x

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр хэлэлцүүлгийн үеэр аливаа хууль, журам олон нийтэд хүрэхдээ тодорхой ашиг сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй электрон тамхины хэрэглээтэй тэмцэх нь зайлшгүй гэдгийг онцлов. Тэрбээр уг асуудлыг нарийвчлан судалж, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

Тэрээр хэлэхдээ: 

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насныхны тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй болохыг тогтоожээ. Ерөнхий боловсролын 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж үзсэн бол 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Электрон тамхи нь орчин үеийн загварлаг бүтээгдэхүүн мэт харагдаж, өсвөр насныхны сонирхлыг ихээр татаж байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Үүнийг анхаарч, 2023 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Номинчимэг ажлын хэсгийг ахлан 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргуулсан. Мөн Нийслэлийн худалдааны журманд энэ заалтыг оруулж өгсөн нь чухал алхам болсон гэж үзэж байна.

Боловсролын яамнаас 2024 оны сүүлээр боловсролын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тушаал гаргаж, үүнтэй холбоотойгоор сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэдэг сурагчидтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Электрон тамхины хэрэглээг хязгаарлах үйл ажиллагаа тодорхой сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насны аюулыг үл тоож ухрах ёсгүй. Дэлхий нийтэд тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах явдал байдаг. Тамхины эсрэг бодлого хэрэгжүүлсэн улс орнуудад хэрэглээ 20-30 хувиар буурсан судалгаа бий. Мөн дэлхийн 37 улс электрон тамхины худалдааг бүрэн хориглох, эсвэл хатуу хязгаарлалт тогтоосон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 58 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 6 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 12 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 18 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 51 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 53 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 56 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 4 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 11 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 16 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 22 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 48 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 16 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 46 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top