x

Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохиолдол түүхэнд тэмдэглэгдээгүй нь хачин

Өнгөрсөн сарын 10-нд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болж өнгөрсөн. Ерөнхий сайд, Ардчилсан намын удирдлагууд тэргүүтэй хүмүүс тус хөшөөнд очиж цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж харагдана лээ. Энэ бол манай улсын түүхэнд хэзээ ч арилахгүй хар толбо, түүхийн үнэт гашуун сургамж болсон хар бараан үйл явдлыг эмгэнэн дурсаж, дахин ийм зүйл гаргахгүй байх тал дээр ирээдүй хойчис нь ухаарч байх ёстой өдөр. Манай улсын хувьд энэ хэлмэгдүүлэлт гээч зүйл 1922 оноос эхэлж, 1937 онд дээд цэгтээ хүрсэн байдаг. Гэвч янз бүрийн хэлбэрээр маш олон жил үргэлжилсэн гэдгийг өнөөгийн түүхчид хэлдэг. Хамгийн аюултай нь манай улсын хэлмэгдүүлэлт шууд нийгмийн сэхээтнүүдийг хамарсан явдал байдаг. Дандаа алтан ургийнхан, боловсролтой, угсаа гаралтай гэсэн бүхнийг Японы тагнуул гэдэг нэрийдлээр буудан хороож 45-55 мянга орчим хүн хөнөөгдсөн гэдэг тооцоо бий. Гэвч зарим сурвалжид 100 мянган хүн хүрсэн гэх нь ч бий. Тухайн үеийн Монгол Улсын хүн амтай нь харьцуулаад авч үзвэл энэ бол маш их тоо. Гэхдээ би хэлмэгдүүлэлтийн талаар хөндөх гэсэнгүй. Хэлмэгдүүлж байсан тэр хар бараан гунигт цаг үед монголчууд нэг нэгнээ аварч хамгаалж байсан тохиолдол одоо хүртэл уншиж үзээгүй талаараа санаа оноогоо хуваалцъя гэсэн юм.

Дэлхийн түүхэнд ч энэ мэт үй олноор нь хэлмэгдүүлж хядсан тохиолдлууд бий. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн еврейчүүдийг хоморголон устгаж байсныг бид бүхэн мэднэ. Гэвч нөгөө талдаа еврей хүмүүсийг аварч байсан олон сайхан түүхүүд ч өнөөдөр ил болсоор л байна. Уншигч олны хамгийн сайн мэддэг нь “Шиндлерийн бүртгэл” хэмээх уран сайхны кино байж мэднэ. Дэлхийн хоёдугаар дайны үед Польш дахь үйлдвэртээ ажиллуулах замаар 1200 еврей хүний амийг аварсан түүний эл үйлдлийг кино болгон мөнхөлсөн байдаг. Энэ бол зөвхөн сайн санаатай болохоороо, эсвэл өрөвдсөндөө ийм зүйл хийсэн хэрэг биш. Гагцхүү хүнлэг сэтгэл гэдэг ийм байдаг юм аа гэсэн хүн төрөлхтний уриа лоозон болсон тохиолдлуудын нэг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ийм хүнлэг сэтгэл, хүн ёсны чанарыг сурталчлан таниулах нь ч их болсон байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед Австрийн Вена хотод Хятадын консулаар ажиллаж байсан Хэ Феншань гэх эрийн тухай мэдээлэл хэдэн жилийн өмнө бас шуугиан тарьж байв. Тэрбээр энд ажиллаж байх хугацаандаа нийтдээ 5000 гаруй еврей хүнд виз олгож амийг нь аварч байжээ. Тийм ч болохоор “Хятадын Шиндлер” хэмээх нэрийг өгсөн байдаг. Энэ мэтчилэн олон сонирхолтой түүх бий. Харамсалтай нь хүн амынхаа бараг 20 орчим хувийг хоморголон устгаж байх үед буюу их хэлмэгдүүлэлтийн үеэр монголчууд монгол хүнээ аварсан тухай л огт дуулдахгүй юм.

