x

Алуурч хаан, Эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл

Чэнь Кайгэ

АЛУУРЧ ХААН, ЭХ ОРОНЧ БААТАР ХОЁРЫН ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛ

Олимпын нээлт гайхамшигтай боллоо. Нээлтийг анхлан үзүүлбэр, шоу, урлаг болгосон хүн нь Гитлер юм гэнэлээ. Олимп болгон энэ үзүүлбэрт онцгой анхаарал тавьж түрүүчийнхээсээ илүү гарах гэж үхэлддэг болжээ. Бээжин олимпын нээлтийг алдарт найруулагч Жан Еимө дэгэлсэн. Дэлхийн кино урлагт хятадын Ань Ли, Жан Еимө, Чэнь Кайгэ гэсэн гурвал гарч ирэн шуугиулах болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Хоорондоо өрсөлдөнө гэж жигтэйхэн. Биенийхээ хийсэн киног нөгөө нь давтаж давах гэж оролдоно. Чэнь Кайгэ 1999 онд “Хаан, алуурчин хоёр” киногоо хийж өөрөө хүртэл тоглов. Харин 2002 онд Жан Еимө “Баатар” киногоороо түүний сэдвийг давтжээ. Үүгээрээ тэрээр Оскарт гурав дахь удаагаа нэр дэвшсэн юм.

Хоёр аугаа найруулагч аль алин нь Хятадын анхны нэгдсэн төр болох Цинь гүрнийг үүсгэгч Шихуандигийн тухай өгүүлжээ. Манай эриний өмнө II зуунд Хятадад бие даасан зургаан улс байлаа. Тэд хоорондоо маш их зөрчилтэй. Зуу зуун жилийг туулсан хамгийн том улс болох Жоу өвгөрөн доройтож хүч нь суларсан боловч хэнд ч хариу тавихтайгаа. Бүгд хятад угсааны нэг үндэстэн боловч хэн нь ч хэнийхээ ч дор орох хүсэлгүй. Гэтэл тэдний аль алиныг нь умрын догшин нүүдэлчид ирж ээлж дараалан тонон дээрэмдэнэ. Хятадын бие даасан улс болгон нүүдэлчдээс хамгаалж ар талаараа хэрэм босгосон авч тэр нь нэгдсэн нэг цул биш учир үнэндээ хаалт болж чаддаггүй байлаа. Хятадын гурван мянган жил үргэлжилсэн соёл иргэншил мөхлийн ирмэгт байв. Цинь улсаас өмнө ч нэгдсэн Хятад гэж байгаагүй, салангид ханлигууд хоорондоо л зөрчилдөнө үү гэхээс гадны өөр угсаатны дайсагнал байгаагүй аж. Гэтэл умрын нүүдэлчид улам хүчирхэгжсээр МЭӨ II зуун гэхэд Хятадын бие даасан зургаан улсад бодит аюул болон босч ирэх нь тэр. Өөрөөр хэлбэл умрын нүүдэлчин аймгууд ба Хятадын иргэншил хоёрын хооронд хойшид хоёр мянга гаруй жил үргэлжилсэн дайсагналцааны эхлэл байв.

Цинь Шихуанди богино хугацааны дотор бүх зургаан улсыг сэлмийн хүчээр нэгтгэж чаджээ. Гэхдээ тэр маш харгис хүн байсан юм. Түүнд хүүхэд хөгшид, барилга дурсгал ёстой юу ч биш. Тааралдсанаа хүйгээр нь устгана, үнсэн товрог болгоно. Хүүхдүүдийг ирээдүйн дайсан гэж үзэх учир хомроголон устгаж, амьдаар нь хүртэл булна. Дайсан гэж үзсэн хэндээ ч өршөөлгүй дэндүү зэрлэг догшин нэгэн. Өрсөлдөгчөө намнахын тулд хүний санаанд оромгүй хамгийн хэрцгий хөсрий санаа гаргана. Шихуандиг бүгд үзэн ядна. Гэвч хаан хийдгээ хийж нэгдсэн Хятадыг байгуулж дөнгөөд дараа нь тасархай хэрмүүдийг холбон алдарт түмэн газрын цагаан хэрмийг байгуулжээ. Хуандигийн байгуулсан Цинь улс ердөө 20 жил насалсан боловч түүнийг залгасан Хань династи 400 гаруй жил амар амгалан оршсон хүчирхэг гүрэн байсан юм. Өнөөгийн хятадууд өөрсдийгөө хань үндэстэн гэдэг нь энэ династийн нэр. Харин өрнө дахин Хятадыг Чайна, Шина, Хина гэх мэтээр дууддаг нь Хуандигийн байгуулсан Цинь гүрний нэр аж.  

