x

Б.Жавхлан: Хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруулалтууд хийнэ

Засгийн газраас хуульд заасны дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улмаар өчигдөр Сангийн яамнаас 2025 оны төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Сангийн сайдаас тодрууллаа.

-Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Гол онцлог нь юу байх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жил нэлээд сорилттой байлаа. Төсөв, орлого, хөрөнгө оруулалт дутуу явж ирсэн. Харин ирэх дөрвөн жил эдийн засгаа хэрхэн өсгөх вэ. Түүнийгээ ард түмэндээ яаж хүртээмжтэй хүргэх вэ, инфляц, эдийн засгийн халалт зэргийг хэрхэн даван туулах вэ гэсэн жилүүд байх болов уу гэсэн ерөнхий дүр зураг байна. Бид түүхий эдийн ганц том зах зээлтэй. Хятад улсаас хамааралтайгаар эдийн засаг нэлээд өсөж байгаа. Тиймээс үүнийгээ хэрхэн шингээх вэ гэдгээ харах ёстой. БНХАУ албан ёсоор нүүрсний хэрэглээгээ 3.5 тэрбум тонн гэж ярьдаг. Харин мэргэжилтнүүд үүнээс өндөр гэж үздэг. Харин манай хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд нүүрсний гарц ахисан. Энэ жил 70 сая тонныг гаргасан. Ирэх жил 80 сая тонныг гаргана гэж зорьж байна. Ер нь хятадууд нүүрс, төмрийн хүдрийг хэд л бол хэдээр нь авах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. Гэвч энэ хугацаа 1015 жилдээ ийм байх нь гэсэн дүр зураг харагдаж байна. Тиймээс энэ боломжийг бид тултал ашиглах ёстой. Олсон орлогоо дэд бүтэцдээ хийх хэрэгтэй. “Шинэ сэргэлт”ийн хамгийн чухал зүйл нь тээвэр ложистик, эрчим хүч болж байна. Иймээс ирэх оны төсвийн гол онцлог нь бүсчилсэн хөгжил дээр тулгуурласан дэд бүтцийн сэргэлтийн жилүүдийг эхлүүлье гэж байгаа юм. Ирэх жил мөн зөөлөн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, соёл, спортын барилгын хөрөнгө оруулалт нэгийг ч шинээр хийхгүй. Дандаа хуучин төслүүдийг үргэлжлүүлнэ. Харин зам, эрчим хүч гэсэн салбарын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг түлхүү тавьсан төсвийг өргөн барьсан. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буйгаараа онцлогтой. Энэ хөрөнгийн 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, найман хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжинэ.

-Татвар дээр ямар шинэ бодлого барих вэ?

-Ирэх жилийн татварын бодлого бол баялаг бүтээгч, хувийн хэвшлийнхнээ дэмжсэн байна. Ялангуяа боловсруулах чиглэлийн дотоодын үйлдвэрүүдийг дэмжинэ. Өнөөдрийг хүртэл аль нэг салбараар нь ялгаж авч үзэж, тоног төхөөрөмж болон татварын дэмжлэгүүдийг үзүүлдэг байсан бол ирэх жилээс салбар хамаарахгүйгээр боловсруулах чиглэлийн дараагийн шатны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ. Хоёрдугаарт, зөөлөн дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхийг бодлогоор дэмжинэ. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг сэргээх, ногоон байгууламж, соёл, спортын барилга байгууламж барьж, төрийн ачааллыг бууруулах бол гаргасан зардлыг нь татвараас бүрэн чөлөөлнө. Нийт борлуулалтынх нь нэг хувиар хязгаарлахаар болсон.

-Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах тухай их ярьсан. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-Төрийн өмчит аж ахуйн нэгж нийтдээ 110 орчим байдаг. Орон нутгийн өмчит байгууллагуудыг нийлүүлээд тоолох юм бол 500 гаруй болдог. Гэтэл энэ бүгдийг улс бүтэн хянаж, менежмент хийж байна уу гэвэл эргэлзээтэй. Тийм болохоор Засгийн газраас болон олон улсын аудит оруулж, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай болсон. Үүн дээрээ үндэслээд томоохон аж ахуйн нэгжүүдийг нь төрдөө үлдээгээд заримыг нь олон нийтийн хяналтад оруулж, хувьцаат компани болгох, эсвэл шууд татан буулгах хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийхээр болж байгаа.

-Эрчим хүчний с албарт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгасан байсан?

