x

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслол болон хүндэтгэлийн бусад үйл ажиллагаанд оролцохоор бямба гаргийн орой Вашингтонд хүрэлцэн иржээ.

Тэрбээр Флорида муж улсын Уэст-Палм-Бич хотоос цэргийн нисэх онгоцоор гэргий Меланиа Трамп, хүү Бэррон нарын хамтаар “Special Air Mission 47” гэх тусгай нислэгээр иржээ. Мөн Д.Трампын охин Иванка болон түүний нөхөр Жаред Кушнер нар дагалдан ирсэн байна. Харин хүү Эрик, түүний эхнэр Лара нарыг "Trump Force One" хувийн нисэх онгоцоор АНУ-ын нийслэлд хүргэсэн гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.

"Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мар-а-Лагогоос Вашингтоныг зорилоо. Энэ бол манай улсыг амжилтад хүргэх гайхалтай аялал юм!" гэж Трамп-Вэнсийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Каролин Левитт  олон нийтийн X сүлжээнд бичсэн байна. 

Эрх мэдлийг шилжүүлэх ёслол Вашингтоноос 30 бээрийн зайд орших Виржиниа муж улсын Стерлинг хот дахь Трампын үндэсний гольфын клубийн нэгэн тансаг клубт тансаг үдэшлэг зохиож, салют буудуулснаар эхэлсэн байна. Үдэшлэгт технологийн компаниудын төлөөлөгчид болон бизнесийн ертөнц дэх Трампын найзууд, хэвлэл мэдээллийн одод оролцжээ.  

Уг үдэшлэгт оролцсон 500 зочинд зориулж Элвисийг дуурайгч Лео Дэйс, өмнө нь Д.Трампын улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан тенор хоолойтой дуучин Кристофер Макио нар ая дуугаа өргөсөн байна. 

Өдгөө 78 настай Д.Трамп тангараг өргөхийн өмнө ням гарагт Вашингтон хотын төвд орших “Capital One Arena" цогцолборт дэмжигчидтэйгээ уулзана. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт Зүүн эргийн цагаар 12 цагт тангараг өргөх юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт хүйтрэх төлөвтэй байгаа тул тангараг өргөх ёслолыг Капитолын ордны Дугуй танхимд, Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар өөрчилсөн байна. 

“Бид зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Одоо маш тав тухтай байх болно" гэж Д.Трамп "NBC News" телевизэд утсаар ярилцлага өгөхдөө хэлжээ. 

Тангараг өргөх ёслол болон бусад хүндэтгэлийн ёслолтой холбоотой үйл ажиллагаанд кантри хөгжмийн одод болох Кэрри Андервуд, Билли Рэй Сайрус, Жейсон Олдин, “Village People” диско хамтлаг, реп дуучин Нелли, хөгжимчин Кид Рок нар оролцох ажээ. 

Мөн жүжигчин Жон Войт, бөх Халк Хоган нар, Д.Трампыг дэмждэг компаниудын удирдлагууд болох “Tesla”, X компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Цу Чу нар оролцох төлөвтэй байна.

Трампыг Вашингтонд хүрэлцэн ирэхээс өмнө тангараг өргөхийг нь эсэргүүцэн хэдэн мянган хүн бямба гарагт жагсжээ. Эмэгтэйчүүдийн эрх, шударга ёсны төлөө тэмцэгчид, мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгчид Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон тэдний эрх зөрчигдөж болзошгүй бодлогыг эсэргүүцэн жагссан байна.

Д.Трамп тангараг өргөхийг эсэргүүцсэн жагсаал энэ удаад өмнөхөөс өргөн цар хүрээтэй болоогүй байна.  Зохион байгуулагчид жагсаалд 50 000 хүн оролцоно гэж таамаглаж байсан бол 25 000 орчим хүн оролцжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 14 цаг 45 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 16 цаг 34 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 19 цаг 5 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цаг 56 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 38 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 20 цаг 45 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цаг 12 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 21 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top