украины дайны нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эдгээрт Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет, Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Кит Келлог нар багтаж байна.

Газрын ховор элементүүд нь цахилгаан автомашин, гар утас, пуужингийн систем болон бусад технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг бөгөөд орлуулах боломжгүй тул дэлхийн зах зээл дээрх эрэлт нь нэмэгдсээр байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.193)
    украйн монгол 2т адилхан зүйл олон байна
    2025 оны 02 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 3 цаг 14 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 3 цаг 26 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 28 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 3 цаг 32 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 3 цаг 33 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 3 цаг 33 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 3 цаг 35 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 3 цаг 37 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 3 цаг 37 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 3 цаг 38 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 3 цаг 39 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 3 цаг 39 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 5 цаг 27 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 28 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 5 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цаг 30 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 5 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 51 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 5 цаг 51 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 5 цаг 51 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top