x

Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай...

Үзэл бодолтой байх нь хүний оршин байхын язгуур нөхцөл, ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй хүний салшгүй эрх юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаатай эдлэхээр тогтоосон. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт (ИБУТЭОУП)-д хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх эрхтэй, хэний ч өөрийн сонгосон шашин, шүтлэгтэй байх, эсхүл шашин, шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй гэж заасан байна.

Төрийн ордонд өчигдөр хүний эрхийн сургагч багш бэлтгэх “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх” сэдэвт илтгэл тавилаа. Илтгэлдээ тэрбээр Хойд Солонгосын коммунист дэглэмийг дэмжигч гэж сэжиглэгдэн, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц урван тэрслэх үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн иргэн Кангийн кейсийг жишээлсэн юм. Иргэн Канг 13 жил хоригдох хугацаандаа үзэл бодлоо өөрчлөх шахалт дахамтанд байнга байсан бөгөөд түүнийг “үзэл санааг засан хүмүүжүүлэх систем” гэж нэрлэдэг тусгай хөтөлбөрт албадан хамруулж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн хороо Кангийн ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй” байх эрх чөлөө зөрчигдсөн гэж үзсэн юм. Тус Пактын 19.2-т “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг.

айвнаар хуран чуулах, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх нь хүний үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэр, биеэ даасан хүний эрх юм. Гэвч Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний болон үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх чөлөөний индексүүд сүүлийн жилүүдэд улам унасаар байна хэмээн доктор Г.Нарантуяа хөтөлбөрийн оролцогчидтой харилцан ярилцахдаа онцолсон юм. Индексүүдийг сэтгүүлчийг баривчилсан, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хориглон хязгаарласан тохиолдол, кейсүүдийн тоогоор тооцон гаргадгийг тэрбээр тодорхой тайлбарласан юм.

Мөн тэрбээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хууль, олон улсын гэрээгээр тогтоосон шалгуурт нийцүүлж, хуулиар хязгаарлах шаардлага байдгийг ярьж, бусад хүний эрх, эрх чөлөө, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам (ordre public), нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэлүүд болдгийг онцолсон юм. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд уг хууль тодорхой хэм хэмжээ тогтоосон, хүн зан үйл, үйлдлээ тогтоох ойлгомжтой чиглэл болж чадахуйц байх ёстойн зэрэгцээ ил тод, нээлттэй байх нь чухал юм. Мөн хуулиар тогтоох хязгаарлалтууд нь бодитой, гарцаагүй шаардлагатай байх, илэрхийлэл нь ерөнхий бус тодорхой байх зэрэг нарийвчилсан шалгуурууд тавигдана.

Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, уг хөтөлбөрийн ач холбогдлыг таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс энэхүү хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөр сургалтын дараагийн хичээлийг “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдвээр ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд заалаа. Тэрбээр халдашгүй, чөлөөтэй байх эрх нь хүнд угаас заяадаг, Үндсэн хуулиар баталгаажуулдаг, хөндлөнгийн хэн боловч дур мэдэн халдаж болохгүй жам ёсны эрх болохыг тодорхойлж, түүний агуулга, хамгаалалт болон хязгаарлалтын талаар нэг бүрчлэн задалж тайлбарлав.

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь бие махбодийн халдашгүй байх, чөлөөтэй, аюулгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, нэр төр, алдар хүнд халдашгүй байх, хувийн болон орон байрны, өмчийн халдашгүй байдал, захидал харилцааны нууц зэрэг өргөн хүрээтэй агуулга багтаадгийг доктор Б.Энхболд илтгэлдээ тодорхой задлан шинжилж, эдгээр агуулга бүрийг жишээ баримт, статистик үзүүлэлтээр баяжуулан ярив. Тухайлбал, манай улсад хүн амь хохироох гэмт хэрэг жилд дунджаар 209 бүртгэгддэг бол хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг 7087 бүртгэгддэг байна. Нийт гэмт хэргийн 52 орчим хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлдэг бөгөөд ихэнх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчдөг энэ гэмт хэрэг 2012 онд нийт гэмт хэргийн 40.8 хувь, 2017 онд 56.3 хувь, 2023 онд 60.9 хувь болж өссөөр байна.

үний эрхийн сургагч багшийн сургалтын дараагийн хичээлийг “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хийлээ. Их, дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын сурч, боловсрох эрхийн тухай агуулгыг хөндсөн илтгэлдээ тэрбээр боловсролын хүртээмжтэй холбоотой суурь асуудлаас эхлэн дээд боловсролын тогтолцоонд өнөө хэр байсаар байдаг хүйсийн болон бусад талаарх ялгаварлан гадуурхалт, үнэ төлбөр, эрэлт хэрэгцээ, үндэстний онцлог, зан заншилд нийцүүлэх зэрэг өргөн хүрээтэй агуулгыг багцлан танилцуулж, дэлхий дахинд сүүлийн жилүүдэд гарч буй эрсдэлт нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийсэн юм. Ковид19 цар тахал, дижиталчлал буюу цахим хамаарал, эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн анги давхаргын зөрүү буюу хэт хөрөнгөжилт, ядуурлын зааг улам холдож байгаа явдал, шилжилт хөдөлгөөн болон дүрвэлт зэрэг олон хүчин зүйл сурч боловсрох хүний төрөлхтний нийтлэг эрхийг улам хөндөж буй юм.

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын судалгаагаар манай улсад дунд боловсролын дараах боловсрол буюу их, дээд сургуульд хамрагдалтын түвшин хөрөнгө чинээний ялгаатай байдалтай ихээхэн хамааралтай  байгааг харуулсан байна. Оюутнуудаас авсан судалгаагаар тэдэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг санхүүгийн бэрхшээл тэргүүлж, сурах бичгийн үнэ удаалсан байна. Энэ бүхэн дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтуудыг хэрэгжүүлж, суралцагчдыг дэмжих дэвшилтэт аргачлалуудыг нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

үгнэлт ярилцлагын үед “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрт оролцогчид өнөөдрийн сургалт ихээхэн өгөөжтэй болсонд талархал илэрхийлж, хүний эрхийн талаар манай улсад хүндрэл бэрхшээлтэй тулгамдсан асуудал олон байгааг болон тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдэж авсандаа баяртай байна гэсэн юм. Хөтөлбөрийн дараа энэ чиглэлээр үе тэнгийнхэн, сургууль, хамт олондоо зохих ёсоор нөлөөлж, нийгэмд эерэг хандлага бий болгохын төлөө идэвхтэй ажиллана гэдгээ хэлж байв.

Өнөөдрийн сургалтын төгсгөлд “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг оролцогчдод тараан өгч, уг төсөлд тусгуулах санал боловсруулах даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Xэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 3 цаг 10 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 3 цаг 20 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 4 цаг 18 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 6 цаг 22 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 28 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 6 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 6 цаг 40 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 6 цаг 44 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 6 цаг 55 мин Ормузын хавх 7 цаг 10 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 7 цаг 20 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 7 цаг 40 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 10 цаг 37 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 10 цаг 45 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 11 цаг 1 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 11 цаг 12 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 11 цаг 22 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 11 цаг 31 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 11 цаг 45 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 11 цаг 50 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top