x

Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко

Гашуунсухайтын төмөр замаар Женко дахиад шинэ кино хийжээ. Гол дүрийн эзэн /Х.Баттулга/ хэвээрээ, харин хөтлөгч солигджээ. Арван жилийн өмнө Женко.Баттулгын зохиолыг нь бичиж, найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон “Зуун чухал сэдэв”-ийг Го.Бадарч хөтлөж байсан билээ.

А.Амундрагийн хөтөлсөн төмөр замын хил холболтын тухай тархи угаалтад орж байгаагаа ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд мэдээгүй, тиймдээ ч өргөн нэвтрүүлгийн сувгаар угаалт хийсэн уг “кино зохиол”-ын дараа  “Төмөр замын хил холболт, Засгийн газрын тогтвортой бодлого нь Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад чухал талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн хэсэг болжээ” гэж байр сууриа илэрхийлснээс харвал бас л хулхидуулсан бололтой.

Бас гэдэг нь Го.Бадарчийн хөтөлсөн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгт гавъяат уурхайчин Д.Дамбыг мөн л хуурч аваачаад ярилцлага авахдаа тун чиг эвгүй байдалд оруулсан нь болсон явдал. Тэр үеэр ийм нэгэн маргаан Женко болон Д.Дамба нарын хооронд өрнөж байв.

Д.Дамба: Бид үеийн үед хятадуудтай наймаа хийж ирсэн шүү дээ. Цайнаас эхлүүлээд торго, хонь бүгдийг л наймаалцдаг байсан. Хятадууд бидэн рүү довтлохдоо тулах юм бол тэр нарийн царигтай цариггүй орж ирнэ.

Х.Баттулга: Ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк, холбоог нь эзэлдэг юм. Тэрнийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг юм, үхдэг юм, үрэгддэг юм. Өнөөдөр манайх зүгээр л өгч байгаа байхгүй юу.

Д.Дамба: Тэгвэл өргөн царигтай  төмөр замаар оросууд манай руу халдан довтлохгүй гэсэн баталгаа хаана байна.

Х.Баттулга: Оросынхоо бодлогыг хар л даа, түүхээ хар л даа. Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс.

Энэ нэвтрүүлгээс хойш олон жилийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг парламентад өргөн барьж, УИХ-ын байнгын хороодоор ид хэлэлцэж байна.

Уул уурхайн сайд Ц.Тувааны өөдрөг төсөөллөөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийснээр Монгол Улсын экспортын хүчин чадал 40 сая тонноор нэмэгдэж, орлого хоёр дахин өсөх гэнэ. Гэнэ гэдэг нь баталгаатай, бодитой тоо бас биш. Мега төслийн онцлог гэж бий. Нэг тэрбум ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийн гуравны хоёр нь нурдаг. Жишээ нь, Гашуунсухайтын болон Зүүнбаянгийн мухар төмөр замууд байна. Мега төсөл улс орны хөгжилд гарцаагүй чухал боловч нөгөө талдаа улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь бий. Тэр тусмаа мега төслийг сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг юм биш. NPV /Net Present Value/  буюу өнөөгийн үнэ цэнийн хувьд төсөл эерэг байх ёстой. Атал Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл үнэ цэнийн хувьд эерэг байх боломжгүй болчихсон…  Алдааг нь засахын хэрээр алдаа гаргах ихээхэн эрсдэлтэй.

Том төслийг боловсруулахад science driven, business driven, project driven гэсэн гурван том үе шат хэрэгтэй. Монголчуудын гол алдаа нь science driven-ийг хаядаг. Шинжлэх ухааны асуудлыг нь шийдээгүй байж төслийн үр ашгийг яриад явдаг. Ц.Тувааны “…нүүрс тээвэрлэх хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, улмаар тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гээд байгаа нь сэтгэлийн хөөрөлтэй яваа хүний л үг.

Харин түүний “Гашуунсухайтын төмөр замыг есөн жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан бол Монгол Улс 232 сая тонн нүүрс экспортод гаргаж, хамгийн багадаа 18.5 тэр ам.долларыг олох байсан” гэх мэдэгдэл нь ноцтой баримт мөн. Гагцхүү тэр хүн бол Х.Баттулга гээд хэлчих хоншоортой аавын хүү Монголын улс төрд даанч алга байна.

Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд “Чайна Энержи” компани Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулсан байдаг. Үүнээс болсон, өнгөрсөн хугацааны алдагдал 2.7 тэрбум юанийг монголчууд төлөхөөр болсон.  Нэмээд боомтын бүтээн байгуулалтад зарцуулах 4.1 тэрбум гаруй юанийг “Чайна Энержи”-ээс авч, төлбөрт нь Тавантолгойн бүлэг ордоос бүтэн байгаа  Бортолгой, Онч хараат гэх хоёр ордоо 16 жилээр ашиглуулна. Гээд харахаар Х.Баттулга Хятадаар айлгаж байгаад хятадуудын хавханд улсаа орноо оруулчихаж дээ. Жинхэнэ террорист ажиллагаа гэж үүнийг л хэлэх байх.

16 жилийн турш "Чайна энержи"-д 355  сая тонн нүүрсээ 15 хувийн хямдралтай экспортлоно гэвэл Монгол Улс 5.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ. 30 ам.доллараар хямдруулж, нүүрсээ зарна гэж тооцвол 10.6 тэрбум ам.долларыг алдана.

Гашуунсухайтын төмөр зам хамгийн ихдээ 25 сая тонн нүүрс зөөвөрлөх хүчин чадалтай. Эхний таван жил 27 сая тонн, дараагийн 11 жилд 20 сая тонн нүүрсийг төмөр замын хил холболтын төлбөрт төлнө гэвэл Гашуунсухайтын төмөр замаар “Чайна Энержи”-ийн нүүрсийг тээвэрлэхээр байна. Энэ бүхнийг нэмж, үржүүлэх юм бол Х.Баттулга, З.Энхболд нарын “Тавантолгойг та бидэнд авч үлдсэн”-ийн хохирол хамгийн багадаа 100 их наяд болж байна.

Ийм байтал Л.Оюун-Эрдэнэ Женко.Баттулгын балгийг цайруулж, үндэсний баатар болгох гэж зүтгэвэл өөрийнхөө хүзүүнд олс угласантай ижилхэн юм.

Ж.Нямсүрэн /News.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 10 цаг 57 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 11 цаг 3 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 11 цаг 5 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 11 цаг 7 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 11 цаг 8 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 11 цаг 9 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 11 цаг 11 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 59 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 15 цаг 0 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 15 цаг 1 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 15 цаг 1 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 15 цаг 1 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 15 цаг 2 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 15 цаг 3 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 16 цаг 57 мин Аюулгүй байдал эхний дүрэм 17 цаг 45 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 18 цаг 36 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 18 цаг 39 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 18 цаг 40 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top