x

П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа

Гэрэл зургийг isee.mn

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хаягдал буюу хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” компанийг тойрсон бас нэг том шуугиан дэгдэв. Компанийн хувьцаа зэмшигчдийн нэг П.Цагаан isee.mn-нд ярилцлага өгч, өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнө дэлгэсэн “Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын вайбер чат” гэх гүтгэлгийг залруулжээ.

П.Цагааны мэдэгдсэнээр УИХ-ын сонгуулийн өмнө цагдаагийн байгууллага, алба хаагч /ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн/ олон нийтэд дэлгэж үзүүлсэн “вайбер чат” гэгч нь эвлүүлэг болохыг олон улсын шүүх шинжилгээний байгууллага тогтоосон байна. Ер нь бол уг мэдээлэл анх цацагдсаны дараа ч иргэд, хөндлөнгийн хүмүүс “хуурамчаар үйлдсэн байна” гэдгийг нь хэлж байсан ч цагдаагийн байгууллагаас ямар нэг залруулга хийгээгүй, харин ч уг хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цацсаар ирсэн. Эцэст нь П.Цагааныг хилийн чанадад баривчилсан гэх хуурамч мэдээлэл цацагдсаны дараа тэр өөрийн биеэр гарч ирж мэдэгдэл хийсэн нь энэ.

Товчхондоо фэйк /хуурамч/ аккаунт үүсгэж, хүний нэр төрд халдах, гүтгэх үйлдэл түгээмэл гардаг ч гэлээ түүнийг нь цагдаагийн байгууллага, алба хаагч гардан гүйцэтгэсэн, эсвэл оролцсон тохиолдол анхных болов. Хууль сахиулах үүрэгтэй байгууллага, алба хаагч өөрийн биеэр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, бусдыг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэнэ гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Бүр хүнд ноцтой гэмт хэрэгт ордог. Гэтэл үүнийг нь харсаар байгаа хууль сахиулах байгууллагууд нь ажлаа хийхгүй байхаар иргэд энэ байгууллагууд, алба хаагчдаас нүүр буруулах, үл итгэх хандлагыг болгож байгаа нь хамгийн том хохирол юм. П.Цагаан гэдэг хувь хүндээ гол нь биш.

Нөгөө талаас П.Цагаан гэдэг хүн хэний ч үл таних нэгэн биш. Тодорхой хугацаанд Монголын улс төрийн том лидер явсан, улс төрөөс холдсоныхоо дараа ч бизнест амжилттай яваа нэгэн. Тэгэхээр энэ хэмжээний улс төр, бизнесийн капиталтай, хуулийн өндөр мэдлэгтэй, хуульч мэргэжилтэй хүнийг ингэж гэмт хэрэгт гүтгэж, хуурамч нотлох баримтаар яллагаа хийгээд явж байна гэхээр жирийн иргэд яаж энэ хуулийн байгууллага, албан хаагчдаас өөрсдийгөө хамгаалах юм бэ? гэдэг айдас бий болж байна. Хуулийн байгууллага, хууль сахиулагч намайг хамгаалах биш, харин тэднээс яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал босч ирж байна шүү дээ.

Хоёр дахь нь ерөөсөө П.Цагаан гэдэг хүнээр яагаад ингэж оролдох болов? гэдэг асуулт. Мэдээж түүний үүсгэн байгуулсан “Ачит Ихт” компанитай холбоотой байх. Эрх баригч нам, хүчин ч тэгж сурталчилдаг, иргэдийн тодорхой хэсэг нь бас тэр сурталчилгаа, тархи угаалтад нь автдаг. Ерөөсөө уул уурхайтай холбоотой бизнес болгоныг харддаг, “ард түмний баялгийг цөлмөж байна” гэж ярьдаг. Гэтэл “Ачит Ихт”-ийн хувьд бусдаас ялгаатай нь ямар ч ашигт малтмалын лиценз, наймаа арилжаа байхгүй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглах боломжгүй, “балансын бус” гэж нэрлэгддэг ядуу агуулгатай овоолгыг үйлдвэрт төлбөр төлж ашигладаг. Гидрометаллург буюу уусган баяжуулах аргаар өндөр чанарын зэс үйлдвэрлэж, экспортод гаргадаг компани.

“Эрдэнэт” үйлдвэрт “балансын бус” буюу ядуу агуулгатай ийм 12 овоолго бий. Үүнээс одоогоор гурвыг нь ашиглаж байгаа. Нөгөө хоёр овоолго дээр “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэж хоёр компани үйл ажиллагаа явуулдаг. “Эрдмин” компанийн хувьд Америкийн хөрөнгө оруулалттай, үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны гэр бүлийнхэн хувь эзэмшдэг гэдгээр нь бид мэднэ. “Зэс эрдэнийн хувь”-ийн маш бага хувьцааг орон нутгийн иргэд эзэмшдэг, мөн л хувийн компани. Гэтэл яг адилхан үйл ажиллагаа явуулж байгаа гурван компаниас яагаад ганц “Ачит Ихт”-ийг онилоод, намнаад байдаг юм бэ? гэдэг асуулт гарч ирнэ.

