x

Мөхөл дүүрэн хүний түүх

 Яагаад "БИД" л үлдэв?

Нэгэн улсад хаан, үйлчлэгч хоёр байж гэнэ. Хаан үргэлж амттаны дээдийг хүртдэг бол үйлчлэгч тийм байсангүй. Идээ будаа элбэг дэлбэг үед үйлчлэгчид үлдэгдэл ч болов ноогдох авч, хүнс ховордоод ирэхээр хаан бүгдийг ганцаараа идчихнэ. Тиймээс үйлчлэгч голж шилэх ч эрхгүй, олдсон таарснаа идэхээс өөр замгүй.

Хаан сүрлэг орд харшид амьдарна. Хааяа аялалд гарах ч, мөн л тэгшхэн замаар тав тухтай морилно. Харин үйлчлэгч тийм байсангүй. Хаан анааш үзмээр байна гэвэл үйлчлэгч бүгчим халуун Африкт очиж, арслантай тулалдан байж анааш барьж ирэх ёстой. Оцон шувуу тэжээе гэвэл цэвдэг хүйтэн өмнөд туйлыг зорихоос өөр аргагүй.

Хаан үргэлж амар жимэр, ая тааваараа амьдарна. Харин үйлчлэгчид амрах ч сөхөө үгүй. Улсын хөрөнгийг хамгаалахын тулд эдийн засагт суралцаж, гадаад улсуудтай харилцахын тулд харь хэлийг ч цээжилнэ.

Эргэцүүлж бодвол хүн төрөлхтөн энэхүү үйлчлэгчтэй бага зэрэг төстэй. Харин шимпанзе, горилла зэрэг хүн дүрст мичнүүд хаантай илүү төстэй гэмээр. Хүн дүрст мичнүүд ой мод гэх харшид амьдардаг. Ой модонд хоол хүнс элбэг, махчин амьтдад бариулах аюул ч бага. Гэтэл эртний хүн төрөлхтөн сийрэг ой, хээр газраар амьдарч байв. Ой шугуйтай харьцуулахад хоол хүнс ч ховор, махчин араатны нүдэнд ч ил. Тийм газар амьд үлдэхийн тулд голж шилэх талаар санаад ч хэрэггүйн дээр элдвийг аргалж сүвэгчлэх шаардлагатай. Тэгвэл яагаад хүн төрөлхтөн ой модноос холдож, тийм онцгүй, аюултай газрыг сонгосон юм бол?

Үгүй дээ, энэ улсын үйлчлэгч ч бас хүссэндээ үйлчлэгч болсон юм биш. Үнэндээ хаан болмоор л байсан. Даанч хаанаас чадал дорой, тулалдвал яагаад ч дийлэхгүй. Тэгээд л уйлж унжсаар үйлчлэгч болсон хэрэг.

Бодвол хүн төрөлхтөн ч бас ой шугуйдаа үлдмээр л байсан байх. Даанч Африкт хуурайшилт түрж, ой модод хорогдоход тухайн үедээ сул дорой, модонд авирахдаа маруухан байсан хүн төрөлхтний өвөг бусад мичнүүдэд хөөгдөө юм байлгүй. Тэгээд хээрээр тэнүүчилсэн тэдний ихэнх нь үхэж үрэгдсэнээс зайлахгүй. Яаж ч чармайгаад сийрэг ойтой хээр газар гэдэг тэр чигээрээ аюул юм хойно.

Гэвч тэдэн дундаас юуг ч гололгүй идэж, хаана ч амьдрах чадвартай хэсэг нь арай чүү амь торгоон үлджээ. Бидний өвөг эцэг сул дорой ч гэлээ, үгүй ээ, харин ч сул дорой байсны улмаар хүн дүрст мичнүүдэд байхгүй онцлог шинжүүдээ хувьсгасаар амьд үлдэж чадсан байна. Тэгээд тэдний үр удам болж бидний Хомо сапиенс төрсөн юм. Энэ ном бол тэрхүү өвөг эцгүүдийн маань тухай түүх билээ.

