x

Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ"

ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАРАНД ӨНДИЙЖ УРГАСАН "ЦЭЦЭГ"

Ирээдүй гэж юу вэ? Өнөөдрөөс хойш үргэлжлэх цаг хугацаа. Энэ цаг хугацаанд бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? гэдэг ганц л зүйл дээр бид бүгдийнх нь зорилго оршдог.

Энэ хэмжүүрийн эцэст нь бүгд л хамтдаа зогсоно. XXI-р зууны эхэн үед амьдарч байгаа бидний олонх нь XXII-р зууныг үзэх нь эргэлзээтэй. Ингэж бодохоор цаг хугацаа маш богинохон санагдана.

Хүн амьдралынхаа хугацаандаа нэгдүгээрт өөрийгөө бүтээж амьдрах, дараа нь үр хүүхэд, ирээдүй хойчдоо зөв залгамж үлдээчихвэл болох нь тэр. Бусдаар “Биднийг одоо сайхан амьдруулаад өг”, “Бидэнд үүнийг зохицуулаад өг” гэдэг бурхны аврал шиг хүсэлт өөр хэн нэгэнд илгээгээд хэрэггүй ээ.

Өнөөдрийн байгаа нийгэм бол бидний өөрсдийн бүтээсэн л дүр зургийн илэрхийлэл. Харин үүнийг бий болгоход хүчин зүтгэж гавьяа байгуулсан олон хүмүүс бий. Хүннү гүрэн, Их Монгол улс, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалыг бүтээлцсэн домогт баатруудыг дурсахгүй байхын аргагүй. Эдгээр үйл явдал бидний хувьд бахархал мөн ч одоо түүхийн хуудсанд дахь дурсамж төдий л байна. Чингис хаан, Чойбалсан, Сүхбаатараа яриад чи бидний одоо, ирээдүй өөрчлөгдөхгүй. Холын зорилгогүй хүнд ойрын зовлон салдаггүйн адилаар бид эргэн тойрондоо л эргэлдсээр байх болдог.

Ойрын жилүүдэд өнгөрсөн 30 жил гэх үгийг хүн бүрийн амны уншлага болтол нь ярьж, буруутгаж, шүүмжилдэг боллоо. Жирийн иргэн энэ үгийг яриандаа буруутгал жишээ болгон ярьж байх нь олонтоо. Яагаад вэ? 30 жилийн өмнө юу болсон бэ гэдгээ ч зарим нь одоо ч санахгүй. Хэн нэгнээр халамжлуулж, хооллуулдаг байсан тэр хараат амьдралаасаа салж чадсан тэр нийгмийг хэлээд байгаа юм. Магадгүй залхуу хүнд энэ нь амар байсан ч байж мэднэ. Гэхдээ залхуу байлаа гээд эрх чөлөөгүй байж болохгүй биз дээ. Энэ эрх чөлөөг авч ирсэн тэр үйл явдал бол Монголын түүхэнд хамгийн сүүлд болсон хувьсгал болох АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ юм.

Үүлэн чөлөөний нарнаар эрх чөлөөгөө салгаж авсан үндэстэн, улсын үйл явдал. Би энэ үүлэн чөлөөний наранд өндийж ургасан “цэцэг үе”. Өмнөх нийгмийн амьдралыг туулж үзээгүй ч уншиж судалсны хувьд хэзээ ч очмооргүй тийм л нийгэм надад санагддаг. Одоо “цэцэг үе” нь өөрсдөө амьдралаа аваад явахуйц нас бие гүйцсэн нийгмийн идэвхтэй төлөөллүүд, манлайлагч нар болсон. Тэд холын зорилгоо тавьж, ойрын зовлонгоос нь ангижруулах цаг болсон. Гэтэл ойрын өдрүүдэд улс төрийн зорилгоор ард иргэдээ өнгөрсөнд аваачих сонирхолтой оюун санааны ухуулга нэвтрүүлгийг их явуулж байна. Энэ бол сайн зүйл биш ээ.

