x

Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа”

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Замын-Үүд боомтод ажиллахаар болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, тэр ч байтугай Улаанбаатараас ажил хэрэг болгон очсон “УБТЗ”-ын холбогдох албаныхнаас ширхэг ч хүнийг хилийн цогцолборт ойртуулсангүй. Хилийн төмөр замын асуудал болохоор нууцалсан биз. Хамгийн “гоё” нь ноён Ван И Замын-Үүдэд Ганцмод-Гашуунсухайтын асуудлыг ярилцах үеэрээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд онцгой анхаарч байгаагаа илэрхийлээд тохирсон ёсоор хөрөнгө оруулалтаа хийгээд хавраас бүх ажил эхэлнэ гэчихэж.

Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын голлох төслүүдийг урд хөрш нуруундаа үүрч дэлхий дахинд харуулах нь. БНХАУ-ын дарга Монголын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч ирж гэмээнэ дээрх хоёр том шийдвэрээр бэлэг барих бэлтгэлийг тус улсын Гадаад хэргийн сайд ийнхүү хангав бололтой.

Энэ юуны дохио вэ? Холын зайнд нь таамаглаваас Ван И Монголд ирэхээсээ хоёр хоногийн өмнө Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Энэ үеэр В.Путин Ван И сайдаар дамжуулан ирэх сард Казаньд болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ыг урьсан юм. Стратегийн түншлэл талаасаа хэрэв манайхыг БРИКС-т уривал ШХАБ-аас хавьгүй зөв сонголт гэж ажиглагчид үзэх нь ч бий. Одоогоор энэ талаар Монгол Улсад ямар нэг санал тавиагүй байгаа бөгөөд Халхголоор овоглосон хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн айлчлалаас ийм “сүрчиг” сэнгэнээд удаж байна.

Хамгийн гол нь Монголын Засгийн газрын зарласан, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төслүүд урагшлах нь гэдэг л чухал бөгөөд сайн мэдээ мөн. Ямартай ч Замын-Үүд дээр болсон яриа хэлэлцээ ярвигтай, амаргүй нөхцөлд болсон боловч эцсийн дүндээ Хятадын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг бүрэн санхүүжүүлж ашиглалтад оруулна гэдгээ, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр өмнө нь тохирсон хөрөнгө оруулалтаа хийгээд ирэх хавраас бүх ажил эхлэхээр тохирсон байна.

Засгийн газраас УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд 1 тонн тутмыг 129 ам.доллароор тооцон 83.3 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан.
Өнөөдрийн тулгамдсан асуудал нь Гашуунсухайт-Ганцмод гэгч хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын саатчихаад байгаа гацааг арилгах нэн шаардлагатай болчихоод байгаа юм. Үүнд “Нүүрсээ урт хугацаагаар худалдах худалдан авах гэрээ байгуулах бол асуудалгүй. Харин off-take гэрээг байгуулахгүй” гэдгийг УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны 68 дугаар тогтоолоор баталчихсан.

"Чайна энержи" компани гэгч компани бол төмөр замын биш эрчим хүчний компани бөгөөд манай нүүрсийг олборлох, худалдах, төмөр замаар тээвэрлэх асуудлыг цогцоор нь гартаа авах хүсэлтэй. Манай хуулиудад тэр нь харш. Мэдээж гол ач холбогдол нь хилийн боомт дахь ачаа тээврийн урсгалыг сайжруулах, нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнийг шийдэхийн тулд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай. Эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлье гэвэл УИХ үүн дээр дэмжлэг үзүүлэхээс аргагүй тийм л арга зам үлдчихээд байгаа юм.

Гашуусухайт-Ганцмод төмөр зам яагаад холбогддоггүй вэ? Анх 2007-2008 он буюу  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс "Тавантолгойг 100 жилээр гаднынханд өгнө" гээд, үүнд нь урд хөрш итгээд "Шиньхуа" компани  манай хил хүртэл төмөр зам бариад зардал гаргачихсан. Гэтэл манай тал нарийн царигийн төмөр зам бариулахгүй гээд бүх тохиролцоогоо цуцлаад өөрсдөө өргөн царигийн төмөр зам барина гэчихсэн. Энэ будилаан л үргэлжлээд байгаа юм. Намрын чуулган эхлэхэд Ажлын хэсгийнхэн буюу УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Н.Учрал сайд,  УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар "Чайна энержи"-ийнхэнтэй очиж уулзаад УИХ-д дахин танилцуулахаар төлөвлөөд байсан юм. Энэ нөхцөл байдалд Ван И сайдын ажлын айлчлал хэр түлхэц өгсөн нь сонирхолтой.

