x

Урив уу, уриулав уу?

Бүх дүрмийг тань ягштал биелүүлнэ гэж НҮБ-д элсдэг байх-ард миний төсөөллөөр бол. Олон улсын эрүүгийн шүүхэд ч тэгж тангараглаж байж элсэх нь мэдээж. Тийм үүрэг хүлээсэн гишүүн улс атлаа В.Путиныг урьдаг нь улсаа зориуд хорлох гэв үү У.Хүрэлсүх. Үгүй ээ! Тэгэх ерөнхийлөгч байтугай тэгэх монгол хүн олдохгүй. Олон улсын шүүхээс баривчлагдах ял сонссон В.Путиныг ирэхгүй хэмээн тооцож уриад ацан шалаанд уначхав уу. ЗХУ-ын цэргийн баазыг бид урьсан уу уриулсан уу гэдгийг тунгаах байж.

Украины дайн эрс хурцадсан нөхцөлд В.Путин Монголд морилох болсон нь Халх голын ойд тийм их ач холбогдол өгөв үү эсвэл өөр учир байна уу. “У.Хүрэлсүхийн урилгаар” гэж ноцтой онцлоод буй нь анхаарал татаад байна. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн гэх мэтээр ХХI зууны эрх чөлөөгөөр амьсгалж сэхээнээс гарч сүүлээ агссан Монголыг дэлхийн шившиг болгон хашраах гэж хүчээр уриулав уу. Үе үеийн удирдагч нарын маань толгойг залгисан орос жор үнэртэх шиг. Насны хугацалтай тулсан зохиолчийг яавал яа. Болъщевикуудын тулгалтаар ногоон малгатнуудад хүйс тэмтрүүлсэн лам хар эх оронч өвөг дээдсийн минь дэргэд би бол өчүүхэн нэг муу өт. Харин манай ардчилсан төр засагт дээрэлхвэл дэлхий өмөөрнө шүү. Нөхөрлүүштэй хүнлэг, бишрэм ухаантай сайхан оросууд ч бий дээ уг нь. Тэд яагаад чимээ алдрав.

Хазгар хүргэн хадамсаг. 1960 оны эхээр Орос Хятадын ган бат ах дүүгийн найрамдал гэнэт тангараг тасарч нохой гахайдаа хүрэв. Даанч дэндүү нялуурч байсан юм. Дэндүү юм голдуу хуурамч байдаг. Хэрүүлийн захидал Монгол дээгүүр харилцан шидэлцэв. Хоёр их гүрний хэн нэгний талд оролгүй, тэдэнд эвлэрэхийг ерөөгөөд, маргаандаа өчүүхэн мануусыг бүү хавчуулаарай гэж гуйгаад, авдаг жоохон юмаа аваад, өгдөг жоохон юмаа өгөөд, мөрөөрөө амиа борлуулаад гэлдэрсэн бол ядмаг улсад гарз бага тусах байлаа. Тийм шивнээ тэр үед монголын сэхээтний дунд байсан юм шүү. Хятадуудаар ядаж тавиулж буй зам, бариулж буй барилгаа гүйцээлгээд авъя г.м. 

Хоёр их гүрний маниас хамаагүй дээгүүр зөрөлдсөн хэрүүлийн бузрыг МАХН далдганаж нутагтаа газардуулж, нэгийг цусардан өмөөрч, нөгөөг ядмаг доройгоо мэдэхгүй сүржигнэн хараасны гороор хоосорч доройтсоноо зөвшөөрч сургамж авбал зохилтой. Хойшид тийм ацан шалаа учрахгүй гэх баталгаа байхгүй. Би Ю.Цэдэнбалын үеийг муулах гэсэндээ бус “өнгөрсөн зууны алдаа энэ зууны сургамж” гэх үүднээс үүнийг бичив. Жулдардсанаа эргээд шүүх-юу нь илүүдэх вэ. 

Москвад зөвлөлтийн хуулиар буудуулдаг тавилангаас үхтлээ айдаг манай муусайн тойрон хүрээлэгчдийн судас нь хатуурч мунхарсан толгойноос шал ондоо, шаггүй овжин, цоо шинэ тархи тийм эрсдэл дунд Орос Хятадын аль алинтай эвтэйхэн зохицоод хэрүүлийн гадна үлдэх сиймхий байсан гэдэг юм. Жижиг орон өөрөөс ахадсан маргаанд хошуу дүрэлгүй, хоёр хөршдөө эвлэрэхийг ерөөгөөд сажлах байж уг нь-мэдсэн бол. Тэр үед тийм оюунлаг удирдагчид Монголд байсан уу? Харамсалтай нь тийм ухаан гаргах оролдлого бүрийг нам засаг хайр найргүй даржээ. Уян бус муйхар дарангуйллаар сэргэлэнтэх гэсэн ухаалаг нөхдөө цөлөв. Орос дарамтын дор урнаар найрч чадах сачийтай аавын хүү Монголд байсан уу гэвэл “найрч чадах сортоотой гавал бишгүй байсан” гэх хүн цөөнгүй тааралддаг. 