-Манай улс хамгийн оргил үедээ 1480 мегаватт нийлүүлэх хүчин чадалтай эрчим хүчний системтэй байна. Гэтэл цаана нь хэдээр дутаад байгааг тооцоолох ямар ч боломжгүй. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн загвараар шаардлагатай байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд дээр ирэх жилийн хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ. Ойрын жилүүдэд бид дор хаяж 1000-2000 мегаватт эрчим хүчээр нэмэхгүй бол дараагийн эдийн засгийн өсөлтөө улс маань дийлэхгүй. Энэ салбар дээр төр, хувийн хэвшлийн түншлэл, гаднын хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Үүний тулд тарифын бодлогыг либералчлах ёстой. Ийм болгосон тохиолдолд хөрөнгө оруулалт хийхэд бүрэн боломжтой гэдгээ ч хөрөнгө оруулагчид илэрхийлдэг. Үүнд аажмаар шилжихгүй л бол энэ салбар өөрөө хөгжлийн хамгийн том саад, асуудал болно. Энэ асуудлаас бид зугтаах биш барьж аваад алхам алхмаар шийдээд явах нь зүйтэй. Эрчим хүчний тухайд Эрдэнэс Тавантолгойн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг оруулаад ойрын жилүүдэд 1200 МВт, ирэх жил 270 МВт эрчим хүчийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Ирэх оны төсвийн төсөл дээр нэлээд хэмжээний зам шинээр барихаар төлөвлөсөн байсан. Үүний ач холбогдол нь юу вэ?

-Өнөөдөр манайд замын санд бүртгэлтэй 14900 км замтай байгаа. Үүний 7500 нь хатуу хучилттай. Харин ойрын жилүүдэд 4000 гаруй км хатуу хучилттай замыг бүтээн байгуулахаар зорьж байна. Ирэх жил 2200 км замын ажлыг эхлүүлнэ. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлж, хамгийн түрүүнд боомтууд руу чиглэсэн, уул уурхай, аялал жуулчлалын эргэлт сайтай замууд дээрээ илүү ач холбогдол өгнө. Арц суурь, Ульхан, Бичигт зэрэг таван боомтын замыг шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн. Ер нь хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруултууд байна гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, энэ олон зам, бүтээн байгуулалтуудыг хувийн хэвшил дангаараа хийх боломж байхгүй. Үүн шиг төр бүгдийг нь бас хийж чадахгүй. Харин төр өөрөөсөө шалтгаалах дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Үүний дараа баялаг бүтээгчид хөрөнгө оруулах боломж бүрдэж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Том, том төслүүдийн ТЭЗҮ хийх гэж олон тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Гэвч нөгөө л гацдагаараа гацах вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Нийслэлийн төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг багасгах “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж” зэрэг бол хоорондоо уялдаа холбоотой, залгаа төслүүд г эж ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын замын түгжрэл манай улсын эдийн засгийн том түгжрэл болчихоод байгаа. Үүнийг одоо хүн бүр ойлгодог, мэддэг болсон. Нийслэлийн 75 га газарт л бүх төрийн байгууллагууд байдаг. Үүн рүү тэмүүлсэн түгжрэл бий болсон. Тийм учраас хэт төвлөрлийг задлах, төрийн үйлчилгээг урагш нь гаргах төслүүд юм. Ердөө 15 километрийн цаана хэдэн зуун га газар байж байна. Ингээд Хөшигийн хөндий, Аэро сититэйгээ холбоод шинэ дагуул хотыг барьж байгуулах маш том боломжийг бид ашиглалгүйгээр өдий хүрсэн байна. Тэгэхээр үүнийг л эхлүүлэх гэж байгаа хэрэг. Гэхдээ бид үүнийг маш сайн тооцоолол, үндэслэл, ТЭЗҮтэй хийх хэрэгтэй. Бид өмнө нь хийж байгаагүй бүтээн байгуулалтууд учраас зураг, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол жинхэнэ цаасан дээр л үлдэнэ.

Түгжрэлээ бууруулаад, “20 минутын хот”-ыг байгуулахад яаж явбал зөв байх вэ гэдэг тооцооллыг гаргах хөрөнгө оруулалт, зардлыг энэ жилийн тодотголоор тавьсан байгаа. Цаашаа ямар схемээр явах вэ гэдэг нь үүнээс гарна. Том төслүүд дотроос төсвөөс хийж чадах, дийлэх хөрөнгө оруулалт бол Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор л байгаа юм. Тэгээд ч төрийн ихэнх байгууллагууд тийшээ шилжих учраас үндэсний аюулгүй байдал, нууцлалаа бодсон ч гэсэн төр өөрөө яаж ийгээд хийе л гэж зорьж байгаа. Бусад нь шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн эргэлттэй байх тэр боломжоороо л цаашаа явна. Ирэх сарын 1 болтол эдгээр том төсөлтэй холбоотой шат дараалсан хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум, АНУын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн хоногт 250 мянган м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгаж, төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдсэн байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 5 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top