x

Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй

"Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо"

Чин үнэнийг өгүүлэхэд Улаанбаатарын утаа битгий арилаасай гэж хүсдэг, боддог хэсэг бүлэг хүмүүс байна. Тэдний дунд улстөрч, бизнесмен, энгийн иргэд ч бий. 

Үүнийг хувь хүний бухимдлаасаа шалтгаалаад ийн хэлж байгаа юм биш ээ. Яг бүр гарцаагүй үнэн энд оршиж буй болохоор тэр л дээ. Үүнийг нотлох ганцхан баримт жишээг дурдъя.

Өнгөрсөн 10 жилд Монгол Улс 1 их наяд 500 тэрбум төгрөгийг зөвхөн утаанд зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг утаагүй болгох нэрийдлээр ийм их мөнгийг хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийнхөө амьжиргааны эх үүсвэр болгон хувьдаа завшиж иржээ гэсэн үг.

Энэ 10 гаруй жилийн хугацаанд засагласан Засгийн газрууд, улстөрчид, эрх баригч МАН-ын болон тэдний хамаарал бүхий нөхдийн халаас л түнтийснээс бус утаа огт арилсангүйгээр барахгүй шингэрсэн ч үгүй. Улам л өтгөрч, өвчлөл, авлигал, үхэл л нэмэгдсэн.

1 их наяд 500 тэрбум гэдэг тоо бол орчин үеийн шийдэл бүхий бүхэл бүтэн дагавар хот байгуулчих мөнгө. Бодоод үз дээ. 2023 онд Энэтхэг улс дэлхийд анх удаа сарны өмнөд хэсэгт Чандраяан-2 хөлгөө амжилттай буулгаж, ертөнц дахиныг шуугиулж, ёстой л ангайлгасан шүү дээ. Энэ агуу төслийн өртөг нь манай утаандаа зарцуулсан мөнгөнөөс 2 дахин бага байсан байна гээд... Даанч харамсалтай санагдахгүй байна гэж үү?

Гэтэл бид энэ их мөнгийг зүгээр л эрх баригчид, эх оронч нэр зүүсэн элдэв луйварчид, иргэний хөдөлгөөнийхөн (Жишээ нь Утааны эсрэг ээжүүдийн холбоо гэх мэт ТББ-ууд олон бий) зуух, яндан, утаагүй түлш гэх нэрээр энэ олон жил завшиж байхад огт дуугарсангүй. Утааны мөнгө дагасан авилгаас болж Монгол Улс дэлхийн улс орнуудын адагт бичигдэж байна. Ингэж ил тодоор, эрээ цээргүйгээр, ийм их хэмжээгээр ард иргэдийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхийг золиослон улс орноо тонон дээрэмдсээр ирсэн улсын жишээ Монголоос өөр алга.

Одоо, яг одоо ч энэ луйвар үргэлжилсээр...утаа угтаа улстөрчид, эрх баригчдын мөнгөний ‘’уурхай’’ болчихлоо шүү дээ! Утаатай тэмцэх нэрээр толгойд багтамгүй ийм их хэмжээний мөнгө “идэж уугаад“ буйлчихсан хүмүүст утааг арилгах бодол, сэтгэл тэгээд төрнө гэвэл ёстой гонжийн жоо шүү дээ. Улаанбаатар хотод утаагүй түлшний нэртэй утаа үйлдвэрлэдэг 3 үйлдвэр бий. Баруун бүсийн буюу Сонгинохайрхан дахь үйлдвэрийг нийслэлийн салхин дээр байгуулсан учраас хотыг утаа, тортгоор дарж байна гэсэн дүгнэлт гаргаад зүүн бүсийн Налайх дахь үйлдвэртэй гурван жилийн өмнө 80 шахам тэрбум төгрөгийн зардал гаргаж нүүлгэж нэгтгэсэн.

Үнэхээр ч агаарын бохирдлын хүлцэж болох хэмжээнээс хэдэн арав дахин давсан хортой агаараар нийслэлчүүд амьсгалж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан юм. Одоо ч тэр нөхцөл, байдал өөрчлөгдсөн юм алга. Манай эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудын улс орон, ард иргэдээ огтхон ч боддоггүй харалган, хуумгай, сэтгэлгүй бодлого, шийдвэрүүд үргэлжилсэн хэвээрээ.Баруун бүсийн үйлдвэр байгуулахдаа гаргасан алдаагаа зүүн бүсийн Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэр дээр дахиад давтаж байгааг нь гайхаад баршгүй. Яагаад ийм тэнэг шийдвэрийг эрх баригчид давтан гаргаад байна вэ? Зориудын л гэж ойлгогдож байна.

