x

Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү

Намайг Оросын эсрэг улайрсан үзэлтэн гэсэн хараал сошиалд их байдаг юм. Би бол коммунизмын эх оронд хуульчийн боловсрол эзэмшсэн, залуу зандан цагаа Зөвлөлт Азербайжанд өнгөрөөж, Бакугийн их сургууль дүүргэсэн хүн л дээ. Орос хэл мэдэж, Оросыг мэдэрч, судлаж, мэддэг болох тусмаа Путины өдөөсөн энэ харгис хэрцгий дайнтай яагаад ч эвлэрэхгүй юм билээ. Энэ бол миний үзэл бодол болохоос намайг хэн нэгэн араас шордон хатгаж, мөнгөөр хахуульдаж ийм нийтлэл бичүүлээд байгаа юм ер байхгүй. Монголчуудын зарим нь сэтгэцийн өвчтэй юм шиг тархиараа тэгж ойлгоод байх шиг. Өөрсдөд нь мөнгө өгвөл яахаас ч буцахгүй юм байна л даа. Итгэл үнэмшлээрээ бичих, мөнгө авч троллдох хоёр эрс ялгаатай шүү.

За, тэр ч яахав. Миний биш, Оросын өөрийнх нь эх сурвалжаас авсан ОХУ-ын Төрийн Думын депутат Евгений Федоров, оросын сөрөг хүчний төлөөлөгч исламын шашинт Ростислав Мурзагулов нарын ярьснаас түүвэрлээд гарчгаа сонгоод энэ нийтлэлийг хүргэе. Үнэндээ хүсүүштэй юм биш л дээ.

Энэ сайхан Орос орон дотроо хагарч хуваагдаад байлдаад унавал лав манай Монголд л хамгийн түрүүн гай тарина гэж би үздэг. Гэвч бодитой нүүрлээд ирснийг яалтай билээ, орчуулаад буулгахаас. Орос орон иргэний дайны босгон дээр ирлээ гэх дохио сануулгыг Думын депутат нийгэмдээ сануулж тун ноцтой үг хэлжээ. Оросын үндсэрхэг үзэлт иргэдийн бүхэл бүтэн цэрэгжсан анги салбарууд цуваа цуваагаар (колонны) бий болж олширч, цагаачидтай, мөн славян биш иргэдтэйгээ дайнд бэлтгээд эхлэлээ гэв. Иргэний дайны шинж тэмдэг нэгэнтээ мэдрэгдээд эхэлсэн, салан тусгаарлах сепаратизм түгшүүр төрүүллээ, удахүй ОХУ-ыг бүрхээд авах нээ. Оросын националистуудын дайрагч отряд цуваанууд шил даран байгуулагдлаа, тодорхой нэрлэбэл “Русская община”, “Северный человек” гэж хоёр нь маш их алдаршиж, хүмүүс хошуурч байна, ОХУ-д фашист бүтцүүд идэвхжиж, сепаратизмыг дэвэргэж, үндэсний цөөнхийн БНУ-уудад өөрийн гэсэн зэвсэгт бүлэглэлүүд буй болж, жишээ нь “Ахмата” гэх мэт нь оросуудтайгаа дайтахад бэлэн болжээ хэмээн депутат сэтгэл түгшин ярьжээ.

Орос үндэстэн ба үндэсний цөөнхийн төлөөллүүд өнөөдөр Татарстан, Якут, Башкир, Дагестан, Чечень, Ингушет, Осетэд гал авалцахын даваан дээр дэнжигнэж байна. Өргөн хэмжээний ард иргэний дайны далд оч гялалзаж байна. Мөн Орост маш олон армян, азербайжан, тажик, киргиз, узбекууд амьдарч байна, тэднийг оролцуулаад Оросын нийгэмд нийгмийн хямрал зөрчил өсөх хандлагатай боллоо. Гэхдээ энэ бүхэн Оросын өмнө дурайж, ирээдүй цаг дээр өрнөхөөр байна. Дээр нь фронтоос сэтгэхүйн гэмтэл авсан, бас байлдааны туршлагатай нэг сая хүн буцаж ирлээ. Олон зуун мянган эрүүгийн гэмт хэрэгтэн орон гэртээ эргэн ирж, тэд Москвагийн хяналтаас гарах нөхцлийг бүрдүүлчихээд байна хэмээн Думын депутат Федоров уулга алдан ярьжээ. Башкортостаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга асан Ростислав Мурзагулов бол Оросын нийгмийн асуудал, үндэстэн хоорондын харилцааны зөрчлийг гярхай ажиглан дүгнэлт хийдэг, миний байнга уншдаг политтехнолог-сэтгүүлчийн нэг. Тэрээр чеченийн Кадыров ба Путины кланы хоорондын зөрчлийг тун бодитой олж хараад байх шиг санагддаг.

Путины өөрөө бий болгосон энэ систем өөрийгөө хорлож дуусах болов уу. Тэр зодоон аль хэдийнэ далд эхлээд явагдаж байна. Одоо Кадыров Путинтэй биш, түүний баруун гартай үзэлцэж байна. Кадыровын өөрийн систем гэж нэг юм байна, тэр нь Путины түшмэдийн клантай тэмцэлдэж байна.

