x

Ураны улс төр уран байгаасай

Бадрах энжержи компанийн төсөл нааштай яригдахтай зэрэгцэн АЦС-тай болцгооё гэдэг уриалга ихээр гарлаа. Уран олборлох, АЦС байгуулах хоёр үнэн хэрэг дээрээ хоорондоо хавирахгүй асуудал. Хамартаа тулсан бэрхшээл зовлонгоо шийдэх бодит боломж гараад ирэхээр хаа холын юм яриад унадаг нь асуудлыг төөрүүлэх, унагах айхтар “эерэг” тактик ч байж мэднэ. 

Манай “тулгасан” төсөл

Орано майнингтэй хийх гэрээний төсөлд эерэг зүйл олон байна. Монгол Улсын Засгийн Газар анх удаа гэрээнийхээ саналыг айлд тавьсан нь хамгийн эерэг зүйл. Манай тавьсан санал дээр хоёр тал ажиллаж дундын зөвшилцөлд хүрчээ гэсэн үг. Товчхондоо бол монголчууд өөрсдийнхөө нөхцөлийг “тулгалаа”. Үндсэн хуулийн 6.1 заалтын “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэдэг заалтыг бүрэн хангасан гэхэд болно. 

Гол гавьяа нь санхүүгийн загварчлалаа хүлээн зөвшөөрүүлсэнд оршино. Манай боловсрууулсан санхүүгийн загварчлалаар ямар ч үед 50+1 ашгийн шууд үр өгөөж Монголд оногдох тооцоо гаргасан байна. Монголын шууд үр өгөөж гэдэгт АМНАТ зэрэг татварыг оруулчхаж байна. Түүнээс ажилчдын цалин гэх мэт есөн жорын “үр ашиг”-ийг тооцолгүй шууд үр өгөөжийг чухалд авчээ. 

Сүүлд ургасан эвэр

Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эхлэхтэй зэрэгцээд монголчууд “Хэзээ ногдол ашгаа хүртэх вэ” гэдгийг сонирхсон. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Энэ 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа бид зээлээр хийж байлаа. Харин 2022 онд өрөө тэглүүлснээр хугацаа наашилж 2032 оноос ногдол ашиг хүртэх тооцоотой сууцгааж байгаа. Орано Майнингтэй энэ эрчээрээ гэрээ зурагдвал Бадрах Энержигийн ураны төслийн бүтээн байгуулалт дөрвөн жилийн дараа дуусаж, 2028 оноос олборлолт эхлэхээр монголчууд ашгаа хүртэнэ.

Үүний тулд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулж, ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс төслийн үр өгөөжийг шууд хүртэхээр УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Өнөөдрийн зах зээл дээрх ураны үнээр багадаа 13-14 хувийг нь авна. Зөөвч Овоо төслийг хэрэгжүүлэх хугацаанд Бадрах Энержи компанийн 34 хувийн энгийн хувьцааны ногдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТ-т 717 сая ам.доллар буюу улс, орон нутгийн төсөвт нийтдээ 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ. 

Цацрагийн хяналт

Орон нутгийнхан нь өгүүлэл тавиагүй байхад Улаанбаатарт жагсдаг асуудал нь цацраг. Тэгвэл гэрээний төсөлд гурван жил тутамдаа олон улсын атомын энергийн экспертүүдийн үнэлгээний баг ирж ажиллах амлалтыг хоёр талаасаа тохирсон. НҮБ-ын дэргэдэх Олон улсын атомын энергийн агентлагийн экспертүүд нь ажиллана.

Дээрээс нь ус гэж тусдаа сэдэв бий. Үүнийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хавсралтаар тохирно, тэрэн дээрээ баталгаажуулна гэдгийг хэлэлцээрийн үеэр ярьсан ажээ. Улаанбадрахын худаг ундны усны стандарт хангадаггүй. Тэгэхээр одоогийн үзүүлэлтэд нь хүргэж нөхөн сэргээнэ гэчихэж болохгүй. Тиймээс одоо ямар байгааг нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоогоод нөхөн сэргээхдээ түүнд нь дүйцүүлж нөхөн сэргээх юм байна. 

Бидэнд юу чухал вэ

Төрийн эзэмших хувийг дагаад хөрөнгө оруулалт нэрээр төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгө төсөл рүү урсана, хөрөнгөө оруулж чадахгүй бол төрийн хувь оролцоо нь тэртээ тэргүй багасна. Аргаа барахаараа зээл авч хойд хормойгоороо урдахаа нөхнө, татварын янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлнэ, үнийн хайчинд орно, хөрөнгө оруулалт үр ашиггүй болно гээд олон асуудал босч ирдгийг бид Оюутолгой төслөөр хангалттай мэдэж авсан.

