x

Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ

ЦХИХХЯ, НЭМГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран нийслэлийн хүнс, худалдаа, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахим болголоо.

Ингэснээр шинжилгээний хариуг И-Монголиа системээр авч, үзлэгийн түүхээ гар утаснаасаа харах, дэвтрээ гээсэн тохиолдолд дахин авах шаардлагагүй болж байгаа юм.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа хамрагддаг байна.

НЭМГ-ын дарга Б.Батцоож хэлэхдээ, “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахим болгосноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээлэл илүү бодит болох эерэг талтай”-г онцолжээ.

Түүнчлэн, шинжилгээний хариугаа биечлэн очихгүйгээр гар утас, компьютер ашиглан И-Монголиа системээс авах боломжтой. Дэвтэрт үзлэг, шинжилгээний хариуг гараар бичихгүй, бүртгэл, тайланг цахимаар гаргаж цаг хэмнэх, эмч, эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөвчилнө. Түүнчлэн эмч өмнөх үзлэгийн хариу, эрсдэлийг харьцуулан эрт оношлох, зөвлөгөө өгөхөд дөхөм болохоос гадна эмнэлгийн үзлэгийн ачаалал багасна.

Цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн түвшин, нас хүйсийн бүтэц зэрэг үзүүлэлтийг ч хялбар гаргах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top