x

Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга

Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга

Миний шүүмжлэлт сүүлчийн нийтлэлд жагсаасан 13 саналын гурав дахь нь. Хүмүүс ам сайтай байна. Эерэг сэтгэгдэл ч харагдана лээ. ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН арга гэж би хэлээд уриалаад байгаа юм. 

Хотын даргын хэлж байгааг ойлгохын цаагуур ойлгоод байгаа юм аа. Хөөрхий ингэж ярина лээ. “...ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ...” гэж.

Нөгөө л уйтгарт гаслангийн үгс нь явж байна. Утаанаас дүрвүүлж хөгшид, хүүхдүүдээ хотоос гаргах уриалга УИХ-д нэг сайд уриалсан ч байх шиг. Харин Н.Номтойбаяр гишүүн энэ бүх гай зовлонгийн үндсэн шалтгаан нь ЯДУУРАЛ гээд зоригтой нэрлэнэ лээ. 

Би хотын даргыг дэмжихээс гадна Номтойбаярыг илүү дэмжиж бичиж байна. Тэгэхдээ ЯДУУРАЛ-тай хот дотор нь тэмцэх бус нийт улс даяараа, 21 аймагтаа зэрэг тэмцмээр байна. 

Монголын Төр, шууд хэлье Засгийн газар хоёр л ажлыг дутуудуулаад байна, огт хийхгүй байна гэдэг дээрээ л үглэе. Зөндөө бичсэнээ л давтъя. МОНГОЛ ХҮН-тэйгээ огт ажилладаггүй, ямагт тэднээсээ дөлж явдаг. ХҮН-тэй ажилладаггүй дутагдал. Хоёрт хууль дүрэм хэрэгжүүлэх, албадахаас ямагт дөлж зугтаж ирсэн. Хууль сахиулах ба албадахыг ПОПУЛИЗМ-аар орлуулчихдаг.

Ард түмэндээ нэг их хайр зарласан улс төр л яваад байх нь тэр. Цаадуул нь толгой дээр нь гарчихсан. Хийхгүй бүтээхгүй гэдгээ маш олон янзаар тайлбарласан шалтгийн тоо хязгаараа алдсан. Шалтгаан биш шүү, дан шалтаг.

Нөгөө шалтгаа ярьж тулгасаар байгаад Төр-засгийн ямар ч ажил үйлсийг нохойн наадам болгочихдог. Төр нь МОНГОЛ ХҮН-тэйгээ огтоос ажилладаггүй учраас гарт баригдахгүй утаатай, сөхрөөд уначихсан 75-аар буугаад өгчихсөн түгжрэлтэйгээ (хөөрхий Тээврийн цагдаа!), томруулбал элдэв МЕГА төсөл, хөтөлбөр, хувьсгал нэртэй эдийн засагтайгаа Төр-засаг нь үхтлээ ажиллаад нэмэр байдаггүй ээ. ЯДУУРАЛ нь бат бэх цайз аятай хөдөлдөггүй. МОНГОЛ ХҮН-ээ өөрчлөн сайжруулахгүйгээр эдийн засгаа өөрчлөн сайжруулна гэж oгт байхгүй ээ!

МОНГОЛ ХҮН энэ бүхнийг чинь хийх ёстой, хийнэ чиг, өөр гарц байхгүй гэдгийг Монголын Төр, шууд хэлье Засгийн газар ойлгож мэдэрч байна уу? Та бүхэн МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаач ээ хэмээн амаа цангатал уриалан дуудсаар байх болно, би!

Яаж ажиллах юм бэ? Хамгийн энгийн логик жишээ. Наад утааг чинь МОНГОЛ ХҮН баагиулж, осгож үхэхгүйн тул түлж болох бүх хогийг шатааж суудаг юм шүү дээ. Утаа үйлдвэрлэж байгаа гадаад хүн, гадаадын хорлон сүйтгэгч ганц ч байхгүй, үзээд өгье гэхнээ. Монголчууд бүгдээрээ бултаараа ёстой үгссэн юм шиг байгаль орчноо сүйтгэж, өөрсдийнхөө эрүүл мэндийг санаатайгаар хорлож, химийн зэвсгийн хорт атакаар нийслэлээ довтлон байна. 

Машин барих донд хөтлөгдөж, “хөл дүүжлэх унаа”-гаараа МОНГОЛ ХҮН л түгжрэлийн тамыг бий болгочхоод дотор нь өөрсдөө там жаргал хоёроо зэрэг эдлээд явцгааж байна. Түгжрэлд нэмэр болж ташуур өгч байгаа гадаад хүн, гадаадын хорлон сүйтгэгч ганц ч байхгүй, үзээд өгье гэхнээ.

МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаач ээ гэдгийг л шүүмжлэлт сүүлчийн нийтлэлдээ би 13 санал болгож жагсаасан ухаантай юм. 