Маогийн солиорол-соёлын хувьсгалыг ямар ч тэнэг зөвтгөхгүй. Хадамсаг Бал Маог сурган хүмүүжүүлээд, соёлын хувьсгалыг нь зогсоож чадах хүн аятай мөн ч их хазганасан. Зүй нь нэг талд хэт бялдуучлалгүй эдийн засгаа өсгөсхийгээд мөрөөрөө сажилсан бол Орос Хятад хоёр эргээд эвлэрэх үед хэрүүлд оролцоогүй Монгол хөгжлөөр арай өөр түвшинд хүрснээ харуулаад маадайж суух байж. Эдүгээ хоёр хөрш биесээ хязгааргүй хайрлана гээд тэврэлдэж буйг хар. 1950-иад оноос мөн л тэгж нялуурч байв. Өнгөрсөн хойно юм бүхэн тод харагддаг хойно. Тухайн эрсдэлтэй нөхцөлд боломжгүй шахам гарц олоход малчны монгол ухаан хүрээгүй нь тодорхой. Тиймээс залуу үе минь мухардлаас гарах зөрөг олох ухаанаа эртнээс хөгжүүл. Цөөн буурай улс нийтээрээ ухаажвал бүхнийг давна. 

Хазгар хүргэн хадамсаг гэх үг бий. Кремлийн тоглоомын этгээд Ю.Цэдэнбал хоёр их гүрний хэрүүлд хүргэн хүүгийн хүчийг үзүүлэх гэж навсганаснаас хожсон хожоо гэвэл өчүүхэн долдой Монгол дэлхий дахины доог л болсон. Балын хэтэрхий долигонуур аяг ааш монголын элитүүдийг ичээж байлаа. Бал дарга Төв Хороо, Засгийн газар болон харьяа байгууллагуудын ажилтан нарыг АИХ-ын танхимд яаралтай цуглуулаад чиглэл өгөв. “Үнэн” сонины харьяа “Тоншуул”-ын сурвалжлагч-бидэнд оролцох завшаан олгожээ. Ордны том танхим дүүрвэл даргад тааламжтай гэсэн биз. Бал дарга онцлохдоо зөвхөн Мао-гоор зогсохгүй Күнз Манжаас эхлээд хятад үндэстнийг монгол хүн үеийн үед үзэн ядах ёстой. Хятад хүний өөдгүйг тод илчилсэн сэдвээр цол хамгаал. Кино жүжиг зохио. Хятад хүний муу санааг харуулсан үлгэр домог аман зохиолыг дэлгэрүүл гэлээ. Даргын энэ үгний тэмдэглэл архивд байх ёстой. Хувь хүн-Маог үзэн ядах нэг асуудал. Харин бүхэл бүтэн ард түмнийг дайснаа гэж үүрд үзэн ядах тухайд-балчир би тэр үед гайхас хийгээд өнгөрөв. Бал даргын заавраар шинэ романууд мэндэлж, кино жүжиг ч цуврав. Хятадыг гарамгай үзэн ядвал энгэр цоолж, цол хамгаалж, эдүгээ тэдний үлдэгдэл үхэхдээ үхэр буугаа тавьсаар. Сонин радио 60-70-80-иад онуудад байдаг хүч дуу хоолойгоо шавхан-муу хүний дуу их гэхчээр Маогийн хятад гээд хятад хүнийг харааж гарсан. 