Засгийн газрын хувьд төсөвт тогтвортой орлого орж ирэх нь хамгаас чухал. Зах зээлийн үнэ ханшаас болж орлого хэт савалгаатай болбол төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлтэй. Ийм учраас хэлбэлзэл ихтэй, бас нэмэлт хөрөнгө оруулалт, эрсдэл дагуулж мэдэх хувьцааг шохоорхохоосоо илүү ашигт малталын нөөц ашигласны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь ганц зөв шийдэл. 

Гунигт 34 хувь

Орано Майнинг компанитай байгуулах гэрээнд Монгол Улс өөрийн эзэмших 34 хувийнхаа 10 хувийг ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр эзэмшихээр тохирчээ. Гэхдээ тэр 10 хувь нь давуу эрхийн хувьцаа болохоор ямар ч үед шууд ногдол ашгаа авна. Харин анхны хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтын ажилд нь дөрвөн жилийн дотор 500 сая ам.доллар зарцуулна.

Цаана нь дахиад нэг тэрбум 200 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт, бүгд нэг тэрбум 600 сая ам.доллар болно. Монгол Улсын Засгийн Газар 34 хувийг нь эзэмшвэл 544 сая ам.доллар гаргаж таарна. Харин Орано Майнинг компани Монголын талын тавьсан саналыг хүлээн зөвшөөрчээ. Хүний хүнтэй хэл амаа болчихоод эргээд харахад манай “эх орончид” хүлээн зөвшөөрөхгүй гээд хэвтчихвэл хэцүү дээ.

Одоо тэд хоёр толгойтой хураг, ишиг биш гунигт 34 хувиа ярихаа цөхөхгүй улс. Оюутолгойн 34 хувийг эзэмших гэж өр тавьж, зээл аваад ногдол ашиг хүртэх хугацаа алдсанаа ч юман чинээ тоохгүй. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг зогсоох гал халуун сэтгэл нь идэр есийн жаварт уур савсуулан буй биз ээ. Ураны төсөл дээр монголчууд 34 хувийн хөрөнгө оруулалт гаргахгүйгээр 34 хувийн шууд ашиг хүртэхээр байна шүү, “эх орончид минь”. 

Д.Батбаяр /baabar.mn/ 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.115.119)
    Би нэг юмыг огт ойлгохгүй байнаа.Оюу толгой дээр 34%даа хөрөнгө оруулалт хийнэ гээд хэн заалт хийчих вэ. Монголын баялгийг ашигласнаар монголчууд 34% ийн алтан хувьцаа эзэмшдэг болмоор юм. Гэтэл ОРАНОтай 10 хувийн алтан хувьцаа авчихаад баярлаад байгаа мөртлөө ЦАГААН СУВРАГА , АЧИТ ИХЭТ гээд монгол компаниудаасаа 34% ийг алтан хувьцаа гээд нэхээд байдаг нь огт ойлгогдохгүй байна. Монголчууд монголдоо баялаг бүтээж болохгүй юу .Гадныхан гэхээр яагаад давуу эрхтэй байдаг юм бэ .Оюун эрдэнэ Нямбаатар та нар бага галзуураарай .
    2025 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.90.247)
    Монгол 34%- иа ҮНЭГҮЙ ЭЗЭМШИНЭ гээд л ХУУЛИНДАА ЗААЧИХААЧ, зөвшөөрөх нь орж ирнэ л биз.
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Тантай санал нэг байна . Баялагаа ухуулчихаад 34% даа хөрөнгө оруулалт хийнэ гэж ямар юм байдаг юм бэ.34% бол Монголын алтан хувьцаа шүү .
      2025 оны 01 сарын 09
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 11 цаг 6 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 11 цаг 12 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 11 цаг 14 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 11 цаг 16 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 11 цаг 17 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 11 цаг 18 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 11 цаг 20 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 8 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 15 цаг 9 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 15 цаг 10 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 15 цаг 10 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 15 цаг 10 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 15 цаг 11 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 15 цаг 12 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 17 цаг 6 мин Аюулгүй байдал эхний дүрэм 17 цаг 54 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 18 цаг 45 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 18 цаг 48 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 18 цаг 49 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 49 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top