x

Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо

Гэрэл зургийг Ubn.mn

Би чиний толгойд түрээсгүйгээр оршино. Би чиний Библи...

Ц.Элбэгдорж

Хоёр хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах жагсаал хотын төв талбайд болно. Ирж буй галыг угтаж цурманд оруулахын тулд манай ЕС “Ажлаа хий” жагсаалыг зохион байгуулсан нь “нүд рүүгээ хуруугаа хийх”-тэй адил зүйл болов. Тэгээд "ЕС" сүүлийн мэхээ хэрэглэв. Тэр нь мэдээж Ц.Элбэгдорж гэдэг хүн. Л.Оюун-Эрдэнийн толгой дотор Ц.Элбэгдорж түрээсгүй оршдог.

"ЕС"-ийн хэлсэн “Ц.Элбэгдорж, П.Цагаан болон түүний хүү цуглааныг санхүүжүүлж байгаа. Баривчлах тогтоолоо хүчингүй болгуулж байгаад удахгүй ирж иргэдийн толгойг эргүүлэх гэж байна” гэдэг үг маш олон зүйлийг өөрчлөв.

Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж гэдэг хүн удахгүй эх орондоо ирэх гэж байгаа юм байна. Товчхондоо манай Ерөнхий сайд өөрөө огцрохоос илүү Ц.Элбэгдоржийн эргэн ирэлтээс маш их айж байгаа юм байна. Ирүүлэхгүйн тулд бүх чиглэлээр "хориглон тулалдаж" байна. Түүнийх нь нотолгоо Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг ямар ч баримтгүйгээр хэрэгт гүтгэж “шүүхийн зөвшөөрлөөр баривчлах” шийдвэрийг гаргуулсан явдал. Түүнийг эргэн ирэхийг хагас жилээр ухрааж чадсан гэхээр шүүхийн тогтоол үр дүнгээ өгчээ гэсэн үг.

Гэвч юм бүхэн хязгаартай. Шүүгч гэсэн хүн /Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гурвын буулган дор орсон ч/ юм болохоор, хууль гэдэг нэг зүйлд уяатай явдаг учраас ялд унахыг хүсэхгүй. Тиймээс хэргийг шалгасан мөрдөгч болон өмгөөлөгчдийн шаардлагаар өмнө гаргасан баривчлах тогтоолыг хүчингүй болгожээ. Хэрэв ингээгүй дээрх гурван этгээд Гаагийн /олон улсын эрүүгийн/ шүүхэд очих байсан биз. Үүнийх нь төлөө Л.Оюун-Эрдэнэ харин ч шүүхэд баярлах ёстой юм.

Харамсалтай нь түүнд ичих мэдрэмж гэдэг зүйл байхгүйтэй адил ухрах газар үлдээгүй бололтой. "ЕС"-ийн хийсэн мэдэгдлийн араас МАН-ын сэтгүүлчид, пиарчид “Элбэгдорж гэдэг хүн эргэн ирвээс Монголд дайн самуун болно. “Эрдэнэт”-ийн 49 хувийг яасныг санаж байгаа биз дээ” хэмээн заналхийлэв. Х.Баттулгын үед ҮАБЗ-д ажиллаж байсан /одоо ч байж магадгүй/ Ц.Буянцогтоо гэдэг нөхрөөр “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “сахал” Эрдэнэбилэг бол хятад эцэгтэй, эрлийз хүн. Ямар сайндаа ээжийнхээ нэрээр овоглож байх вэ. Яахаараа 17-р сургууль төгссөн, Дэнжийн 1000 дээр өдөн куртик зарж байсан нөхөр Монголын бүх баялагт эзэн суудаг юм бэ. Бид түүнд ямар өртэй юм” гэж хэлүүлээд, араас нь намынхаа сэтгүүлчдийг зуудаг нохой шиг туув.

Нөгөөдүүл нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа хэлсэн, “Эрдэнэт” үйлдвэр эмчилгээ тэжээлийн цэгт оччихсон байсныг мартсан уу? гэдэг үгийг ишлээд, “Түүнээс хойш долоон жил "Эрдэнэт" үйлдвэр ашигтай ажиллалаа. Ковидын үед бидний гэрэл, дулааныг хүртэл төллөө” хэмээн “цусаар уйлав”.

Эмчилгээ тэжээлийн цэгт оччихсон байсан ч үнэн, Эрдэнэбилэг худалдаж аваад саалийн үнээ болгосон нь ч үнэн. Эмчилгээ тэжээлийн цэгт байсан нөхрийг саалын үнээ болгоод тавьсныг нь төр дээрэмдэж аваад улсаараа сааж амьдарч байгаа нь ч үнэн. “Эрдэнэт” үйлдвэр тэр үед хэрвээ одоогийнх шиг “саалийн үнээ” байсан бол оросууд өөрсдийнхөө 49 хувийг "400-хан сая доллараар" /манай Мояа нар ингэж ярьдаг/ зарах байсан уу?

