x

Умайн хүзүүний хавдрыг эмчлэхэд 14 сая, эрт илрүүлэхэд 20 мянган төгрөг​​​​​​​

Хавдрыг эрт үед нь илрүүлвэл төгс эмчлэх боломжтой гэдгийг эмч нар хэлдэг. Гэвч манай улсад бүртгэгдэж буй хавдрын 75 хувь нь хожуу буюу III, IV шатандаа оношлогдож байна. 2016 оны байдлаар нийт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хавдар орж байна.

Тиймээс ч өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан 2012 оноос эхлэн уг хавдрын эрт илрүүлгийг хийж буй. Тодруулбал, 30-аас 60 насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан өгдөг болсон.

Эрт илрүүлгийн ач тус болоод ямар өөрчлөлт шаардлагатай байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайханаас тодрууллаа.

-Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг хийж эхэлсэнтэй холбоотойгоор сайн үр дүн гарч байгаа гэж ярьж байсан.

-Эрт илрүүлэлтэд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь хүндрэхээс өмнө буюу дөнгөж хавдар эхэлж байх үедээ илэрч байна. Энэ нь эрт илрүүлэлт ямар ашигтай вэ гэдгийг харуулж байна.

Өнгөрсөн онд эрт илрүүлгээр умайн хүзүүний хорт хавдар 400 орчим илэрсэн. Харамсалтай нь дийлэнх нь хожуу үе шатандаа буюу III, IV шатандаа илэрч туяа эмчилгээ болон мэс засал хийх боломжгүй байдалтай байна.

Эрт илрүүлэх систем амьд, идэвхтэй ажиллах хэрэгтэй

Умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүн шинжилгээнээс эхлээд эмчилгээний бүх зардал нийлээд дунджаар 14 сая төгрөг болдог. Харин эрт илрүүлэгт хамрагдахад ердөө 20 мянган төгрөг. Хэрэв тогтолцоогоо сайн бүрдүүлж чадвал дараа нь 14 сая төгрөг зарцуулахгүйгээр эрсдлээс хамгаалах боломж байна. Энэ бол зөвхөн санхүүгийн тооцоолол нь шүү дээ. Үүнээс гадна сэтгэл санааны байдал, ар гэр, цаг хугацааны асуудал гээд олон зүйл бий. Тиймээс нэг эмэгтэйд 20 мянган төгрөг зарцуулаад (Эрүүл мэндийн даатгалаас гарна), зохион байгуулалттай ажиллах боломжтой. Гол нь шинжилгээгээ авсны дараа хариу нь цагтаа гардаг, хариуг нь мэдээлдэг, эргэн дуудах тогтолцоо нь ажиллаж байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Та шинжилгээгээ өгөөрэй гэдэг чинь зөвхөн эхлэл. Шинжилгээний дараа менежмент чухал. Үүнийг анхаарах хэрэгтэй байна.

-Зарим аймагт шинжилгээний хариу гарахгүй удаж байна гэж байсан. 2016 онд л урвалж бодис хангалтгүйн улмаас хариу удаж байсан. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байгаа юм уу. Эсвэл өөр шалтгаан байна уу.

-Урвалж бодис хангалтгүйн улмаас хугацаандаа хариу нь гардаггүй. 2012 онд Мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр аймаг бүр лаборатори, мэргэжлийн багтай болсон. Нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн боловч тогтолцоо, тогтмол санхүүжилт байхгүй учраас зарим газар доголдоод байна. Шинжилгээний хариу он дамжин гарсан хэд хэдэн тохиолдол бий. Энэ их сөрөг. Тухайн иргэн шинжилгээ өгөөд хариу гарахгүй удахаар мартчихдаг. Энэ нь эргээд шинжилгээний хариугаа мэдэхгүйгээс дараагийн шатанд авах арга хэмжээндээ идэвхгүй болдог. Эрт илрүүлэх систем амьд, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ нь гарцаагүй мөнгөтэй холбоотой болж таардаг.

Ид ажил амьдралын туршлага суусан хүмүүсээ хавдраар алдаж байгаа нь мөнгөөр тоологдохгүй хохирол

-Хуулийн төсөлд эрт илрүүлэгтэй холбоотой заалт нэмэлтээр оруулсан гэж байсан.

-Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд энэ талаар тусгаж өгсөн ч эхний байдлаар байнгын хороогоор дэмжигдээгүй. Хоёр дахь байдлаар УИХ-ын чуулганаар ороод гишүүдийн 70 хувь нь энэ асуудлыг хэлэлцэж, цааш нь авч үзье гэсэн шийдвэр дээр тогтсон. Дахин яригдахад гишүүд болон нийгэмд ойлгуулах хэрэгтэй байна.

Яагаад зөвхөн хавдар гэж яриад байгаа юм бэ гэж асуугаад байгаа юм. Хавдар гэр бүлийн хувьд, улс орны хувьд маш их хохиролтой байдаг. Сэтгэл санаа, санхүүгээс эхлээд улс орны хувьд ид ажил амьдралын туршлага суусан хүмүүсээ алдаж байгаа нь мөнгөөр тоологдохгүй хохирол болж байна. 40-өөс дээш ч юм уу, тодорхой эрсдэлт бүлгийн хүмүүсээ жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй байна. Төсөвт мөнгийг нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Тогтолцооны төлөө төслийн нэмэлт өөрчлөлтийн санал байгаа юм.

Гарцаагүй төсөв мөнгийг нь гаргахаар хуульчилж өгөхгүй бол тогтмолжихгүй байсаар 20 жилийн дараа манай залуу эмч нар өнөөдрийн бидэн шиг л хорт хавдрын тохиолдлын 80 хувь нь хожуу оношлогдож байна гээд сууж байх аюул байна.

Эх сурвалж: undraga.space

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 17 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 22 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 26 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 33 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 40 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 44 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 47 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top