Энэ компани төрөөс ямар нэг хөнгөлөлттэй зээл авсан уу? Үгүй. Татварын болон бусад хөнгөлөлт эдэлж, давуу эрх бий болгосон уу? Үгүй. Бүх үйл ажиллагаагаа гадаадын банк, санхүүгийн байгууллагаас арилжааны өндөр хүүтэй зээл авч эхлүүлсэн. Монголын төрөөс ямар ч хамаарал байхгүй. Техник технологийн хувьд байгаль орчинд хамгийн ээлжтэй, өндөр технологийг Монголдоо анх удаа оруулж ирж, нутагшуулсан. Үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнгөрсөн 10 жилийн дотор 500 тэрбум гаруй төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар болон “Эрдэнэт” үйлдвэрт төлбөр хэлбэрээр өгсөн гэж танилцуулагдаж байна лээ. Хагас их наяд гаруй төгрөг, энэ бага мөнгө үү? Бас л үгүй. Тэгвэл яагаад? гэдэг асуулт гарна.

Нэг талаас улс төрд нөлөө бүхий явсан этгээд энэ төслийг амжилтад хүргэсэн явдал нь улс төрийн болон бизнесийн өрсөлдөгчдийн хувьд нэг ёсны “өгөөш” болдог шиг байна. Хоёрдугаарт, үйл ажиллагаа нь амжилттай яваа нь өөр хэн нэгний дургүйг хүргэдэг шиг байна. Анх төслөө эхлүүлэхийн тулд Монголын нөлөө бүхий банкийг хамтрагчаар урьж оруулсан боловч ганцхан жилийн дотор “үр ашиггүй, эрсдэл ихтэй байна” гээд хаяад гараад явсан. Тэгээд аргагүйн эрхэнд гаднын компаниас өндөр хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Өнөөдөр авсан зээлээ төлж дуусаад, үйл ажиллагаа нь “+” баланстай болсон явдал зарим нэгний хомхой сэтгэлийг хөдөлгөдөг шиг байна.

Аргаа бараад “Ачит Ихт”-ийнхэн “Тэгвэл 34 хувиа төрд өгье” гэдэг саналыг хүртэл тавьж үзсэн. Тухайн үед төслийг эхлүүлэхдээ ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрт 34 хувиа санал болгоход “Эрсдэл өндөртэй, ашиг олох магадлал бага учраас хөрөнгө оруулалт хийж чадахгүй” гээд татгалзсан байдаг. Тэр нь ч тухайн үедээ зөв байсан байх.

Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн, төсөл үр ашгаа өгөөд эхэлсэн. Ийм зүйлийг манайхан, манай төрийнхөн, хууль хяналтынхан зүгээр хараад, шүлсээ залгиад суудаг хүмүүс биш л дээ. Гэтэл 34 хувийг төрд авахын тулд анх оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг хуваалцах ёстой болно. Харин нөхөд ямар нэг шалтаг шалтгаанаар үнэ төлбөргүй авах, эсвэл зүгээр л бүхлээр нь дээрэмдэх бодол агуулж байхдаа ч магадгүй. Үүсгэн байгуулагчид нь ямар нэг хэрэг үүсгэж, дарамталж, буланд шахаж байгаад хөрөнгийг нь шилжүүлээд авчихдаг. Ийм түүх манайд бишгүй л олон бий.

