x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас өчүүхэн хэсгийг хүүхдүүддээ зориулж болох уу?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөдрийн байгаа нөхцөлд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Иргэдэд тав тухай, эрүүл орчинг амласан цэцэрлэгт цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламж анхны зориулалтаасаа арай өөр байдлаар ашиглагдаж байгаа нь ч үнэн.  

Тэгвэл энэ удаагийн сонгуульд ХУД-ын ИТХ-ын 6-р тойрогт нэр дэвшигч С.Түвшинжаргал, Ж.Бямбасүрэн, Б.Арсланбаатар, М.Энхсанаа, Л.Оюунбилэг нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас үр хүүхдүүддээ зориулах санаачилгыг гаргаад байна. Товчхондоо, Их Монгол Улсын Гудамжны харалдаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас төв зам дагуух хоёр байршилд хоёрхон га газарт 960 хүүхдийн сургууль, 250 ортой цэцэрлэгийн стандарттай хоёр цогцолборыг хүүхдийн тоглоомын талбайн хамт барьж, байгуулах боломжтой гэж үзсэн  байна.

ХУД нийслэлийн хэмжээнд хамгийн ихээр барилгажиж, төвлөрөл үүссэн дүүрэг хэдий ч улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш муу. Төлөвлөгөөгүй барьсан орон сууцны  бөөгнөрлөөс шалтгаалан сургууль, цэцэрлэг шинээр барих газар ч байхгүй. Иймд оршин суугчид хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн тулд хувийн сургуульд сургах, эсвэл харьяа дүүргийн бус, хол байрлалтай сургууль руу хүүхдээ зөөхөөс өөр сонголтгүй байна.

Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх ний 973 га газар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн, газар нутгийн хэмжээгээр Азидаа 6-рт ордог, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний цорын ганц цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл энэ их нөөц боломжоос багагүй талбайг зөвхөн хөшөө, барималд зориулаад байгаа. Үүнийхээ оронд ирээдүй хүүхдүүддээ зориулж 2, 3-хан га газар чөлөөлөөд сургууль, боловсролын зорилгоор ашиглуулъя гэдэг санаачлага юм.

Тус байрлалд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдвал ХУД-ийн хүүхдүүдээс  гадна БЗД-ийн 26-р хорооны хүүхэд багачуудад ч боломж нээгдэх юм. Хоёр цогцолборын голын хэсгээс зам гарсан гүүрэн гарцаар хөдөлгөөний аюулгүй байдлыг шийдвэрлэх бөгөөд хүсэж буй газрын хэмжээ нь хүрээлэнгийн зогсоолын хэмжээнд ч хүрэхгүй юм байна.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь хоёр давхар, стандарт хэмжээтэй байх бөгөөд  боловсролын хүртээмжийн асуудлыг ингэж шийдэхээс өөр боломж энэ хавьд үнэхээр байхгүйг нэр дэвшигчид учирлаад энэ талбайд “цорын ганцхан удаа” барилга барьж, энэ төслийг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Тэгвэл иргэн та юу гэж бодож байна? “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас өчүүхэн хэсгийг үр хүүхдүүддээ зориулах боломжтой юу? Ганцхан удаа шүү дээ...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zZz (103.212.162.191)
    Дэмий, далимдуулаад л ширэнгэ болно!
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 2 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 18 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 22 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 28 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 32 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2 цаг 46 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2 цаг 51 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 36 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 4 цаг 55 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 14 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 16 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 3 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 28 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 22 цаг 42 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 45 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 22 цаг 47 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 6 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top