x

Аргентинын эмгэнэл

Дэлхийн хамгийн баян, ард иргэд нь маш хангалуун амьдрах боломжтой асар их газрын баялагтай, хүнс, газар тариалан, мал аж ахуйн дуусашгүй мэт нөөцтэй энэ улс яагаад хөгжиж чадахгүй ядуу хэвээр байгаа талаар бичье.

Дэлхийд хамгийн “баян” улс болов Аргентин 1810 онд Испаниас тусгаар тогтнож, 1853 онд анхны үндсэн хуулиа баталжээ. Испаничууд анх Өмнөд Америкт ирж Буэнос Айрес хот байгуулсан газар буухад маш сайхан агаартай байсан учраас Буэно - Сайхан, Айрес - Агаар гэдэг нэрийг өгчээ.

Андын нуруунаас мөнгө олборлодог байсан учраас Аргентум гэж химийн үелэх системд мөнгийг нэрлэгдэг нэрээр нэрлэсэн байна. Испаничууд нутгийн уугуул иргэдийг зэрлэгээр боолчилж хамаг эд хөрөнгийг нь хуу хамж бас хүчээр ажил хийлгэж боолчилж байв. Европт газрын эзэд сул газар бараг үлдээгээгүй учраас өөрийн газартай болох гэж Европоос олон хүмүүс энэ нутагт цагаачилж байснаас Италичууд үлэмж хэмжээгээр ирсэн юм.

Одоо Аргентинын хүн амын 60 хувь нь Итали гаралтай. Мэсси тэргүүтэй тамирчид ихэнх нь Италичууд. 1870 онд хөргөгчтэй усан онгоц гарч ирсэн нь Аргентинд үхрийн махаа Англи тэргүүтэй европ руу нийлүүлэх том боломж гарсан юм. Дагаад түүхий эд болох арьс, ноос, давсалсан мах нь валют олох гол боломж болов. 1920 онд Британи татвараа нэмэх хүртэл тун ашигтай байлаа. Улмаар 1914 онд Панамын суваг ашиглалтад орж Номхон далай руу нэвтрэх шинэ гарц бий болсноор Өмнөд Америкыг тойрч Галт Газарын Арлаар явдаг зам нөлөөгөө алдаж хөрөнгө оруулагчид Аргентиныг тоохоо больжээ.

1920 он гэхэд АНУ болон Баруун Европын улсуудын хажууд үйлдвэржилт тааруу байв. Хангалттай ус мөрөн, нүүрстэй боловч усан цахилгаан станц байгуулах, нүүрсний эх үүсвэрээ ашиглаж чадахгүй, чадах мэнэжмэнт, чадварлаг хүний нөөц байхгүй нь эрчим хүчний хувьд хоцрогдох гол үндэс байлаа. Гэвч Дэлхийн 2-р Дайн тэдэнд асар их боломжийг гаргаж өглөө. Аж үйлдвэржсэн Европ нь дайны утаанд хахах болж хэдэн зуун сая хүн татагдан орсон дайнд хүнс нийлүүлэх боломжтой хоёр улс нь АНУ, Аргентин хоёр болж таарав. Үр тариа, мах, жимс, тос, дарс гээд Аргентинчуудад хийхгүй юм, байхгүй юм үгүй. Үйлдвэрүүд нь эрэлтээ дагаад гэрлийн хурдаар өслөө.

Ингээд хүн төрөлхтний түүхэнд дэгдсэн хамгийн том, хамгийн их хүн үхсэн дайн дуусахад дэлхийн хамгийн баян улс болоод авлаа. Асар их гадаад өрөө төлөх хэмжээнд очиж дэлхийн өнцөг булан бүрээс Аргентиныг хөрөнгө оруулагчид зорих болов. Англичуудын 70 жилд олох мөнгийг тэд дайны үеэр олжээ. Харамсалтай дэлхийн тэргүүн эгнээнд явах бүх боломж нь бүрдсэн энэ улс ердөө арав хүрэхгүй жилийн хугацаанд бүх мөнгөө үрэн таран хийсэн юм. Баабар, Баярхүү гуай хоёрын дүгнэснээр Өмнөд Америк тивийн хувь заяаг өөрчлөх боломж энэ улсад байсан юм.

