x

"Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн

Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Ц.Баатархүү:

-Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гарлаа.  Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Монгол Улс НҮБ-ын Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа. Индексийг таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг. Техник технологийн ур чадвар, гадаад хамтын ажиллагаагаар Монгол Улс хамгийн муу үзүүлэлт авч байна. Олон улсын байгууллагатай хамтраад кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтраад эхлүүлсэн. Онц чухал мэдээлэл хадгалдаг, онц чухал мэдээлэлтэй харьцдаг байгууллага нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улсын төсвийг төлөвлөхдөө мэдээлэл технологийн зардал гэдэг ерөнхий заалтаар биш, кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай заалттай болж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байгаа технологи, шинэчлэн хэрэглэж байгаа технологи нь албан ёсны лицензтэй байх шийдвэрийг гаргалаа.

Өнөөдөр "Интермед" эмнэлгийн асуудлыг бүгдээрээ ярьж байна. Энэ төв дээр нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг  нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна. Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгууллагад сургалт зохион байгуулсан.  2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гаргасан. Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.

Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлага нь кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог нь алдаанд хүргэж байна. IT чиглэлийн хүн бус, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Мөн мэдээлэл хариуцагч байгууллага дээрх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага тулгарч байна.

Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.

-"Интермед" эмнэлэг рүү халдсан халдлагын баг үйлчлүүлэгчээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудал байгаа? Энэ үнэн үү?

-Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн. Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй, ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэж гарна. Энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн болсон. Халдлагын баг 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 41 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 50 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 55 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 25 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 34 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 37 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top