x

Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.

-УИХ-аар 2025 оны төсвийг баталсан. Гэвч алдагдалтай, танаж болох байсан гэсэн шүүмж гарсан учраас тодотгол хийхээр боллоо. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй парламент бүрдсэнээс хойш хоёр дахь удаагаа төсөв хэлэлцлээ. Эхлээд энэ оны төсөвт тодотгол хийсэн. Харин өнгөрсөн долоо хоногт 2025 оны төсвийг баталлаа. Эдгээр үйл явцаас олж ажигласан зүйл гэвэл УИХ-ын Дэгийн тухай хуулиараа цөөхөн гишүүн үг хэлэх эрхтэй байдаг юм гэнэ. Гэтэл бүхэл бүтэн улсынхаа төсөв хэлэлцэх үеэр цөөхөн гишүүн үзэл бодлоо хэлж, санал бодлоо шингээдэг дэг байгаа нь харамсалтай. Иймд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн оролцоог илүү тэлж өгөх шаардлагатай гэж анзаарсан. Хоёрдугаарт, Мөнгөний бодлого, Төсвийн хууль хоёр цаг хугацааны хувьд зөрж өргөн баригдсан. Төсвийн төслөө есдүгээр сарын 1-нд, Мөнгөний бодлогоо аравдугаар сарын 1-нд өргөн барьсан. Эдийн засгийн гол багана болсон энэ хоёр бодлого чинь нэг өдөр, нэг бодлоготойгоор орж ирмээр юм. Жишээ нь энэ бодлого, хуулиа оруулж ирсэн байгууллагууд инфляциа өөр, өөрөөр тооцсон байсан.

Мөн төсвийн төслийг уншиж, танилцаж байх явцдаа бид нийтээрээ нэг алдаа хийснээ ойлгосон. Анхдугаар чуулган хуралдахад л төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр ажиллах хэрэгтэй болсон. Ингэхдээ 6.1.3 буюу төсвийн урсгал зардлын хэмжээ Дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гээд баталчихсан. Үүний хор уршиг нь ердөө сарын дараа гараад ирсэн. Зардлыг нэмэхийн тулд ДНБ-ийг хязгааргүй өсгөхөөр болж. Гэтэл манай улс чинь уул уурхайн эдийн засагтай улс. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад төсөв тэлэлттэй байж болдог. Өөрөөр хэлбэл, урсгал зардал нь дагаад тэлчихээр ирээдүйд нэг хортой зүйл бий болж магадгүй.

-Тэр нь юу вэ?

-Мөчлөг дагасан бодлого гэдэг дээ.

Үнийн өсөлтийн үед дагаад урсгал зардал өсч байна. Гэтэл үнэ унах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл багассан үед нь бид урсгал зардлаа буулгаж чадах уу гэдэг нь өөрөө том асуудал болно. Энэ үед нийгмийн хямрал үүсч магадгүй. Нэгэнт өсчихсөн, нэмэгдчихсэн байгаа цалин тэтгэвэр, халамжаа бид шууд буулгаж чадахгүй. Өрх бүр орчихсон учраас хэрэглээгээ буулгаж чадахгүй шүү дээ. Тиймээс урсгал зардлыг ДНБ-ний тооцоолсон өсөлттэй уялдуулан өсгөх нь тохиромжгүй байгаа юм. Тэгэхээр цаашдаа урсгал зардлын хэмжээгээ тогтвортой байлгах, эсвэл инфляцийн хэмжээгээр өсгөж болно. Ингэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөө засаж залруулах шаардлагатай болж байна.

-Урсгал зардал дотор танаж болмоор ямар, ямар зардал байна вэ?

-Урсгал зардал дотор их нэмэгдсэн нэг зүйл бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэх зүйл байгаа юм. Бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэдэг чинь цалин, тэтгэвэр тэтгэмж, барилга байшингийн хөрөнгө оруулалт ч биш. Зүгээр л ийм нэртэй маш том зардал гараад ирсэн. Задаргаа, зориулалт байхгүй. Энэ зардал 2017 онд 400 тэрбум төгрөг байсан бол ирэх жилийн төсөвт 1.9 их наяд төгрөг болж өсчээ. Хувь гишүүний хувьд энэ бол хэтэрхий үрэлгэн зардал гэж үзэж байгаа.

-Тэгэхээр ирэх оны төсөвт тодотгол хийгээд таны хэлээд байгаа шиг эдгээр үрэлгэн зардлуудыг танаж чадах болов уу?

-Ирэх жилийн төсвийг яаралтайгаар баталсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн үед л хүмүүс зарчмын зөрүүтэй санал оруулж ирснээр олны анхааралд орж ирсэн. Төсвийн номыг нэг бүрчлэн судлах гэдэг чинь асар их цаг хугацаа шаардсан ажил болдог юм байна. Гэвч бид боломжийнхоо хэмжээнд л хурдтайгаар судалсан. Ингээд ч хурд нь яг л хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа таарсан. Тиймээс гишүүдийн саналыг аваад тодотголд оруулъя гэсэн. Тэгэхээр тодотгол хэлэлцэх үеэр танаж багасгах зардлууд дээрээ саналуудаа оруулахаар бэлтгэж байна.

