x

Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулъя

Тэртээ 1924 онд Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрэлдсэн “Нам, улсын Түр сургууль ”-ийг байгуулснаар энэхүү сургуулийн анхны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Намын дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын академи зэргээр зөвхөн нэр нь л өөрчлөгдөж ирснээс биш намын боловсон хүчин бэлтгэл гэх гол зорилгоосоо огт ухралгүй явсаар төрийн нэг институци болтлоо томорсон. Аливаа зүйл тэр дундаа боловсрол олгох институцийн хувьд цаг үе дагаж, дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын арга барил, хөтөлбөрөө шинэчлээд явах ёстой байдаг. Гэтэл энэхүү сургууль төдийгөөс өдийг хүртэл дан ганц марксизм, ленинизмийн онолын агуулгаар л шинэ цагийн залуучуудад хичээл заасаар ирлээ. Үүнийг нэн даруй болиулах хэрэгтэй байна.

Ардчилсан оронд хуучин нийгмийн үзэл суртал, онол, номлолоор шинэ цагийн залуучуудын тархийг угааж, нэг намын боловсон хүчинг хэдий болтол бэлдэх ёстой вэ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил боллоо. Гэтэл төрийн бодлого тодорхойлогчдын үзэл санаа, сэтгэлгээ нөгөө л 90 оноос өмнөх үе шигээ байгаа нь улсын хөгжлийг гацааж байгаа хамгийн суурь шалтгаануудыг нэг. Энэ алдааг засахын тулд уг намын дээд сургуулийг хаах хэрэгтэй байна. Өнөөгийн Монголын төр данхар том байгаа нь, хүнд суртал, авлига, хээл хахууль их байгаа нь, хэт даргыг шүтсэн цүнх баригчдын тоо буурахгүй байгаа нь бүгд боловсон хүчин бэлтгэгдэж байгаа Намын дээд сургуультай холбоотой. Тэнд л шинэ үеийн залуусын тархийг марксизм, ленинизмийн үндэстэй онолоор өдөр шөнөгүй угааж байгаад дарга төвтэй, нэг намыг шүтсэн мэргэжлийн цүнх баригч болгон бэлтгэж байна.

Энэ байгууллага 100 жилийн түүхтэй. Анх байгуулагдсан цагаасаа эхлээд одоог хүртэл татвар төлөгчдийн хөрөнгөөр төрийн бодлого, үйл ажиллагааг түгжих, дарга сэтэртнүүдийг бэлтгэн гаргасаар байгааг одоо зогсооё. Өндөр хөгжилтэй бусад оронд, тэр дундаа ардчилсан улсад манайх шиг дарга бэлтгэдэг сургууль гэж байдаггүй. Байсан ч зөв системээр зөв онолоор удирдах ухааныг заах тусгай хөтөлбөртэй байдаг гэлцдэг. Саяхан УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр олон маргаан, санал шүүмжлэл гарсан. Түүний нэг нь Намын дээд сургуульд олгох санхүүжилт байсан. Өөрөөр хэлбэл, уг сургуулийн ирэх жилийн зардал гэж 6.1 тэрбум төгрөг төсөвт суугдан орж ирсэн гэсэн үг. Үүнийг зарим гишүүд эрс эсэргүүцэж үг хэлж байсан. Жил бүр улсын төсвөөс энэ их хэмжээний төсөв авдаг атлаа сурч байгаа оюутнуудаас сургалтын төлбөр гэж давхар авдаг. Үнэхээр бүтэц, үйл ажиллагаанаасаа л иргэдийг луйвардаж, шулдаг хандлага нь тод харагдаж байгаа юм.

Ийм увайгүй үйл ажиллагаа, хоцрогдсон үзэл санаагаар сургалтын хөтөлбөрөө явуулдаг Удирдлагын акадмеми буюу дарга бэлтгэх сургуулийг одоо хаах цаг болсон. Наанадаж одоо сурч байгаа хөгшин залуу оюутнууд нь цаг үеэ дагаад сургуулийнхаа нэрнээс хүртэл ичиж байна. Сүүлийн жилүүдэд энэ сургууль мэргэжлийн цүнх баригчдын шоуддаг газар болж хувирсан талаар УИХ-ын зарим гишүүд шүүмжлэн хэлж байсан. Үнэхээр анги танхим, боловсрол олгож байгаа байдал, багш, оюутнуудын харилцаа гээд бүх зүйл нь ёс зүйн доройтолд орсон гэдгийг хэн хүнгүй л хэлдэг. Тэгвэл энэ сургуулийг одоо хаая. Жил бүр нэмэгддэг төсвийг нь зогсоох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгө иймэрхүү үр ашиггүй, нэг намын боловсон хүчинг бэлтгэдэг институци рүү орох ёсгүй. Үнэхээр намын сургуультай баймаар байгаа бол тэр том намын байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулсан ч болно шүү дээ, Ардын нам. Тэгэхээр Намын дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод тухайн сургуулийн байрыг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулах хэрэгтэй байна.

Хан-Уул дүүрэг бол нийслэлийн хамгийн өндөр хөгжилтэй дүүрэг. Том том бизнес эрхлэгчид, улстөрчдийн ихэнх нь Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Мөн дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн явах сургалтын хөтөлбөртэй, өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ч энэ дүүрэгт олон бий. Өндөр байшин, гүүр, зам гээд Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй болгон Хан-Уул дүүрэгт байна. Харин улсын дунд сургууль үнэхээр ховор байдаг газар. Тиймээс тус сургуулийг хаагаад байрыг нь дунд сургууль болгон ашиглах саналыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд нэн яаралтай явуулах хэрэгтэй байна. Ингэвэл ядаж нэг сургууль барих хөрөнгө мөнгө хэмнэх юм даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 10 цаг 51 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 10 цаг 57 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 10 цаг 59 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 11 цаг 1 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 11 цаг 2 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 11 цаг 3 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 11 цаг 5 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 53 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 14 цаг 54 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 14 цаг 55 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 14 цаг 55 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 14 цаг 55 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 14 цаг 56 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 14 цаг 57 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 16 цаг 51 мин Аюулгүй байдал эхний дүрэм 17 цаг 39 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 18 цаг 30 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 18 цаг 33 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 18 цаг 34 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 34 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top