x

"Шинэ хоршоо" хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 500 тэрбумын эх үүсвэрийг нэг их наяд болгож нэмэгдүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанканд ажиллалаа.

Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлжээ.

Мөн өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна гэлээ.

Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, аж ахуй нэгжийн зүгээс Монголбанкаас шаардаж байгаа нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүү нь Монголбанкны мөнгөний бодлогын хүүтэй уялдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага бий гэлээ. Тухайлбал, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно гэдгийг УИХ-ын дарга онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 11 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 27 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 32 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 37 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 41 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2 цаг 55 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 1 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 45 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 5 цаг 4 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 23 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 25 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 12 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 37 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 22 цаг 51 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 54 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 22 цаг 57 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 15 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top