Ингээд арав гаруй жилийн өмнөх тэр үед төмөр замаа барьсан "Шиньхуа" одоогийн "Чайна энержи" руу төмөр замаа шилжүүлж эзэмшүүлсэн. Тэдний тавьсан нарийн, манай өргөн төмөр замууд координатын хувьд ч, газрын байршлын хувьд ч зөрүүтэй болсон учраас Монголын талаас "Тавантолгой төмөр зам", Хятадын талаас "Чайна энержи" хоорондоо гэрээ хийж тохироод зөрүүг "Чайна энержи" барьж байгуулж холбоё гээд дээрх гурван болзлыг тавьдаг. Тиймээс УИХ дээр танилцуулж зөвшөөрөл авч байж гэрээ хийхгүй бол болохгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ гэрээ шийдэгдвэл Хятадын тал ажлаа эхлэхэд бэлэн байдалтайгаар Ван И-г угтсан хэрэг л дээ.

Адармаатай нь Гашуусухайт-Ганцмодыг эхлээд холбож байж бусад боомт холбогдоно. Харин Гашуунсухайт-Ганцмод, Сэхэ-Шивээхүрэн, Ханги-Мандал гэсэн төмөр зам оччихсон бэлэн төсөл гурван төсөл маань холбогдож байж манай нүүрсний экспортын хэмжээ 100 сая тоннд хүрнэ. Тэгэхээр бид яах аргагүй л Хятадын талаас хариуцаж хийх "Чайна Энержи" компанийг “сонсох” болчихоод байна. Өөрөөр хэлбэл, монголчууд хэлсэндээ хүрээгүйгээс болоод энэ төсөл 10 гаруй жил гацаж, одоогоос хоёр жилийн өмнө бид угтуулж төмөр замаа барьсан боловч нэлээд зөрсөн. Хоёр талын хил дээр одоогоор нэг талд 10км, нөгөө талд нь 600 метр зай үлдсэн. Энэхүү зөрсөн нэмэлт ажлыг гүйцэтгэхийн тулд 700-800 сая ам.доллар зарцуулах юм. Үүнийг "Чайна энержи" хийхийн тулд 3-4 болзол тавьдаг.

Үүнд, юуны өмнө нэмэлт зардал болох 700-800 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний олборлолтоо “Чайна энержи” өөрсдөө хийнэ. Олборлосон нүүрсээ өөрсдөө тээвэрлэнэ. Ингэхдээ гэрээ байгуулсан тохиолдолд Ганцмод боомтын нүүрс буулгалтын талбайд хүлээн авах сонирхлоо ч бас илэрхийлж байсан. Мөн манай одоо зарж буй биржийн үнээс 5-6 хувиар хямдруулж авна” гэсэн гурван болзлыг тавьдаг.
Энэ гурван болзлыг биелүүлэхгүй бол  Гашуунсухайт-Ганцмод төмөр зам холбогдохгүй. Энэ төмөр зам холбогдохгүй бол Сэхэ-Шивээхүрэн, Ханги-Мандал холбогдохгүй. Ийм л “ацан шалаа”-нд орчихоод байгаа юм.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас 2022 оны 4 дүгээр сарын 7-нд “Чайна Энержи”-ийн монгол дахь төлөөлөгч Jing Ge нартай болон тэдний талынхантай хийсэн ярианы тэмдэглэлүүдээс харахад манай тал “гэрээнээс тусдаа” 300 сая ам.долларын урьдчилгаа төлбөр төлж “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжтой” гэсэн санал тавьж байсан ч удаатай юм билээ.

“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын хил огтлох цэг болон өндөржилтийг тохирсон 2016 оны 5 дугаар сард Монгол Улсын Зам, тээврийн Яам, “Монголын төмөр зам” ТӨХК, БНХАУ-ын Төмөр замын товчоо, Төмөр замын ерөнхий компанийн хэмжилтийн байгууллагын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байгуулсан удаа дараагийн протоколууд байдаг. Үүнийг Засгийн газрын 2022 оны12 дугаар сарын 7-ны өдрийн 446 дугаар тогтоолын дагуу Монголын талын ГХЯ-ны 2022.02.01-ний өдрийн А/22-103 ноот бичиг, хятадын Хятадын талын 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн [2022] Хил №4 ноот бичгээр дахин баталгаажуулсан.
Гэтэл Гашуунсухайт-Ганцмод төмөр замын асуудал хэвээрээ байв. Харин энэ удаад Ван И нэг өдөр Замын-Үүдэд ажилласнаар “алдагдсан боломж” ярьж гомдоллоод байгаа асуудлыг Монголын талын ачааны машинаас бусдаар нүүрсээ экспортолж чадахгүй байгаа гацааг хамтад нь шийдээд зогсохгүй, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ирэх хавраас эхлэн эргэлт буцалтгүй эхлэхээр “тамгалчихаад” явлаа.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 2 цаг 56 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 1 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 3 цаг 7 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 9 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 3 цаг 13 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 5 цаг 31 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 5 цаг 32 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 5 цаг 33 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 5 цаг 36 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 5 цаг 37 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 5 цаг 39 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 7 цаг 21 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 8 цаг 11 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 8 цаг 14 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 8 цаг 15 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 8 цаг 16 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 8 цаг 20 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 8 цаг 21 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 8 цаг 22 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top