Нэмээд ганц үг хавчуулахад, энэ ном тун ч азтай цаг үед мэндэлж байна. Сүүлийн хэдэн жилд цацраг идэвхт нүүрстөрөгчийн тусламжтайгаар малтмалын насжилтыг өндөр нарийвчлалтай хэмждэг технологиуд хөгжиж, дээж бэлдэж боловсруулах дамжлага ч нарийссанаар өмнөх малтмалуудын насны хэмжилт асар ихээр засварлагдах болсон. Ингэснээр олдвор нэг бүрийн насыг нарийвчилж тогтоогоод зогсохгүй неандерталчууд болон бидний хамаарал гэх мэт хүний түүхэн дэх чухал сэдвүүдийг ч эргэж харахад хүргэсээр байна. Ийм цаг үед мэндэлсний ачаар энэхүү ном сүүлийн үеийн шинэ үр дүнгүүдийг өөртөө шингээж чадсан билээ.

За ингээд өвөг дээдсийнхээ баатарлаг түүхийн аянд хамтдаа гарцгаая.

Гарчиг

  • Удиртгал бүлэг ー Бид үнэхээр онцгой оршихуй юу?

Хүн бусдаас онцгой юу?

Олон зүйлийн хүн байсан

Бүгд мөхсөн

I хэсэг ー Хүн төрөлхтний түүхийн нууц руу нэвтрэх нь

  • Нэгдүгээр бүлэг ー Дутагдал дүүрэн хувьсал

Хүн төрөлхтөн ба шимпанзе төрөлтний ялгаа

Босоо алхдаг хүн дүрст мич байсан гэв үү?

“East Side Story” бол эндүүрэл

Босоо алхахын хамгийн том дутагдал

Төрөхийн хүндрэл ба босоо алхаа

  • Хоёрдугаар бүлэг ー Анхны хүн төрөлхтөн юуг өгүүлнэ вэ?

Дөрвөн зүйлийн анхны хүн

Дөрвөн хөлтөн ба босоо алхагчдын завсарт

Шинжлэх ухааны нэршилд шингэсэн мэргэдийн бодол

Ардипитекус рамидасын онцлог

Анхны хүмүүс хаана амьдарч байсан бэ?

  • Гуравдугаар бүлэг ー Хүн төрөлхтөн бол энх тайванч амьтан

Шимпанзед байдаг ч хүнд байдаггүй зүйл

Моринд хазуулсан ч үхэхгүй

Том биетэй хүн дүрст мичнүүдийн соёо ба нийгмийн хэлбэр

Хүний соёо яагаад жижгэрсэн бэ?

  • Дөрөвдүгээр бүлэг ー Ойгоос хөөгдөөд хэрхэн амьд үлдэв?

Хээр талаас илүү ой мод нь амьдрахад тухтай

Хүн төрөлхтөн ойгоос хөөгдөв

Таамаглал логиктой байхад л хангалттай юу?

Хувьсдаг тохиолдол ба хувьсдаггүй тохиолдол

Бусад мичнүүдэд байхгүй онцлог

  • Тавдугаар бүлэг ー Ийнхүү хүн төрөлхтөн мэндлэв

Шимпанзе бидний өвөг биш

Хүн төрөлхтний өвөг эцгүүд ч багаж хэрэглэдэг байсан

Япон сармагчин хоолоо хуваалцдаггүй

Үеэр алхахын ээдрээтэй нөхцөл байдал

Ижил хувьсал салангид тохиож болдог

II хэсэг ー Мөхөж одсон хүн төрөлхтнүүд

  • Зургаадугаар бүлэг ー Идүүлсэн ч үржихэд л болно

Австралопитекус VS Пилтдаун хүн

Анхдагч шинж төрх ба үүсмэл шинж төрх

Босоо алхахдаа улам чадварлаг болсон нь

Хамгийн чухал нь биеийн доод хагас

Яаж биеэ хамгаалдаг байв?

Хүн яагаад олон хүүхэд төрүүлж чаддаг юм бол?

Рей Брэдберигийн жигтэй хайрцаг

Турьхан хүн дүрст ба бадируун хүн дүрст

Бадируун хүн дүрст амтгүй хоолыг ч иддэг байсан

Австралопитекус тэднийг мөхөөсөн үү?

