x

Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна

Орон нутгийн сонгууль сая болоод дууслаа. Энэ сонгуулийн онцлог нь олонхын буюу мажоритар тогтолцоотой явагдахаар хуульчилсан байдаг. УИХ-ын сонгуулиас бас нэг ялгаатай зүйл нь сонгогчдын ирцийн босгогүй болсон. Хуучин орон нутгийн сонгуулийн ирц 51 хувь давбал хүчин төгөлдөр гэж үздэг байв. Харин шинэ хуулиар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ИТХ-аар сонгогдсонд тооцохоор болсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 4.2-т “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно” гэж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан “Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй. Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана” гэсэн зарчим үйлчилнэ.

Харин сонгууль зохион байгуулах төрийн байгууллага болон оролцогч нам, эвсэл нь хуулиа дээдэлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахих үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардын намын луйвардсаныг нийгэм даяар шаагьцгааж байна. Тэгвэл сонгуулийн үр дүнгээр олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нам, эвсэл засаглалын удирдлагыг авдаг нь бичигдээгүй хууль. Энэ жишгээр ирэх дөрвөн жилийн хугацаанд МАН нийслэл болон орон нутагт ноёрхолоо бэхжүүлэхээр сонгуульд булхайцав уу. Нийслэлд гэхэд Иргэдийн хурлын 45 суудлын 40-ийг нь МАН эзлээд байна.

Манай улсын сонгууль өгөх насны 2.2 сая иргэний бүртгэл бий. Тэднээс тэн хагас нь нийслэлчүүд юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 1.1 сая сонгогч саналаа өгөх ёстой. Тэгвэл энэ удаагийн сонгуульд энэ 1.1 сая иргэний 42.3 хувь буюу 425 мянган иргэн сонгуульд оролцсон дүнтэй байна. Үүний 60-аад хувь буюу 255 мянган хүний саналаар МАН ялалт байгуулжээ. Нэг ёсондоо 1.6 сая нийслэлчүүдээс ердөө 16-хан хувийн санал авч гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр тэднийг дийлэнх олонхын санал авсан гэж тооцох нь хэр зөв бэ. 225 мянгахан хүн Улаанбаатар хотын 1.1 сая сонгогчийн, тэр дундаа 1.6 сая гаруй иргэний амьдралыг мэднэ гэдэг хэтэрхий дорд үзсэн хэрэг биш үү.

Ер нь орон нутгийн сонгуулийг ийм дүнтэй гаргах тохироог анхнаасаа эрх баригчид өөрсдөө хийсэн нь худлаа биш. Тэд хуулийн хулгайгаар төлөвлөж ийм нөхцөлөө бүрдүүлчихсэн улс. Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийн ирцийг босгогүй болгосноороо тэд засаглалын эрхийг хялбар аргаар гартаа оруулж чадна. Тийм болохоор хуульд өөрчлөлт оруулчихсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд харш гэдгийг тухайн үед эрдэмтэн судлаачид, улс төрийн хүрээнийхэн өчнөөн хэлж, ярьж байсан боловч парламент дахь олонхоороо түрий барьж хүчээр баталж орхисон. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгууль бол зүгээр ганц намын сунгаа болсон нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Ийм намын сунгаагаар засаг төрөө барина гэсэн юм байхгүй.

МАН-ын булхай хэрээс хэтэрлээ. Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байгаа. Гэвч эрх баригчид Үндсэн хуулиа үл тоож байна. Шулуухан хэлэхэд, сонгуулийг ингэж луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархаж байгаа хэлбэр юм. Үүнийг ч бас Үндсэн хуулиар хориглосон. Харамсалтай нь МАН яалт ч үгүй эрх мэдлийн төлөө хуулийг уландаа гишгэж орхилоо. Ингээд зогсохгүй гол өрсөлдөгч Ардчилсан намыгаа нийгэмд гутаан доромжилж, нэр хүндийг нь шившиглэж дууслаа. Саяны сонгуульд АН-аар овоглосон хулгайч дээрэмчин, хүүхэд хүчиндэгч нарыг дэвшүүлж гутааж байна. Бас сонгуулиа тав дахь өдөр хийж тавлаж байна.

Баасан гаригийн маргаашийн хоёр өдрийн амралтыг ашиглаад монголчууд ялангуяа нийслэлийнхээ хөдөө гадаа явдаг. Агаар салхинд гарч, найз нөхдөөрөө амарч зугаалахыг илүүд үздэг. Үүнийг далимдуулж сонгуулийн өдрийг баасан гаригт зориуд тавьж байгаа нь эрх баригчдын бас нэг тактик. Зөвхөн өөрийн намынхан болоод дэмжигч нараа цуглуулж мөнгө тараах нь ил цагаан болов. Намынхаа дэмжигчид, гишүүддээ бүгдэд нь “Ухуулагч” хэмээх нэр зүүгээд 320 мянган төгрөг тараачихсан гэв үү дээ. Тийм болохоор тэднийхээ саналаар ялчихаж байна. Ард түмний оролцоо бараг байхгүй. Энэ бол ардчилсан сонгууль биш. Харин ардчиллын дүр эсгэж, ардчиллыг гутааж, бөхөөж байгаагийн тод жишээ. Бас сонгуулиа үгүйсгэж, доромжилж байна. Ардчилсан сонгууль хэзээ ч ийм түрэмгий, бүдүүлэг, хайрцагласан нэг намын сунгаа шиг байдаггүй. Нэгэнт ардчилсан сонгууль болоогүй учир хуульд нийцүүлж, дахин сонгууль явуулах хэрэгтэй байна.

Хэрэв орон нутгийн дахин сонгуулийг явуулахгүй бол АН, ХҮН нам засгаасаа огцрох хэрэгтэй. Ийм сонгуулийг хараад дуугүй суугаад байж болохгүй, та нар. Ардчилсан сонгуулийн утга нь дийлэнх олонх нь өөрсдийнхөө төр бариулах гэсэн хүмүүсийг сонгож гаргаж ирэх ёстой байдаг. Гэтэл энэ зарчим алдагдчихаар чинь төр засгийг хууль бусаар авах болчихоод байна. Хуулиа хийхдээ хууль бусаар хийнэ. Тэр хууль бус хуулийнхаа нэрийг бариад ардчиллыг гутаан доромжилж болохгүй. Одоо XXI зуун шүү дээ. Ямар XX зуун байгаа биш дээ. Тэгэхээр нийслэлд дахин сонгуулиа явуулъя. Тэгээд ч нийслэлийн сая зургаан зуун мянган хүний 16-хан хувийн саналаар удирдана гэж юу байхав дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 12 цаг 16 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 12 цаг 22 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 12 цаг 24 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 12 цаг 26 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 12 цаг 27 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 12 цаг 28 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 12 цаг 30 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 18 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 16 цаг 19 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 16 цаг 20 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 16 цаг 20 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 16 цаг 20 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 16 цаг 21 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 16 цаг 22 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 18 цаг 16 мин Аюулгүй байдал эхний дүрэм 19 цаг 4 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 19 цаг 55 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 19 цаг 58 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 19 цаг 59 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 59 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top