49 хувийг “Эрдэнэт” үйлдвэрээс худалдаж аваагүй, Монголын Засгийн газраас аваагүй, Оросын Засгийн газар, Оросын төрийн өмчит “Ростех” компаниас худалдаж авсан юм шүү дээ. Монголын Засгийн газрыг “Манай 49 хувийг худалдаж аваад маний нурууг амраагаад өгөөч ээ” гээд гуйхад нь “Мөнгө байхгүй ээ” гээд аваагүй. Хаа очиж Монголын компани худалдаад авчихсан нь их юм. Казакстанууд сонирхоод, яриа хэлцээ эхлүүлээд явж байсан л гэдэг юм билээ. Тэд худалдаад авчихсан бол бид өнөөдөр юугаа хэлж, хуйхаа маажих суух вэ.

Ингэхэд 7 буудлын сургууль төгссөн, Дэнжийн 1000 дээр куртик зарж байсан хүн бизнес хийж болохгүй гэсэн хууль байна уу? Тэр байтугай Бэрх тосгонд галч хийж явсан нөхөр /бүр нэг ч бизнес хийж үзээгүй/ 10-хан жилийн дотор тэрбумтан болоод намын дарга, улсын Ерөнхий сайдын суудалд хүрч болдог л "ардчилсан" улс шүү. Гэх мэтчилэн…

Ерөнхий сайд нөгөө будилаантай мэдэгдлийнхээ үеэр “Эрдэнэтийн 49 хувийг одоо болтол шүүх дээр шийдээгүй байгаа. Элбэгдоржийн шүүх ажлаа хийхгүй байна, авилгачдад үйлчилж байна” гэсэн юм ярьж. Юу яасан ажлаа хийгээгүй гэж. Харин ч нөгөө тал нь бүх шатны шүүхээр яваад, Үндсэн хуулийн цэц хүртэл заргалдаад ялагдсан. Эцэст нь Цэц “Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан нь Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэдэг шийдвэр гарснаар Оросын талд төлсөн 400 сая ам долларыг Монголын Засгийн газар “Монголын зэс” компанид нөхөн төлөхөөр болсон билээ. Өнөөдөр ч тэр мөнгөө төлөөгүй л явж байгаа.

Манай Засгийн газар “хувийн хэвшилтэй хэлцэл хийх” гэж үүнийг хэлдэг юм. Одоо араас нь “Ачит Ихт” орж байна л даа. Гэхдээ “Галсан мээрэнгийн авгай чинь шаал өөр” гэдэг шиг “Ачит Ихт”, “Эрдэнэт”-ийн 49 хувь хоёрын хооронд ч бас их ялгаа бий дээ.

Үргэлжлэл бий…

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Бибээр (139.5.216.234)
    Үүнийгбичигч луйварчин солонгос иргэдийг луйвардсан эби гийн утcaн хүүхэлдэй ихээхэн мөнгө авсан нөхөр өолтой хөөрхий эмүжин ганчимэг нар шиг сатгүүлч монголд алгадаа хөлсний нөхөд
    2025 оны 01 сарын 13 | Хариулах
  • Сайхан бичих юмаа (66.181.181.14)
    Нүүрсэнэ их хулгайг эд нар өөрсдөө хийсэн бндаа сандраад сүйд хэрэг яаж шийдсэнийг нь хараарай тэгээд нэг дайсантай болгох хаа байсан 10 аад жилийн өмнө ажиллаа өгсөн хүнийг муулаад тэр хүн харин ч нууцын зэрэглэлтэй гэрээ хийж оффетк билүү нүүрс хулгайлаагүй эдний үед л тийм гэрээ хийж хулгай гаарсан шүү
    2025 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.138.105)
    Erguu yum saraachdag mulguu shaar ene chini…
    2025 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.163.242)
    овоо долоодог гар вэ
    2025 оны 01 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.10)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 10 цаг 53 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 10 цаг 59 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 11 цаг 1 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 11 цаг 3 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 11 цаг 4 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 11 цаг 5 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 11 цаг 7 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 55 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 14 цаг 56 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 14 цаг 57 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 14 цаг 57 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 14 цаг 57 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 14 цаг 58 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 14 цаг 59 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 16 цаг 53 мин Аюулгүй байдал эхний дүрэм 17 цаг 41 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 18 цаг 32 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 18 цаг 35 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 18 цаг 36 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 36 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top