  • Долоодугаар бүлэг ー Хүн төрөлхтөнд тохиолдсон гайхамшиг

Олдован ба Асряан

Чулуун зэвсгийг хамгийн анх хийсэн хүмүүс

Будилаан дагуулсан анхдагч Хомо төрлийн ангилал

Арслангийн тархи яагаад хүнийхээс жижиг юм бэ?

Босоо алхаанд нуугдаж байсан давуу тал

Нарийхан бэлхүүстэй, завтай хүмүүс төрсөн нь

Хүн төрөлхтөн биедээ үсгүй болсон шалтгаан

Яагаад бадируун хүн дүрстүүд мөхөв?

  • Наймдугаар бүлэг ー Хомо төрөл арга буюу дэлхийгээр түгэв

Африкаас гарсан хүн төрөлхтөн

Сэлмэн соёот баранд бариулсан Дманиси хоминин

Дэлхий санаснаас жижигхэн

Ядуус амьд үлдэв

Арга буюу Африкийг орхисон гэв үү?

Хомо эректусын бүс нутгийн сүрэг

  • Есдүгээр бүлэг ー Тархи яагаад улам томорсон бэ?

Төвөгтэй асряан зэвсгийг яагаад хийх болов?

Гал хэрэглэж эхлэв

Бидэнтэй холбоотой хүн төрөлхтөн гарч ирэв

Дэлхийд тэргүүлж эхэлсэн нь саяхны явдал

Тархи томорсон өөр нэг шалтгаан

Үлэг гүрвэлийн оюун ухаант болж хувьсах магадлал

III хэсэг ー Хомо сапиенс хаашаа явна вэ?

  • Аравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсийн тархалт

Хамгийн алдартай чулуужсан хүн

Европ дахь цорын ганц хүн төрөлхтөн болов

Неандерталчуудын амьдарч байсан орчин

  • Арван нэгдүгээр бүлэг ー Хомо сапиенс гарч ирсэн нь

300,000 жилийн өмнөх чулуужсан яс Хомо сапиенсынх уу?

Митохондр Ив хүний уг гарал биш

Митохондр Ив аль ч цаг үед бий

  • Арван хоёрдугаар бүлэг ー Танин мэдэхүйн чадварт ялгаа байсан уу?

Хэлбэр өөрчлөгдвөл хэрэглээ ч өөрчлөгдөнө

Неандерталчуудын соёл

Хийсвэрчлэх үйлдлийн нотолгоо

Каннибализм ба шарил

Неандертал хүмүүс ярьдаг байсан уу?

  • Арван гуравдугаар бүлэг ー Неандертал хүмүүсээс хагацсан нь

Хоёр төрлийн хүмүүс хамтран оршсон цаг үе

Хомо сапиенс нь илүү ухаантай байсан уу?

Зөвхөн бүтээлч шинжээр соёл дэлгэрэхгүй

Түлш зарцуулалт их неандерталчууд

8 ялж, 7 ялагдахад л хангалттай

Тархи том тусмаа сайн уу?

  • Арван дөрөвдүгээр бүлэг ー Саяхныг хүртэл амьдарч байсан хүн төрөлхтөн

Флорес арлын давжаа хүмүүс

Яагаад давжаа байв?

Неандертал ба Хомо сапиенсын огтлолцол

Хомо сапиенсын дасан зохицох өндөр чадварын нууц

  • Төгсгөлийн бүлэг ー Хүн төрөлхтний сүүлчийн ганц зүйл

Хүн төрөлхтний цуст түүх

Хомо сапиенс л ганцаар үлдэв

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 12 цаг 18 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 12 цаг 24 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 12 цаг 26 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 12 цаг 28 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 12 цаг 29 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 12 цаг 30 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 12 цаг 32 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 20 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 16 цаг 21 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 16 цаг 22 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 16 цаг 22 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 16 цаг 22 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 16 цаг 23 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 16 цаг 24 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 18 цаг 18 мин Аюулгүй байдал эхний дүрэм 19 цаг 6 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 19 цаг 57 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 20 цаг 0 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 20 цаг 1 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 20 цаг 1 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top