Зуухыг нь хэчнээн солиод, ямар ч хямд эрчим хүч түгээгээд нэмэргүй болчихсон. Нөгөө талд нь төлбөр төлж чадахгүй нэг сая хүн нийслэлд үүрлэн байна. Төлбөрийн чадваргүй, зүгээр л авч идээд, хэрэглээд, жорлон руу цутгачихдаг нэг сая хүн өлөн нүдлээд байж байна. Төлбөрийн чадваргүй сая хүнийг тойгдож тойлж халамжлах тухай уран сайхны фантазаа улс төрчид нь ярьж уярч уяруулсаар байгаад МОНГОЛ ХҮН-ээ ёстой алж дуусаж байна. 

ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН арга үлдлээ. Монголын Төр-засаг одоо л, энэ өвлөөс ажиллахгүй бол оройтлоо. Сүйрэл рүүгээ л хурдлаад байна. Миний санал. Юу гэвэл Улсын бүртгэлийн газар, бүртгэл, хяналт шалгалтын бүх систем эхлээд бүх улс даяар хамтран судалгаа гаргая. Хөдөө 21 аймгаас болон сумдаас нийслэлд нүүж ирээд бүгчихсэн бүх иргэдийнхээ судалгааг нэр устай нь, хийсэн бүтээсэнтэй, улсаас хүртсэнтэй нь, сайн муутай нь гаргая. Нийгмийн халамжаас авсныг нь ярайтал жагсаая. 

Аймгийн Засаг даргын ажлын үүрэгт бүр 1-р гэж байгаад суулгаж өгье. Танай аймгийн хэд хэчнээн хүн Улаанбаатар руу шилжиж суурьшаад тэнд УТАА ба ТҮГЖРЭЛ үйлдээд ядуурч, золбироод явж байгаа вэ, тэдний хэд хэчнээн хувийг нь Та Засаг даргаар ажиллахдаа аймагтаа татаж аван ажлын байраар хангаж (албадан ажил хийлгэх!), тэгснээрээ Монгол Төрийн ба Монгол орны зовлонг хэчнээн хувиар хэрхэн нимгэлсэн бэ гэсэн хатуу шалгуур тогтооё. Сумын Засаг даргад ч бас ийм үүрэг тулгаж үүрүүлье. Нийслэлээс буцаж ирэгсдэд маш өндөр төсөв мөнгө аймаг суманд нь төвлөрүүлье. Тэр нь (урамшууллын мөнгө!) байнга өсөж байх мэргэн ухааныг бодож олъё. 

Би эх орноо аврах тухай ярьж байна шүү. Нийслэлд аж төрөх тусгай шалгуур босго тогтооё гэж олонтоо бичсэн дээрээ баттай зогсож байна. 


Энэ бүх гай гамшиг нийслэл механикаар, бүр утгагүйгээр хэт томорсон, томорсоор байгаатай холбоотой тул нийслэлийг механикаар, хуулиар, албадлага, урамшууллыг хослуулан бүх улсаараа 21 аймгийг татан оролцуулж байж нийслэлийг задалъя. Тараая. Хагас сая хүн амтай болтол нь, хэн ч барьцаж үлдэхгүй болтол нь эрс багасгая, 4 уулынх нь дунд чөлөөтэй хашиж үлдээе.

Нийслэлийн утааг бууруулах, арилгахад, түгжрэлийн тамыг давахад 21 аймаг маш их хамаатай тухай бараг анх удаа би бичиж санал болгож байгаа болов уу.

Энд МОНГОЛ ХҮН-ээ доош хийсэн, ялгаварласан, хүний эрх, эрх чөлөөний тухай биш ЭХ ОРОН-МОНГОЛ-оо аврах тухай уриалан дуудаж байгаа юм шүү. Томоор, том зураглалаар, XXI зууны хөгжлийн хурдны цар дээр сэтгээд үз дээ.

Хүн төрөлхтөн хиймэл оюунтай байлдаад ялах ялагдахгүй тухай ярьдаг болсон цаг, өмнө талд асар том томруулсан Сингапур буй болж байна, хөгжил нь гэрлийн хурдаар. Гэтэл монголчууд бид энд утаа, зуух, утааны яндангүй машины тухай эцэс төгсгөлгүй гунигтай үлгэр ярьсаар сууж байна. Харьцуулаад үз дээ. 

Улаанбаатараас өөр аймаг, суманд диваажин байгуулж болохгүй, нийслэлээсээ илүү гоё байж болохгүй, нийслэлээсээ илүү хөгжиж болохгүй гэсэн наад тэнэг үзлээсээ салцгаа монголчууд минь!

Нийслэлийн бид атаархаж үхтэл нь тийм үлгэр жишээ аймаг сумыг цогцлуулаад уугуул иргэдээ татаж аваад нийслэлийн биднээс хамаагүй илүү дээгүүр амьдрал стандартыг бий болгочиход тийм хэцүү гэж үү, гурав аравны тавхан сая шүү дээ! Нийслэлээ сөнлөөс аврахын тул ганц саяыг нь татаад авчихад тэнгэр нурах гээд байна уу?

ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН мэргэн арга!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.82.251)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top