Биднийг өнгөрсөнтэй нь уялдуулж, өөрсдийг маань урагшлуулахгүй удирдахад хялбар болгох гэсэн улс төрийн ядмаг тактик. Намайг 10 настай байхад нас барсан С.Зориг агсныг одоо болтол /26 жил/ улс төржүүлж өөрсдийн тактикт ашиглаж байна. Одоо бидэнд 26 жилийн өмнөх тэр үйл явдал хэр хамааралтай байж болох вэ? Гавьяагаа байгуулаад хорвоогоос харамсалтайгаар явсан түүнийг одоо байнга яриад, улстөржүүлээд байх нь хэр зохимжтой вэ? (гэхдээ хэргийг илрүүлж буруутныг олохыг огт эсэргүүцээгүй болно) Юу өөрчлөгдөх вэ? Юу тийм том боломжийг хамтад нь устгасан юм болоо? Хэрэв амь эрсдээгүй бол одоогийн нийгмээс хэр урагшлах байсан юм бэ? Алдагдсан боломж тийм их үү?

Тэр үеийн буруутнууд үнэхээр одоо байгаа бол тэд нь одоо багадаа 8-10 жилийн өмнө улс төрөөс явсан байж таарна. Түүнийгээ шалгаад шийтгээд явах эрх мэдэл, хүч чадал хангалттай байхад бид шүдгүй арслан гэж 8 жил ярьсан засагтайгаа үлдлээ. Үнэхээр тийм том тогтолцоо байдаг бол түүнийгээ нураах гэж явсаар өөрийн мэдэлгүй тэрнээс том тогтолцоо угсарчих вий дээ. Ингэж ээлж дараалан угсрах юм бол улам л төгөлдөршиж МАНАН биш мангас босгох аюултай.

Улс төрийн нам өөрөө ард иргэдээ төлөөлсөн, нэг зорилготой, бодлого шийдвэр гаргадаг хүмүүсийн төлөөлөл. Энгийн утгаар ийм л инстүүц. Бусдаар бол УЛС ТӨР гэх тодотголтой улс орныг захирдаг, өөр хэн нэгэн хүрэхэд өндөр шаардлагатай тийм хол хөндий ХУВЬ хүмүүсийн нэгдэл ч биш.

Тун удахгүй буюу 2 хоногийн дараа бид бүхний төлөөллөө сонгох эрх нээгдэх өдөр ирэх гэж байна. Чухам энэ өдөр л үндсэн хуулиар олгогдсон ТӨР ард түмний гарт гэх эрхийн өдөр. Энэ өдөр та өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах, таны өмнөөс бодлого боловсруулах, биднийг хамгийн сайн ойлгодог гэх тэр төлөөллийг сонгох юм. Өөрөөр хэлбэл 3 сая хүн цуглуулаад хамтдаа шийдвэр гаргаад байж чадахгүй учраас төр-иргэний хооронд баталсан үндсэн хууль-гэрээний хүрээнд эрх эдлэх тэр төлөөллийн хүнээ сонгоно гэсэн үг.

Энд шалгуур бол маш энгийн: хамгийн түрүүнд чиний төлөө шийдвэр гаргаж чадах, эрүүлээр сэтгэх, сэтгэлтэй, болж өгвөл туршлагатай тэр хүнээ л сонгочиход болно. Энэ өдөр нь удахгүй ирнэ ээ. Үнэхээр тэр бурангуй нийгэм, бугширсан төр байгаа бол хэн нэгэн эх мэдэлтнийг даган намирч, арга зальд нь автах бус өөрсдийн эрх мэдлээр олгогдсон сонгох эрхээр бүгдийг нь халж болно. Болохгүй бол дахиад л хална. Энэ л бидний хийж чадах хамгийн зөв арга бөгөөд энэ ч цаашдаа сайжрах арга хэмжээ болж чадна.

Ирээдүйд эх орныхоо эзэд нь болж амьдрах залуус та бүхэн бүгд урд нь гараад удирдагч болж явахгүй ч, үүлэн чөлөөний бус үргэлж гэрэлтэй байх нартай өдрөөр /нийгмийг/ гэрэлтүүлж чадах тийм хүчтэй гэдгээ харуулж Мангасыг бий болохоос өмнө ирээдүйгээ өөртөө авч үлдээрэй. 

Гантулгын Буянбаатар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.32)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.32)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 9 цаг 28 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 9 цаг 34 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 36 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 9 цаг 38 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 9 цаг 39 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 9 цаг 40 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 цаг 42 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 30 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 13 цаг 31 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 13 цаг 32 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 13 цаг 32 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 32 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 13 цаг 33 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 13 цаг 34 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 15 цаг 28 мин Аюулгүй байдал эхний дүрэм 16 цаг 16 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 17 цаг 7 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 17 цаг 10 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 17 цаг 11 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цаг 11 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top