Хуан Пэрон Ерөөсөө энэ нэр л хангалттай. Италийн фашист Бэнито Муссолиниг шүтдэг Хуан Пэрон 1945 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулав. Пэроноос өмнө Аргентин улс цэцэглэн хөгжиж Австрали, Канадын хэмжээний баян болж эрчим хүч, газрын тос, төрөл бүрийн хүнсний үйлдвэрүүд хөгжиж, зах зээлийн механизм утгаараа ажиллаж, чөлөөт хэвлэлтэй, төр нь цомхон жижиг аппаратаар үр дүнтэй ажиллаж дундаж давхаргын тоо өсөж амьдралын түвшин өндөр байв. Ерөнхийлөгч болонгуутаа зах зээлийн шугамаар амжилттай хөгжиж байсан хувийн компаниудыг хүчээр улсын мэдлийнх болголоо.

Үүнд уурхай, эрчим хүч, зам, холбоо, төв банк гээд аль амжилттай яваа бүхнийг улсын болгож төрийн бүтцийг асар томсгов. Ингээд ард түмэндээ таалагдах гэж улсыг нүсэр том халамжийн байгууллага болгожээ. Улсын үйлдвэрийн ажилчид муу ажилласан ч сайн цалин тавьж, 13-р сарын цалин гэж нэмж олгох болов. Санхүүгийн тооцоолол ямарч хамаагүйгээр ажилчид л сайхан амьдрах ёстой гээд халамжилж гарлаа. Халамжинд орохын тулд өөр нэг төрлийн “уралдаан” шиг юм бий болов. Халамж нь хэн боломжгүй ядуу байгаад их ирэх учраас ядуу байх гэж уралдах нь ч ихсэв.

Уг нь ажил их байх тусам хүмүүс доошоо биш дээшээ тэмүүлдэг нь жам. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй өртөг өндөр дотоодод чиглэсэн үйлдвэрлэлийг бий болголоо. Гадны импортын эсрэг хамгаалалтйн систем байгуулж, гадагшаа чиглэх экспортыг хянах байгууллага ч байгуулаад амжив. Үүний үр дүнд улсад очсон байгууллагууд дампуурч, үхрийн мах, үр тариа гээд гол экспорт нь зогсонги байдалд орж ерөнхийлөгч болсноос ердөө зургаан жилийн дотор улсынхаа бүх санг хоослочихов. Социализм, фашизмын юу нь мэдэгдэхгүй холимог “хуурга”, үндэсний үзлийн нэрээр энэ бүх ажлыг гүйцэтгэв.

Мэдээж мөнгөгүй болсон учраас буруутан хэрэгтэй. Сөрөг хүчнийхэн, гадны хөрөнгө оруулагчид, чөлөөт хэвлэл гээд хаа хамаагүй хүмүүсийг буруутан болгож “шон”-д дүүжлэх боллоо. Сүүлдээ сүмүүдийг буруутгаж галдан шатаажээ. Мэдээж энэ бүхний дараа мөнгө орж ирэхгүй. Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж төрийн эргэлт болж Пэрон зугтлаа. Эхнэр Эва нь алдартай жүжигчин ард түмний тархийг угаах үүрэгт ажлыг амжилттай гүйцэтгэв. Урлагаар угаана, өөрийн сангаар халамжилж угаана, угааж болох бүх юмаар гардан гүйцэтгэлээ. Бүгд улсын мөнгө. Улс дампууруулах “төгс” хос байлаа. Үүнээс хойш Аргентин улс дамраараа эргэсэн юм.

Байс хийгээд төрийн эргэлт болно. Энэ улсад амжилттай яваа өнгөтэй өөдтэй яваа бүхнийг дээрэмдэнэ. Хүмүүс сураггүй алга болох нь ч ихсэв. Гэвч ард түмэн нь Пэроны үеийн халамж, элбэг дэлбэг үеийг санана дурсаж шүтнэ. Уг нь жоохон мэдлэгтэй эсвэл тунгаагаад бодвол улсыг нь сүйрүүлсэн эрхэм. Гэхдээ аргентинчууд ингэж бодож чадсангүй дараа нь 80 нас хүрсэн Мадридад цагаачилж суугаа Пэроныг авчирч ахиад ерөнхийлөгч болгов. Бүр Пэронизм гэдэг хөдөлгөөн бий болж “Аргентин ялна” гэж сурталчилж байлаа.