Эргээд кинондоо оръё. Чэнь Кайгэгийн кинонд Шихуандиг алуулахаар Жоу улсаас алуурчин хөлслөн илгээдэг. Харин Жан Еимөгийн кинонд хаантныг алахаар Жоугийн уугуул нэгэн итгэлт хүн нь болон очдог. Энэ хоёр хоюулаа хааныг үзэн яддаг, түүнийг устгахын тулд юугаа ч өгөхөд бэлэн. Хааныг алаад өөрснөө амь үлдэхгүйгээ ч сайн ухамсарлаж байгаа. Аль алин нь хааны зэрлэг догширолын золиос. Тэд хааныг алах өөр өөрийн шалтгаантай, асар их өс өвөрлөсөн хүмүүс. Тэд сэлмийн болон тулалдааны урлагийг дээд зэргээр эзэмшсэн сайн эрс. Гэвч аль алин нь үүнийгээ гүйцэтгэх бүрэн боломж гараад байхад тэрнээсээ татгалзан хааныг алах биш өөрснөө сайн дураара алуулдаг!

Киноных нь аугаа гоёыг ярихаа азная, тэртэй тэргүй кино ертөнцөд гайхагдан шүтэгдсэн шилээвэр бүтээлүүд. Жүжиглэл, найруулга, зураг авалт, өнгө будаг зэрэг нь цаг үеэсээ ч түрүүлчихсэн юм уу гэлтэй. Киноны философи нь аугаа. Баатар ч, алуурчин ч Шихуандиг үзэн ядан өсөрхдөг боловч хааны аугаа хүсэл тэмүүллийг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэгт хамаг ньюанс нь байгаа аж. Хаан бол адгийн амьтан, гэвч ганцхан тэр л Хятад гүрнийг нэгтгэж чадах аж. Хятад нэгдвэл дотоод амгалан буй болон улс гүрэн хөгжинө. Энэ бол зөвхөн нэг тал нь. Нөгөө тал нь зөвхөн нэгдэж хүчирхэгжсэн гүрэн л гадны өнгөлзлөг довтолгооноос хамгаалж чадна. Жоугийн алуулж хядуулж байгаа үй олон гэмгүй хүүхдүүд ирээдүйд догшин нүүдэлчдийн сэлмэнд хядуулах тэрнээс хавьгүй олон балчир хүүхдүүдийн өмнөөс амиа өгч буй хэрэг. Үнэхээр ч Цинь гүрэн байгуулагдсанаас ердөө 15 жилийн дараа Модун Шаньюугаар толгойлуулсан умрын нүүдэлчдийн Хүннү гүрэн буй болжээ. Тэд түүнээс хойш хэдэн зуун жил Хань гүрэнд довтолсон авч эзлэн авсан нь үгүй. Нэгдсэн хятадын Хань гүрэн хангалттай хамгаалалттай хүчирхэг улс байв. Хань ерөөсөө хятадын түүхэнд хүчирхэг төдийгүй тухайн үеийнхээ дэлхийн хамгийн хөгжил дэвшилтэй орон байлаа. Тэр үеийн дэлхийн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг Хань, Ром хоёр гүйцэтгэж байсан юм. Дорнын Хань, өрнийн Ром хоёр нэгэн үед буй болж нэгэн үед мөхжээ. 400 гаруй жил. Хоёр их гүрнийг торгоны зам холбож байв.