Тэр кланы гол тоглогч нь ОХУ-ын ЕТГ-ын дарга асан Антон Вайно юм. Тэр тулаан үхэх сэхэхээ үзсэн тулаан болж хувирлаа. Москва хотын яг төвд Wildberries-ийн бизнесийг хуваах тэмцэлд хүний амь хохирлоо. Нэгийгээ аллаа. Бас Кадыров сүртэй мэдэгдэл хийж Сулейман Керимовоос цусан өшөө авна гэж зарлав. Кавказын багууд хоорондоо алалдав уу хэмээн башкир нөхөр бичжээ. Антон Эдуардович Вайно бол орос биш, бүр эстон үндэстэн, Путин хэргээр орос биш үндэстнээр Тамгын газраа толгойлуулж, Ленин шиг орос биш еврей, прибалт, герман, өөр бусад үндэстнээр бохир ажлаа хийлгэдэг гэж ярьдаг. Жишээ нь Гадаад хэргийн сайд Сергей Лавров бол еврей, армийн генерал Сергей Шойгу бол тува-еврейн эрлийз гэх мэт. Сулейман Керимов бол дагестан үндэстэн, Оросын зартай олигархи, бас улс төрч. Кадыровтой зэрэгцэх хүн биш. Гэтэл Путин Кадыровыг өөгшүүлээд хурандаа генерал цол шагнаад Украины дайндаа татан оруулах гээд бүтэлгүйтсэн. Одоо тэд нь Украинд бус Орост, бүр Москвад хэдэн мянгуулаа цагийг анан, тушаал хүлээн сууна.

Кадыровын эцгээр овоглосон “Оросын баатар А.А.Кадыровын нэрэмжит тусгай зориулалттай цагдаагийн хороо”, “А.А.Кадыровын нэрэмжит моторчилсон 141-р тусгай хороо” гэсэн хоёр том зэвсэгт отряд Путинд үнэнч, тэд Путиныг, Кремлийг хамгаална гэх боловч Кавказад үйлдэгдсэн Чеченийн нэг ба хоёрдугаар дайнд үрэгдсэн чечень эрсийн цусан өшөөг оросуудаас авахаар босвол яах бол гэсэн айдас лав надад төрдөг. Нуух юм алга. Оросуудаа хядаад унавал яана аа?

Мурзагуловын үзэж байгаагаар, Кадыров бол түүхэн энэ цаг үеийг зүгээр сул өнгөрөөчих нөхөр биш. Тэр бол аймшиггүй хүн. Өөрийн диктаторын үнэмлэхүй харгис системээ тогтоож чадсан. Тийм учраас айдсаа даран эцсээ тултал зүтгэх болно. Би Кавказад мянгантаа очиж, тэдэнтэй тулж ажиллаж, шийдвэр гаргахад нь ч оролцож байлаа. Хэрэв Кадыров ухрах юм бол аугаа их, аймшигт “Рамзан” болж хувирна, хөзрөн байшин шиг эрх мэдэл нь уначихна. Одоо Орост маш сонин эрх зүйн маргаан үүсээд байна. Путины, Москвагийн, холбооны хүчний бүтэц нь яг тэр утгаараа байж чадаж байна уу? Чеченийн дээрэмчид Москвад ирээд алж л байдаг, талж л байдаг, ам үдээтэй. Гэтэл чеченийн хууль-эрх зүйн систем нь де-юре Оросын хууль зүйн хэсэг байж байдаг. Кадыров нь Wildberries-ийн далбаан дор Москвад бүгсэн хэсэг этгээдэд ял эдлүүлэх тухай шаардаад байдаг.

Путин харин түүнд юу гэж зөвлөсөн гээч: Антон Вайнотой тохиролц оо, мөнгөө хувааж ав гэжээ. Гэтэл Кадыров үйлдлээрээ Путинд “Та надад тушаахгүй, би бол Оросын хэсэг биш” гэсэн хариу өгөөд байна. Де-факто Чечень нь Оросын дотор бүрэн эрхт гишүүн улсын эрхтэй байна. Одоо зөвхөн Путин л харьцаж байгаа гол хүн нь. Путынээс бусдыг нь Кадыров нулимчихсан байдалтай. Тэр бол зөвхөн дээрэмчний төрхтэй биш, бүр түүнийгээ хуульчилсан. Энэ процесс энх тайвнаар дуусахгүй, сайнаар хэзээ ч дуусахгүй, би бүр 100 хувиар батална хэмээн Башкирын улс төрч Мурзагулов хэлжээ. 

Энх тайвнаар дуусахгүй, сайнаар хэзээ ч дуусахгүй гэсэн нь Орост тэр нь иргэний дайнаар дуусна гэдгийг хэлээд тавьчихсан юм биш үү? Ер нь Оросын мусульманчуудын бүс нутгууд бүгд их тэсрэлтийн өмнө ирчихээд байх шиг санагддаг. Тэд Москвад дахин захирагдахгүй гээд бүгд нэгэн зэрэг босоод ирвэл яана, Оросын арми одоо Украины фронт дээр тулалдаад бүр найдахын аргагүй болчихсон байгаа гэж бодохоор Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү?

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 1 цаг 19 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 24 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 1 цаг 30 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 32 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 1 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 1 цаг 36 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 3 цаг 54 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 3 цаг 55 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 3 цаг 56 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 3 цаг 59 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 4 цаг 0 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 4 цаг 2 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 5 цаг 44 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 6 цаг 34 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 6 цаг 37 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 6 цаг 38 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 6 цаг 39 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 6 цаг 43 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 6 цаг 44 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 6 цаг 45 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top