Эдүгээ Налайх дүүргийн баруун талд Туул голын ай савд багтдаг Хөлийн голын ундарга,цэвдэг дээр нөгөө хортой утаа, хөө тортог үйлдвэрлэдэг үйлдвэрээ байгуулчихлаа. Ачааллаа даахаа байсан нийслэлийг Налайх дүүрэг рүү тэлж байгаа. Мөдхөн 2-3-хан жилийн дараа Налайх дүүрэг нийслэлийн төвийн бүсэд багтдаг болно. Тэр үед одоо ч Налайхчуудыг амьсгалах аргагүй болтол утаад эхэлсэн үйлдвэрийг дахиад нүүлгэх шаардлагатай тулгарна гэдгээ ойлгож байгаа дарга нар ер нь байна уу?

Зүүн бүсийн энэхүү үйлдвэр хортой утаа, хөө тортогоос илүү өөр нэгэн аюулыг буй болгож байгаагард иргэд ойлгож ухаарч, сэхээрэх хэрэгтэй байна. Газар дээр нь очоод үз. Монгол Улс цэвэр усны нөөцөөр хангалттай биш, яг энэ байдлаараа 2030 он гэхэд бид ундны усны хомсдолд орно гэдгийг Мянганы сорилын сангаас хийсэн судалгаа аль эрт нотлосон байгаа шүү дээ. Гэтэл эрх баригчдын шийдвэрээр эко орчинд хамгийн хөнөөлтэй сайжруулсан түлшний үйлдвэрийг цэвэр усны яг ундарга дээр, Богд уулын мөнх цэвдэг дээр бетонон хөл зоож байгаад байшин барилгаа барьсан байгааг хараарай. Тэгээд зогсохгүй хаа хол Өмнөговиос тээвэрлэж ирсэн нүүрсээ газрын гүний цэвэр усаар угааж байна шүү дээ.

Энэ бол зөвхөн Монголд л байж болдог тэнэглэл. Сайжруулсан түлшний үйлдвэрээ биш юм аа гэхэд нүүрс угаах үйлдвэрийг Өмнөговьд Эрдэнэс Тавантолгойд байгуулж болдоггүй [ДШ1]хэрэг үү? Говьд усгүй гэсэн тайлбар хийдэг юм билээ. Тэгвэл говь руу ус татаач. 20 шахам жил хий хоосон ярьсаар байгаа ‘’Хэрлэн говь’’ төслөө эхлүүлээч, хөв цөөрөм байгуулаач.Ямар ч үр дүнгүй өөрсдөө завшсан 1 их наяд 500 тэрбум төгрөгийн 3/1-ээр нь л энэ төслийг аль эрт хэрэгжүүлчих байлаа шүү дээ. Анх зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн байгуулах зөвлөмж, саналыг мэргэжлийн байгууллагаас оруулсан ч шийдвэр гаргагч эрхмүүд, нэр бүхий улстөрчдийн лоббигоор Налайхад байгуулчихсан юм билээ.

Одоо тэгээд коксын үйлдвэр нэмээд байгуулчихлаа. Эрх баригчдад үнэхээр улс орны ирээдүй, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эсэх түй ч хамаагүй байдгийг энэхүү шийдвэрүүд нотолж байна. Уг нь долоо хэмжиж нэг огтлох зарчмаар ялангуяа төр,засгийн аливаа шийдвэр гарч, бодлого боловсруулагдсан байх ёстой. Гэтэл манай мулгуу, боловсролгүй эрх баригчид ямагт ард түмнээ хохироосон, татвар төлөгчдийн мөнгийг ямар ч үр дүнгүй хэдэн их наядаар нь үрсэн, салхинд хийсгэсэн шийдвэрүүдийг гаргадаг нь туйлын харамсалтай.

Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэр хоногт 70-80 шоо метр гүний цэвэр ус ашигладаг гэж байна. Цаашдаа энэ хэмжээ улам л нэмэгдэнэ. Хоногт 240 шоо метр цэвэр усаар нүүрсээ угаадаг болно гэж байна. Энэ бол монгол хүн бүрийн хэзээ ч хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч үл болох тэнэгийн тэнэг бодлого гэдгийг бид сайн ойлгох учиртай. Эцэст нь өгүүлэхэд хэдийгээр цаг хугацааны хувьд дэндүү оройтож байгаа ч Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг үтэр түргэн нүүлгэх хэрэгтэй.

Ийм шийдвэрийг эрх баригчид даруй гаргаж, алдаа, нүглээ ядаж нимгэлэх буй за. Та бүхний гаргаж байгаа бараг бүхий л бодлого, шийдвэрүүд ард иргэдийнхээ эсрэг, улс орныхоо эсрэг, байгаль орчны эсрэг байдаг боллоо. Товчхондоо үүнийг чинь ГЭМТ ХЭРЭГ гэдэг юм!

Ш.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top