Пэроныг ерөнхийлөгч болоод мөнгөө тараагаарай, ахиад биднийг халамжлаарай гэж хүлээсэн ч ямарч мөнгөгүй улсад юуг нь тараах билээ. Зөнөсөн өвгөн удалгүй нас барав. Үүнээс хойш Аргентин бахь байрандаа. 1978, 1986 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга тэдэнд баяр бахдал, аз жаргал төрүүлсэн. Аргентин хэрвээ тэр их ашгаа бусад салбартаа хөрөнгө оруулж, төрийн аппаратаа томсгоогүй, гадны хөрөнгө оруулалтаа хөөж гаргаагүй бол тэдний араас явж байсан Чили, Венесүэл, Куба тэргүүтэй улсуудын хувь заяа ч өөр байх боломжтой байсныг үгүйсгэхгүй. Энэ хэд яг араас нь явсан.

Хамгийн тэнэг боловсролгүйгээ толгойдоо залсан Венесүэл газрын тосны нөөцөөнөөрөө дэлхийд нэгт бичигддэг улс юм. Гадны хөрөнгө орууулалтыг буруутнаа гэж зарлахад ард түмэн нь дэмжээд хамтдаа хөөсөн одоо гадагшаа зугтах гэсэн хүмүүсээр дүүрчээ. Энэ эмгэнэл Аргентинаас гадна дэлхийн олон улсад болсоор, одоо үргэлжилсээр байна. Сайн мэдээ гэвэл Аргентинын шинэ ерөнхийлөгч Хавиер Милэй төрийн аппаратыг багасгаж, халамжийг хумиж, төрийн мэдлийн компаниудыг хувьчилж эхэллээ. Яамдынхаа тоог 50 хувиар бууруулж төрийн оролцоог багасгаснаар энэ улсад гэрэл гэгээ харагдах болов. Одоо шууд дүгнэх амаргүй ч ямарч байсан сайн цагийн эхлэл тавигдаж байна, хөгжих бүх боломж бүрдсэн энэ сайхан хөгжлийн замдаа орох болтугай.

Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоуны эхний дугаарууд цацагдаж эхэллээ 4 цаг 12 мин Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг баривчиллаа 4 цаг 18 мин Залилах, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх “Дансаа бүү ашиглуул” аян эхэллээ 4 цаг 20 мин Түлш борлуулалтын шинэ системд нэг өрхийн давхардсан бүртгэлийг зогсоож байна 4 цаг 22 мин Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж эхэллээ 4 цаг 24 мин Мөрөн сум нийтийн тээврийн паркдаа хоёр шинэ автобус нэмлээ 5 цаг 38 мин Өвөрхангай аймгийн 2026-2030 оны хөгжлийн чиглэлийн хэлэлцүүлэг эхэллээ 5 цаг 39 мин Хангайн бүсийн шилдэг “Старт ап” бизнесүүд тодорлоо 5 цаг 40 мин Монголын сагсан бөмбөгийн холбоо анх удаа “Холбооны цом”-ын тэмцээн зохион байгуулна 5 цаг 42 мин Дэлхийн банк Монголд болох “СОР17” хурлын бэлтгэлийг дэмжинэ 5 цаг 42 мин Samsung гурав эвхэгддэг ухаалаг гар утсаа анх удаа танилцуулна 5 цаг 44 мин Рашаант сум ариутгалын ДУК машинтай боллоо 5 цаг 44 мин КОЙКА төгсөгчдөд зориулсан ‘Мэдлэг ба бодлого’ форум Улаанбаатарт боллоо 5 цаг 45 мин Булган аймагт сүм хийдийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийжээ 5 цаг 46 мин Он гарснаас хойш Монголд 751 мянга гаруй жуулчин иржээ 5 цаг 47 мин Баянхонгор хотын төвд 1.5 км хатуу хучилттай зам тавьж байна 5 цаг 48 мин Өнөөдөр Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна 7 цаг 44 мин ЦЕГ: Дансаа бусдад ашиглуулбал эрүүгийн хэрэгтэн болох аюултай 7 цаг 45 мин Монголын 21 сумоч таван зиндаанд зодоглоно 7 цаг 46 мин Монгол, Их Британи кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох хамтарсан судалгаа эхлүүллээ 7 цаг 59 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоуны эхний дугаарууд цацагдаж ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтү...
Top