1949 онд Орос Хятад ах дүүс болон тэврэлдэж, Монголд өөдлөх боломж үүсэв. Хятад бараа хот хөдөөгүй элбэгшиж, Энхтайвны гүүр, 50-120-220 мянгатууд, газар доорх сантехникийн сүлжээ, Улсын их дэлгүүр, засмал зам, Хархорины САА-н тарианы талбайн усалгааны төхөөрөмж шуудуу гэх мэтийг-олноор орж ирсэн хятад ажилчид гялалзуулсан. Тэр эрчээр нь хэдэн жил ажиллуулсан бол овоо юм бүтээх байлаа. Ижилхэн хөх хувцастай хятад ажилчид хотоор дүүрсэн. Тэд өвөл зунгүй амбаар майханд даруухан амьдарч маньд түвэг учруулаагүй. Чанар гэвэл жараад жилийн тэртээ тавьсан Налайхын замын улбаагаар саяхан болтол бид хөлхөв дөө. “Чанартай хийдэг нь бидэнд сайндаа бус алсдаа тэдний юм болох учраас тэр” гэх жинтэй ухуулга монголчуудын ой тойнд гайхалтай нийцсэн. Энэ сэрдлэг одоо ч салаагүй. Хоёр хөрш муудалцан тангараг тасармагц бид Зөвлөлтийг өмөөрч хятад ажилчид гэх ядуу дорой залуусыг барьж байсан барилга, үйлдвэр, замуудыг нь дуусгуулалгүй хөөгөөд гаргачихсан. Зодсон ч байх.

Жолоодогч нар нь юм л бол тэврэлдэн үнсэлдэж асан Орос Хятад ах дүүс зэвсэгт мөргөлдөөнд хүрч цус урсаж амь олноор эрсдэв. Ийм эвгүй нөхцөл үүсмэгц Орос ах Монгол дүүгээ “Манай цэргийн баазыг нутагтаа байршуулахыг биднээс гуйсан хүсэлтээ дэлхийд цац” гэж нууцаар сэм тушаасан гэж би харддаг. Бүх юм Оросын заавраар болдог хазгар хүргэний хадамсаг Монгол зөвлөлтийн цэргийг нутагтаа орж ирэхийг гуйсан хүсэлтээ дэлхий дахинд мэдээж сүржин цацаа биз. Монголын гуйлтыг хангаж буй энэрэнгүй дүр эсгэсээр оросууд орж ирлээ. Монголд Оросын хэчнээн ч цэргийн бааз хаана хаана байрласан юм монголчууд тоо алдсан. Оросууд цэргийн баазаа Монголоор тоолуулах нь бүү хэл хилийн шугам давахдаа бүртгүүлээ ч үгүй биз. 100 мянга орчим цэрэг дарга ирсэн гэх цуурхал тарсан. Тэдний хүнс хоолны зөвхөн талыг даах гэж бяцхан Монгол сунчиндсан. Орос цэргийн анги хүнд зэвсэг техникээр хээрийн сургууль хийж, манай эмзэг хөрсийг улаанаар эргүүлэв.

Аймгийн намын бага хурал дээр төлөөлөгч болсондоо хөөрч юуг ч шүүмжлэх эрхтэй гэх намын дүрэмдээ итгэсэн коммунист малчин Орос цэргийн ангийнхан байгаль сүйтгэж байна гэж шүүмжлээд золтой л буудан авсангүй. Орос цэргийн ангийнхыг яаж ч дураараа дургисан толгойгүй болохоос айсан монголчууд хараад л чив чимээгүй суудаг болсон нь мөн ч гашуун байж билээ. Орос цэргийн дээрэм хулгай зодуур алаан хүчин энд тэндгүй гарч ам дамжин шивнэлдэнэ.

Орос цэргийн анги орж ирээгүй бол биднийг Хятад аль эрт атомдаад зүйл дуусгасан гэх суртлыг ухуулж, хүн амын харанхуй хэсэгт итгүүлж дөнгөсөн. Энэ сурталд гүнзгий автагсад “Хятадын аюул” хэмээн ташаа тулж хаахалзах нь сүртэй. Гудамжинд хөөрхөн алаг эрээн тэмдэг хятадууд хаясан гэнэ. Түүнийг авбал дэлбэрнэ гэж хүүхдэд сургууль ухуулна. Дэлбэрсэн тохиолдол гараагүй. Зуны нэг үдэш хотын гэрэл дагаад баахан эрвээхэй бороо мэт асгарав. Гудамжны гэрлээр явган хүний замыг битүү бүрхэж, хөлд гишгэгдэн няцрах нь эвгүй. Юун эрвээхэй вэ гэж хүмүүс цочирдож эхэлтэл хятадууд онгоцоор цацчих шиг боллоо. Маш сонор сэргэг бай. Хятад биологийн дайнаа туршсан байж магадгүй гэж зөвлөлтөд үнэнч бөгөөд эх оронч ухуулагчид сүржигнэв. Гэтэл биологийн дайн нь ой сүйтгэгч Сибирийн нэг төрөл эрвээхэйн нүүдэл болж таарлаа.