Миний хувьд мөн анзаарсан нэг зүйл бол төсөвт орж байгаа бүтээн байгуулалтуудыг ТЭЗҮ-тэй байх гэсэн шаардлага дутагдаж байна. Магадгүй зарим салбарт ТЭЗҮ-гүй оруулж ирэх гэнэтийн шаардлага үүсч болно. Тэр тохиолдлыг зохицуулсан зохицуулалтыг Төсвийн тухай хуульд тодруулж өгмөөр юм байна. Жишээлбэл, маш олон газарт эрчим хүч, дулааны шугам сүлжээ орох шаардлагатай байгаа. Харамсалтай нь тэдгээрийн ТЭЗҮ байхгүй гэдэг шалтгаанаар төсөвт ороогүй. Тэгэхээр эрчим хүчний станцыг бүтээн байгуулах болгондоо ТЭЗҮ хийгээд байхгүйгээр өмнөх ижилхэн үзүүлэлтүүдтэй газруудын ТЭЗҮ-ийг түр жишиг болгон авч болно шүү дээ. ТЭЗҮ гэдэг чинь өөрөө төсөвтэй, цаг хугацаатай байдаг зүйл. Энэ болгоныг товчлох арга механизмыг төсөвтөө оруулж ирэх шаардлагатай байна. Яг ийм байдлаар жишиг ТЭЗҮ-ээ ашиглаад явсан бол алслагдсан аймаг, дүүргүүдэд цахилгаан шугам сүлжээ орчих бололцоо байсан. Түүнийг нь санхүүжүүлэх төсөв ч байсан.

Ер нь төрийн хийх ёстой үндсэн ажил бол дэд бүтцийг байгуулж иргэддээ хүргэж өгөх. Зөөлөн болон хатуу дэд бүтцийг л холбож өгөх ёстой. Түүнээс энд ч, тэнд ч бяслагийн үйлдвэр барих нь төрийн ажил огт биш. Мөн дээр хэлсэн, бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээний 1.9 их наяд төгрөгийн 1.5 их наядыг нь хэмнээд цахилгаан станц барих хэмжээний мөнгө суллаад авах боломж байв. Манайд 2000 мегаватт цахилгаан станц байх юм бол Улаанбаатар хотын эрчим хүчний тогтвортой байдал хангагдана гэж байгаа. Тэгэхээр III, IV цахилгаан станц дээрээ Бөөрөлжүүт гээд нэмэгдээд, дээр нь дахиад нэг шинэ станц хэрэгтэй. Монгол инженерүүд нэг мегаватт хүчин чадлыг нь 2.2 сая ам.долларын өртгөөр үйлдвэр барих боломжтой гэдгээ хэлж байгаа. Үүгээр нь тооцвол 400 мегаваттын станц барихад л гурван их наяд төгрөг хэрэгтэй болно. Дандаа гаднаас гуйгаад байхгүйгээр бид өөрсдөө цахилгаан станцынхаа зардлыг гаргаж дийлэхээр байна. Тэр дундаа төсвийнхөө

урсгал зардал дотроо хэмнэлт хийгээд л дийлэнх хэсгийг нь санхүүжүүлж болчихоор байгаа юм. Хэрэв мөнгө дутвал хувийн хэвшлээ урьж болно шүү дээ.

-Шинэ цагалбараар есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. Энэ хугацаанд юм хэлээгүй байж хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ярилаа гэж Сангийн сайд хэлээд байсан. Гэтэл төсвийн төслийг гар дээрээ авах гэж их цаг алдсан гэж зарим гишүүн хэлсэн. Таны хувьд 2025 оны төсвийн төслийг хэзээ гар дээрээ авсан бэ?

-Намрын ээлжит чуулган эхлээд төсөв хэлэлцэж эхлэх гэтэл МАН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авсан. Орж ирээд нэгдүгээр болон хоёрдугаар хэлэлцүүлгийг маш хурдтай хийсэн. Ер нь мэдээллүүд нь удаан ирдэг. Миний хувьд Сангийн яаманд бичиг хүргүүлж, хөрөнгө оруулалтууд чинь ач холбогдлын зэргээрээ яаж эрэмбэлэгдсэн юм. Өгөөжийг нь хэрхэн тооцсоныг нь авъя гэсэн. Гэвч бичиг өгснөөс хойш 10-аад хоногийн дараа буюу төсөв батлахын өмнөх өдөр ирсэн. Мөн нэмж хэлэхэд, төсөв боловсруулах явцад иргэдийн оролцоо тун сул санагдсан. Иргэд хаана, яаж саналаа өгөх нь ил тод биш юм билээ. Сангийн яамны вэб хуудас дээр жижиг зар гаргасан болоод л аргалчихдаг юм байна. Тэгэхээр цаашдаа иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлж, хэрхэн саналаа өгөхийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бөөнөөрөө санал өгөхөд л тэр сургуулийн барилга төсөвт суутгагдах боломжтой болно шүү дээ. Мөн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө бүр илүү нарийвчилмаар юм билээ. Тав, таван жилээр нь аваад үзчихвэл ирэх жилүүдийн төсөв боловсруулах, батлахад илүү амар, оновчтой болно. Ингээд иргэдийнхээ саналыг сайн авдаг болоод, бүтээн байгуулалт, хөгжлийнхөө төлөвлөгөөг илүү тодорхой болговол хөрөнгө оруулалтууд оновчтой болно гэж үзэж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.92.76)
    эргүү малнууд танаж чадахгүй ээ өөрсдийгөө л бодно хуучнаараа 76 болговол таарна!
    2024 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 18 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 2 цаг 31 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 2 цаг 39 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 3 цаг 9 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 3 цаг 23 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 3 цаг 34 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 4 цаг 1 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 36 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 4 цаг 54 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 5 цаг 6 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 5 цаг 14 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 17 цаг 23 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 17 цаг 29 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 17 цаг 33 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 16 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 18 цаг 42 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 20 цаг 25 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 20 цаг 33 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 20 цаг 43 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top