 Энэ удаад ч ялгаагүй, Ерөнхий сайдын ивээл дор ажилладаг нацист бүлэглэлүүдээр "ажлаа хий, хөрөнгийг нь хурааж ард түмэнд хурааж тарааж өг" хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж, араас нь Ерөнхий сайд өөрөө "Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авах хэлцлийг эхлүүлэхийг сайд нартаа үүрэгдсэн байх юм. Хариулт нь ердөө л энэ.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Ногоон (66.181.176.138)
    Сэмүүн овоо л угжигдаа биз. Цагааны луйварчинг мянга цагаатгаад хол явахгүй л дээ. Уг нь улс орноо, ард түмнээ гэж боддог хүнд ойлгомжтой л асуудал. Харамсалтай нь луйварчдаа өмгөөлөгчид яасан ч олон юм. Төр дийлэхээ байсан бол түмэн олон түрхрэн босожмэнэ хэдэн луйварчнаараа туг тахих юухан байхав. Үүнийг л хүсээгүй бол луйварчдаа бүү өмгөөл бас хамгаал
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
  • Батсанаа (103.57.94.77)
    Улс орны баялгыг эрх мэдлээрээ авдаг , улс төрийн бизнес хийж луйвардаж авдаг матийн үүр уурхай бол АЧИТ ИХТ шүү . Энэ мафийн бүлэгт бэлтрэг энхболд байдаг . Анх ачит ихтийг сууриас нь эхлэн бариж байхад дан бэлтрэг Энхболдын хүмүүс Өвөрхангайн хүмүүс байсанг эрдэнэт хотын нохой нь хүртэл мэднэ . Дээр нь мэдээж хүзүүгүй шунал тачаалтай Элбэгдорж түүний боов хөхөгч бөгс долоогч Цагаан нэртэй хар мөртэй луйварчин . Тэгээд алдарт Дон Каролино байдаг . Ачит ихрийнхээ хувийнхаа оронд Хан уул дүүрэгт байх Мөсний ордонг жэнко нөгөөдүүлээсээ хуссан гэж хүн бүхэн ярьдаг , энэ дөрвөл Монголыг тонон дээрэмдэж Суугаа
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
  • Ард түмэн (202.126.89.156)
    Энэ Хятадад урвасан данхан Толгойтыг зүгээр л цааш нь харуулчих хүн алга уу.
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Иргэн (139.5.218.71)
    Хэрвээ энэ овоолгыг ашиглаагүй байсан бол байгалын усалгаагаар гарч ирсэн ногоон уусмал хичнээн их хохирол тарихыг тэр болгон мэдэхгүй үнэндээ тухайн үкд энэ эрдэнэтийн хаягдал блансын бу овоолго яг энэ нэрээр байсан.тэр үед овоолгыг ашиглах баялаг бүтээх санаа хэнд ч ямарч даргад,ямарч бизнес эрхлэгч хөрөнгө чинээтэй хүнд байгаагүй.Цагааны хэлдгээр хөрөнгө оруулах ямар ч тэнэг байгаагүй бүгд цэрвэж байсан.Цагаан олон улсын эрх зүйч иэрэгжилтэй зорьсон санасан зүйлдээ тууштай зорьж тэмцэж чаддаг чадвартайдаа алсыг зөв харж улс эх орондоо уул уурхайд зөв жишиг төсөл боловсруулж нутагшуульяа гэж зорьсон нь зарим хөнгөхөн хөрөнгөтэй болохыг зорьсон амтшсан хүмүүсийн хорхойг хөдөлгөсөн бололтой.Энэ бүхнийг хараад байхад өнгөрсөн хугацаанд явуулж байсан явагдаж байгаа хөрөнгөтэй хүмүүсийг намнах технодоги явж байна
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.127.116)
    Зүгээр тархи угаалт нийгэмд ингэж тараах сэвэх шаардлага юу байгаа билээ. Эрх мэдлээс хөндийрсөн хүмүүсийг ингэж дарж бичиж сэвэх шаардлага юу байнаа.эрх барьж байгаа том нам бүх л эрх мэдэл нь байхад заавал ингэж нийгэмд цацаж талцуулах шаардлага.наана нь иргэд ингэж хэрэлдэж байхад цаагуур юу л хийж байгаа болдооо
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.183.151)
    Гайт Элбэгдорж Цагаан нар төр ажиллаагүй төрөөс хулгай хийж ... ард түмний боломжийг хулгай хийсэн бүлэглэлийн толгойлогч учир хөрөнгийг хурааж Алтангэрэл сайд ажлаа хий амлалтаа хэрэгжүүл
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.190.237)
    Hutsdag muu al ve chi elbegdorj ta 2 alban tushaal erh medlee ashiglan huuli zurchin kompani baiguulaa bizdee...jiriin irgen dorj dulmaa kompani baiguulsan bol OK shdee erunhiilugch erunhiilugchiin tamgiin gazriin darga nar negdej kompani baiguulah ni bj bolohgui zuil l baihgui yu..yasan hanaj tsadah setgelgui hyzgaargui shunal gej iim baidiin ter elbegdorj gedeg hulgaichiig bariad irj chadadgui yatsan tsagdaa tagnuul tur ve...
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 11 цаг 5 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 11 цаг 11 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 11 цаг 13 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 11 цаг 15 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 11 цаг 16 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 11 цаг 17 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 11 цаг 19 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 7 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 15 цаг 8 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 15 цаг 9 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 15 цаг 9 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 15 цаг 9 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 15 цаг 10 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 15 цаг 11 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 17 цаг 5 мин Аюулгүй байдал эхний дүрэм 17 цаг 53 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 18 цаг 44 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 18 цаг 47 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 18 цаг 48 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top