x

Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ?

Улс орнууд эдийн засгийн хөгжлөө  дотоодын нийт бүтээгдэхүүнээр (ДНБ, Gross Domestic Product, GDP) хэмжсээр ирлээ. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ буюу иргэдийн амьдралын түвшин нь 2023 онд 6,000 ам.доллар, 2024 онд 6,800 (ХБГ-хүлээгдэж байгаа гүйцэтгэл), 2028 онд  ДНБ 10,000 ам.долларт хүрэх төлөвтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан мэдэгдэв. Тэгж чадвал дөрвөн жилийн дараа МУ дэлхийн 190 орноос өнөөгийн 104-р байрнаасаа дээшилж эхний наяд орно гэсэн үг. Тэгэхийн тулд 2026 онд багтаж 14 мега төслөө бүрэн эхлүүлсэн байх ёстой ажээ. Тэгвэл эдгээр дэд бүтцийн том том төслүүд эдийн засагт нөлөөлж буйг яаж хэмжиж болох вэ?

Кэйнс ба Сэй

ДНБ нь улс оронд тухайн онд айл өрх, бизнес, төр засгийн эцсийн худалдан авалт юм. (Y = C + I + G + (X − M): GDP (Y) is the sum of consumption (C), investment (I), government Expenditures (G) and net exports (X − M). Хэрэглээ нь (C+G) ДНБ-ний гуравны хоёрыг эзэлдэг учир ихэнхи хүмүүс эдийн засгийн гол хөдөлгүүр нь хэрэглээ гэж үздэг. Хэрэглээ өндөр буюу эрэлт их байх тусам нийлүүлэлт нэмэгдэнэ (demand creates supply), тиймээс төрийн зардал их байх нь зөв гэж Кэйнсийн (Английн эдийн засагч Ж.М.Кэйнс (1883-1946)) эдийн засагчид зөвлөдөг. Зүүн болон зүүн-төвийн улс төрийн хүчнүүд энэ үзэл бодлыг дэмждэг.

Гэтэл эдийн засгийг зөвхөн эцсийн хэрэглээ биш бас хөрөнгө оруулалт, хуримтлал буюу нийт зардал хөдөлгөж байдаг. ДНБ бол иргэдийн амьдралын түвшинг харуулдаг чухал үзүүлэлт боловч тодорхой хүчин зүйлүүдийг орхигдуулдаг. Хамгийн гол нь нийлүүлэлтийн холбоосны (supply chain) үнэ цэнийг (бас өртгийг ч гэдэг) оруулдаггүй буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхээс тээвэрлэх, бөөнөөр болон жижиглэн худалдах хүртэлх үе шатыг харуулдаггүй. Манайд ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасдаг. Гэтэл тэр нийт үйлдвэрлэл (Нийт Үйлдвэрлэл, НҮ буюу Gross Output, GO) гэдэгт том жижиг бүх бизнесийн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ орсон байгаа.

Эдийн засгийн бодит хэмжээг ДНБ-ээс гадна НҮ-ээр тооцвол бодьтой болох юм.

Мөн НҮ нь ДНБ-ээс том учир хэрэглээ эдийн засгийн хоёрны нэг нь биш,  дөрөвний нэгтэй тэнцэж байгаа учир хэрэглээ нь хамгийн гол хүчин зүйл биш юм (Зураг 1).

Тийм учраас эдийн засгийн үйл ажиллагааны өөрчлөлтийг бүрэн харуулахын тулд төр засаг (ҮСХ) ДНБ-ээс гадна нийлүүлэлтийн холбоосын үнэ цэнийг буюу НҮ-ийн хэмжээг жил, улирал тутам гаргаж, холбогдох үнэлэлт дүгнэлтийг хийдэг болох шаардлагатай байна.  НҮ-ийг бас бизнес хоорондын солилцооны үзүүлэлт гээд B2B index-ээр зарим оронд хэмжих болсныг бас тооцох цаг болжээ.  

НҮ-ээр бид дэд бүтцийн мега төслүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд яаж тусч буйгаас гадна, аль салбарт, ямар түвшинд шинэ санаачилга (innovation), өрсөлдөх чадвар өрнөж буйг тодорхойлох, улмаар улс орны эдийн засгийн амжилтыг тодруулах боломж бүрдэнэ. Тэгээд ч хэрэглээ бол угаасаа үр дагавар болохоос хөгжил цэцэглэлийг өдөөгч биш.

Зураг 1. МУ-ын Нийт үйлдвэрлэл, ДНБ оны үнээр, эцсийн хэрэглээ, тэрбум америк доллар (ҮСХ)

Том, жижиг бизнесийн эрүүл, хүчирхэг байх эсэх нь тухайн үндэстний эдийн засаг ямар байхыг тодорхойлдог. Иргэдийн хуримтлал, компаниудын хөрөнгө оруулалт, шинийг санаачлах чадвар, хэрэглэгчид бүтээгдэхүүнийг нь хүсдэг болгох нь амжилтын суурь билээ. Ийнхүү эдийн засгийн өсөлт нь эрэлт талдаа талдаа биш нийлүүлэлт талдаа (supply creates demand) ажээ. Үүнийг Францын эрдэмтэн Ж. Сэй (Францын “Адам Смит”, 1767-1832) хоёр зуугаад жилийн өмнө “Эрчимтэй өөрчлөлт болон эдийн засгийн өсөлт нь нийлүүлэлтээс гарч ирдэг” гэж хэлжээ. Энэ онолыг бас “зах зээлийн Сэйгийн хууль” гэдэг. Энэ үзэл бодлыг баруун болон баруун төвийн улс төрийн хүчин дэмждэг.

Нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэхэд…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрсэн оронд: “зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна. Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ. Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг. Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ. Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсч, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг” гэв.

Харин энэ бүхэн МУ-д хэрэгжихийн тулд “Сэй-гийн хуулийг” хэрэгжүүлэх,  бизнесийн орчинг сайжруулан эрх тэнцүү болгох, тодорхой татваруудыг бууруулах, шинэ санаачилгыг урамшуулах, төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар олон нийтийн болгох, гадаадын банкийг бодлогоор оруулах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, шударга ёсыг тогтоох, шүүх засгийн шинэчлэл явуулах, үнийг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч явуулах шаардлагатай.

Энэ бүхнийг 2028 он хүртэл амжуулж чадах эсэх нь Засгийн газар, УИХ, иргэдийн мэдлэгтэй оролцоо, шаардлагаас хамаарах болно.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 12 цаг 17 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 12 цаг 23 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 12 цаг 25 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 12 цаг 27 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 12 цаг 28 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 12 цаг 29 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 12 цаг 31 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 19 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 16 цаг 20 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 16 цаг 21 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 16 цаг 21 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 16 цаг 21 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 16 цаг 22 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 16 цаг 23 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 18 цаг 17 мин Аюулгүй байдал эхний дүрэм 19 цаг 5 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 19 цаг 56 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 19 цаг 59 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 20 цаг 0 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 20 цаг 0 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top