Байсхийгээд л атомын бөмбөгнөөс амиа аврах “үзүүлэх сургууль” хийнэ. Хорогдох байр барих хүч хөрөнгөгүй улс юм чинь Хятадын атомнаас толгой, биеэ цагаан даавуугаар битүү бүтээгээд түрүүлгээ харж хэвтэх сургалт явуулна. Итгэл үл төрүүлэх тийм дасгал байн байн хийх залхуутай. Дан цагаан даавуу атомын бөмбөгнөөс аварна гэхэд нэг л үнэмшилгүй. Бид энэ хичээлд их дургүй оролцоно. Атом дэлбэрвэл цагаан даавуу цацраг идэвхээс хамгаалж үнэндээ чадах бол уу? Юутай ч маанаг монгол тархинд “Хятадын аюул” гэх арилшгүй эмгэг суулгаж дөнгөв. Атомын цацрагаас аврах цагаан даавууны онол ЗХУ-аас хойш мартагджээ. 

М.Горбачев Дэн Сяопин нарын зөөлрөлөөр манайхаас ЗХУ цэргийн баазаа татав. Ажилсаг луу хүчжиж энэ лууны сүвээнд тусгаар улс байх тавилангаа тооцож, Ю.Цэдэнбалын хятадыг эгүрт дайснаа хэмээж бай гэсэн онолыг орхиод төр засаг маань аядуу, ухаалаг, соёлтой, хуулиараа харилцаж эхэлсэн юмсан. Хятад хууч харшилтнууд баллачихгүй бол. БНХАУ-д хэдэн сая ах дүүс минь Оросын буриадуудыг бодвол монгол хэлээрээ яриад, биднийг бодвол худам үсгээ хэрэглээд амьдарч буй. Тэд маань манж-зүрчдүүд шиг уусчихгүйн тулд биднийгээ түшиг тулгуур болох учиртай яс махны тасархай гэж төрөлсөнө. Орос ах, хужаа гэх хэтэрхий ялгаатай мунхаг үзлээр ил задгай хийрхэлгүй аль алинд нь монжуулж дарлуулахгүй, өдөж хатгахгүй, хуулиа яс баримтлаад, хоёуланг ав адил хүндэтгээд, амгалан айлсах-монгол хүн бүрийн дотор ухаан болоосой. Хамгийн гол нь хоёр хөршийнхөө дургүйг хүргэхгүй соёлтой амьдарч сур.

Түүхэндээ хятадууд биднийг яасан, бид тэднийг яасан нь сурвалж бичгүүдэд бий. Манай тусгаар тогтнол Ялтад сэргэх замдаа орсон. НҮБ-д элссэн. Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлагдах ялтай В.Путин тэр байгууллагын гишүүн Монголд айлчлах болсонд сошилоор хужаа эрлийз гэх ой гутам хараал дүүрэн. В.Путины Монголд зочлох болсныг БНХАУ-тай холбох ямар ч үндэс байхгүй. Нүүрс зэс хүдрийг маань авч хэдэн доллартой болгож буй их хөрш маань бас гадны түрэмгийлэлд хаалт болох нигууртай. Энэ таатай ховор өгөгдлөө устгах хорон санаа өвөрлөөд байна уу зоолсон троллуудаа. Өөрсдийн чинь зорилго уу гадны тулгалт уу. Эсвэл хэдэн цаас уу.

Хэт их гүрэн өчүүхэн хөршөө няц цохих гэвэл даяаршлын зуунд шившиг нь тэр дороо дэлхийгээр тарж нэр нүүрээ барна. Манай хоёр аварга хөршийн нэг нь тэгье гэхэд нөгөө нь өмөөрөөд зогсохгүй цаана нь даян дэлхий хамгаална. ХХI зуунд аюулт зэвсгийн сүрдүүлэг олон улсын хууль дүрэмд хазаарлагдлаа гэж горьдном. Цөөн буурай бидэнд бурхны гэлтэй энэ аврал юутай чухал бэ. Нэгийг хэт бялдуучилж, нөгөөг хэт муулдаг ядуу улсын хоёр нүүрт өөдгүй зуршил өнгөрсөн түүх болон алсраасай.

Ц.Доржготов /2024.09.01/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)
    2 хөрш занавал манайхыг даян дэлхий өмөөрнө гэлээ та, тэгээд энэ 2 дээгүүр давж ирээд хэн нь өмгөөлөх вэ. Тодорхой хэлээч. Ингэж иш үндэсгүй, нотолгоогүй юм бичиж олон түмнийг үймүүлэхээ болиоч
    2024 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 17 цаг 45 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 17 цаг 59 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 18 цаг 10 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 18 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 33 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top