x

Хотын даргын "эргүүг" эмчилье

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн зам талбай дээр ажиллаж байгаа компаниудын удирдлагуудтай уулзжээ. 

Тэр энэ үеэр "Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа, ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчилнэ" гэсэн байна. Ингэхэд хотын дарга аа, 11 сар гэдэг чинь өвөл. Өвөр болохоор хүйтэн болдог гэж мэдэх үү? Өвөл тавьсан зам хатах биш, хөлдөнө өө, хөлдсөн хойно эмтэрч, хагарна аа, ингээд үйлдвэрлэлийн гологдол болно. Тэгээд ч өнөөдөр чинь замын шинэчлэл ярьдаг цаг биш, станцуудынхаа бэлэн байдал, дулаан хангамж, өвлийн хэрэглээний цахилгаан, дулааныхаа тухай ярьдаг цаг.

Харамсалтай нь энэ хүн "хот бол зам юм, замыг бол хаанаас нь ч идэж болно" гэдэг ганцхан ойлголттой бололтой. Хот гэдэг их айлд бордюр солихоос чинь ч хүнд ажил, олон асуудал байдаг юм шүү дээ. Тэрний нэг нь удахгүй, ганцхан сарын дараа уугиад эхлэх утаа, хүний аминд хүрдэг шахмал түлшний чинь асуудал байна. Харин энэ хүн наадмын дараанаас л бордюр тавьсан, бордюр ярьсан тэр хэвээрээ өвөлтэй золгох нь байна.

Хуучин цементен бордюр стандартад нийцэхгүй байгаа учраас стандартын бордюраар сольж байгаа гэж хотын дарга ярьсан. "Муу дээр муухай, муухай дээр улцан" гэдэг болж, дотоодын компаниуд нь бордюраа үйлдвэрлэж чадахгүй болсон учраас Хятадаас боржин чулуун бордюр авч байгаа. Ингэхдээ нэг бүр нь 21 юань /10.000төгрөг/-ийн үнэтэй бордюрыг хот 120 мянгаар авсан. За яах вэ, үүнд нь тээвэрлэлт болон замын компанийн ажлын хөлс орсон байлаа байлаа гэхэд 10 нугардаг бизнес гэж байх уу? Зам нь ямар ч стандарт байхгүй, онгорхой, цоорхойгоор дүүрэн байхад бордюрны стандартаар "үхсэн үлийгээ" хийнэ ээ. Бордюраас болж хүн үхсэн үү?

Тэгээд хамгийн эмзэглүүштэй нь "сандартын дагуу бордюр тавьж байгаа" гэж зуныг зусан биеэ өмөөрсөн хотын дарга маань "Стандартыг БХБ-ын сайд даваа гаригт /өнөөдөр/ батална" гэжээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар стандартын дагуу бордюр оруулж ирээд тавиад байгаа хэрэг биш, харин түүний тавьсан бордюрт тааруулж БХБ-ын сайд шинэ стандарт батлахаар болж. Үүнийг чинь тэгээд "эргүү тэнэгийн гай" гэх үү, эрх мэдлээ урвуулсан гэж үзэх үү. Хэзээ байтлаа хотын дарга стандарт зохиодог болчихов?! 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 54 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 4 цаг 11 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 15 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 21 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 25 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 4 цаг 39 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 4 цаг 44 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 6 цаг 29 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 48 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 7 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 цаг 9 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 56 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top