Сэтгүүлч миний хувьд мэргэжлийн судлаач, түүхч хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ өдий хүртэл ийм түүх л огт сонсож, уншиж байсангүй. Яах вэ, уул, тайгад унаа морьтойгоо гарч амь аврагдсан хүмүүсийн тухай мэр сэр яриа бол сонсож байсан. Гэвч тэр олон хүн дотор яагаад нэг ч гэсэн монгол цэрэг багшийгаа, найзыгаа, нутгийнхаа хүнийг, аав ээжийгээ аваръя гэсэн бодол төрөөгүй хэрэг вэ. Хаанаас, хэдэн хүн баривчлах нь тодорхой. Тэр үеэр нь нутгийнхандаа сэм хэл хүргэж, наашаа цаашаа дүрвээрэй гээд хэл өгчихөж болох шүү дээ. Төв аймгийн сумдаас хэдэн мянгаар нь хоморголон устгасан. Тус аймгийн урд сумдаас бол бүүр ч их. Тэдэнд “Хөөе барих гэж байна. Мордоод урагш шогш” гэхэд л хил ч гэж юу байлаа, хот балгад ч гэж хаана байлаа. Шууд л хил гараад явчих шүү дээ. Ингэсэн тохиолдол ганц ч уншиж байсангүй. Эсвэл ийм бодит түүхийг нь социализмын үед устгаж, огт өөр үзэл суртлаар мунхруулсаар байгаад байхгүй болгочихсон юм уу. Мэдээж монгол хүн учраас сүүлийнхийг нь илүү бодит хардлага байгаасай гэж бодно. Хэрэв үнэхээр ингэж устгагдсан, дарагдсан бодит түүх байдаг бол манай судлаачид гаргаж ирэх хэрэгтэй. Түүнийг нь олон нийтэд сурталчлан таниулж, хүнд хэцүү цаг үед монголчууд монгол хүнээ ингэж аварч, хамгаалж байж гэдгийг ил болгох ёстой. Өөрт огт хамаагүй, нэг улс үндэстэн биш ч гэсэн хүмүүс нэгнийхээ амь насыг аврахын тулд ямар их хүч хөдөлмөр гаргадгийг харуулсан бодит жишээнүүдтэй тэнцүүлэн тавих хэрэгтэй. Тэд ингэж бусдын төлөө зүтгэснээрээ амь насаа эрсдүүлж байгаагаа маш сайн мэдэж байсан. Гэвч хүн төрөлхтөн нэгнээ ямар муу муухай байсан ч ингэж хядаж болохгүй гэдгийг ойлгож, хэр чадлаараа тэднийг аврахын төлөө зүтгэсэн ачтай хүмүүс. Монголчууд бид өөрсдийгөө өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй гэж их ярьдаг. Тэгвэл яг энэ тодорхойлолтод маань хүрэх түүх бидэнд байна уу. Харин ч эсрэгээрээ буудуулах хүмүүсийн тоо дутахад хүүхэд буудсан, жирэмсэн эмэгтэйг буудаж байсан гэсэн түүхийн баримт бишгүйдээ л нэг бий. Богд хааны хатан Гэнэпилийг таван сартай жирэмсэн байхад нь буудан хороож байсан тухай тэмдэглэл түүхийн шастирт ч бий. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр монголчууд ийм увайгүй, өөрийн аминаас бусдыг үл боддог, амиа хичээсэн гэсэн суртал ухуулга биш байгаа. “Шиндлерийн бүртгэл” шиг, Хятадын дипломат шиг хэдэн мянгаар нь биш гэхэд ганц нэгээр ч болтугай амийг нь аварсан явдал баймаар л юм.

Эс бөгөөс бид хэзээнээсээ л хүн алж, хүйс тэмтэрсээр ирсэн ард түмэн юм уу. Ийм үйлдэлд сэтгэл нь хөдлөхөө байж, хүнлэг сэтгэл гэдэг холдон одчихсон баймгүй юм. Дэлхий нийтээрээ их хаан Чингэсийг “Мянганы суут хүн” хэмээн өргөмжилдөг. Гэтэл нөгөө талдаа хоморголон устгагч гэх ч бий. Тухайн цаг үедээ ямар байсныг мэдэхгүй ч ийм хоёр талт үзэл өнөө ч байдаг.

За яахав, тэр алуулсан хүмүүсийг эсэргүү гээд итгэчихлээ гэж бодъё. Нөгөө бидний гэнэн итгэмтгий зан үүнд л нөлөөлөө биз гэж. Яаж ч бодсон багш маань дайсан биш дээ, тэр муу гавжийн эсэргүү гэж ч юу байхав гэж хэрсүүгээр хэн нь ч бодоогүй гэж үзэхэд мөн ч гашуун аа. Одооны сошиалд нэг нэгнээ “булдиж” байгааг харахад, үзэл санаа нэгтнээ хэн ч биш болгож байгаад салж байгааг харахад, заавал мууг нь үзэхээр нийтээрээ улайран дайрч байгааг харахад, өөрийг нь биш бол, өөрийн намынх нь хүмүүсийг биш бол хэдэн монголыг хөнөөсөн ч юм бодох хүмүүс биш ч юм шиг. Хэн нэгэндээ хүнлэг сэтгэл гаргах нь улам ховордсон тухай яриа улиг болтлоо л хэлэгдэж байна. Ер нь муу муухайг нь хэлээд байхаар хэн ч засарч сайжирдаггүй бололтой. Харин эсрэгээрээ бусдын сайн сайхны тухай бодит түүхийг уншиж, сонсож байж тэднээс урам зориг, сэдэл санаа авдаг байж болох юм. Хэрэв тийм бол их хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монгол хүнээ ингэж аварч байжээ гэсэн түүх байдаг бол гаргаж ирээд алга болж ховордоод байгаа хүнлэг сэтгэлийг сэргээвэл яасан юм бэ. Гэхдээ худал уянгалсан зохиолд бол хэний ч сэтгэл хөдлөхгүй, бас мэднэ. Зүгээр нэг шүлс үсэргэсэн төдий л юм болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 13 цаг 51 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 13 цаг 57 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 13 цаг 59 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 14 цаг 1 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 14 цаг 2 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 14 цаг 3 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 14 цаг 5 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 53 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 17 цаг 54 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 17 цаг 55 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 17 цаг 55 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 17 цаг 55 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 17 цаг 56 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 17 цаг 57 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 19 цаг 51 мин Аюулгүй байдал эхний дүрэм 20 цаг 39 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 21 цаг 30 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 21 цаг 33 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 21 цаг 34 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 21 цаг 34 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top