Мэдээж орчин үеийн хүмүүнжсэн нүдээр ямар ч ариун хэргийн төлөөх аллага хядлагыг зөвтгөх аргагүй. Нэгдсэн хүчирхэг Судан гүрнийг байгуулахын төлөө эрх баригчид нь Дарфуртад аймшигт аллага хийсэн гэж зөвтгөхгүй, харин Гааг дахь олон улсын шүүх Ерөнхийлөгчийг нь хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн цээрлүүлэхээр зарлан дуудах өгчөөд байна. 2200 жил өнгөрсөн хойно хорвоо хавьгүй иргэншин соёлжиж, үндэсний эвлэрэл нэгдлийг сэлмийн биш ухамсар сэхээрлийн хүчээр гүйцэтгэдэг болжээ.

Түүхийг авч үзэх, шүүмжлэн засахын тулд биш түүнээс сургамж авахын тулд мэдэж ойлгож судалдаг. Жан Еимө, Чань Кайгэ хоёр 22 зууны дараах өнөөгийн нүдээр хараад аймшигт алуурчин Шихуандигийн түүхэн үүргийг зөвтгөж байна. Аллагыг тэр үеийнх нь нөхцөл байдлаар дүгнээд зөвтгөж байна. Алив үндэстэнд үндэсний эвлэрэл нэгдэл юунаас ч эрхэм байдгийг хэлж байна. Чухам үүнийг ойлгосон алуурчин буюу Чэнь Кайгэ, баатар буюу алдарт жүжигчин Жэт Ли өс хонзон, үзэн ядлаа дарж амиа золиосолж чадаж байгаа гайхамшгийг киноны хэлээр харуулж байна. Мэдээж бид зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж үзэхүйц соёлжиж иргэншсэн цаг үеийн төлөөлөгчид. Хоёр суут найруулагчийн кино аугаа хэргийн төлөө хүн алах нь юу ч биш гэхээсээ аугаа хэргийн төлөө үзэн ядал өс хонзонгоо даран өөрийгөө зольж болох тухай үнэн гоё философи өгүүлж байна. Үндэсний эвлэрэл нэгдэл гэдэг юутай чухал! Ялангуяа цаана нь нийт үндэстний эрх ашиг, үндэстний ирээдүй, хөгжил дэвшлийн асуудал байгаа бол?

Киноны төгсгөлд Шихуанди хаан алагдсан баатрыг эрхэм хүний ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулдаг. Энэ ч бас нэгийг өгүүлнэ. Далимд сонирхуулахад Цинь гүрнээс даруй 2200 жилийн дараа америкчууд саран дээр очоод эх дэлхий рүүгээ дуранджээ. Манай цэнхэр гариг дээрх хүний гараар бүтсэн ганцхан зүйл саран дээрээс харагдаж байсан нь Шихуандигийн бариулсан Цагаан хэрэм байжээ. Энэ ч бас нэгийг өгүүлэх бус уу!

PS: Умрын нүүдэлчдийн удам болох бид нэгдсэн тулгар төр байгуулсныхаа 2220 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэх ёстой. Тэр жил тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсны 100 жилийн ой бас давхцана.

                                                                       Б.БААБАР /2008.08.12/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.82.251)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 11 цаг 4 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 11 цаг 10 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 11 цаг 12 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 11 цаг 14 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 11 цаг 15 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 11 цаг 16 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 11 цаг 18 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 6 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 15 цаг 7 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 15 цаг 8 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 15 цаг 8 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 15 цаг 8 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 15 цаг 9 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 15 цаг 10 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 17 цаг 4 мин Аюулгүй байдал эхний дүрэм 17 цаг 52 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 18 цаг 43 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 18 цаг 46 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 18 цаг 47 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top