x

Нойрны тухай нойр сэргэмээр ном

Дэлхийн олон судлаач нойр муудах, нойр хулжих түмэн шалтгаан тоочоод бас нойр алдахын хор уршиг гэж айдас жихүүдэс төрмөөр жагсаалт харуулдаг. Хидэр Дарволл-Смит Нойрны шинжлэх ухаан номоороо “Санаа бүү зов” гэдэг хариулт өгчээ. Хүн дарга цэрэг, баян ядуу, эр эм, хөгшин залуугаасаа үл хамаараад унтахаар програмчлагдсан байдаг. Гэтэл бас хэн ч байсан энэ төрөлх совин нь зүсэн зүйлийн шалтаг шалтгаанаар алдагдан ая зөнгөөрөө унтаж чадахаа больж, нойргүйтэхийн зовлонд унадаг. Яагаад? Яагаад гэдгийг Нойрны шинжлэх ухаан ном яруу сайхан тайлбарлаад зогсохгүй яавал нам унтах вэ гэдгийг зааж, зураад өгчээ. Нээрээ зурчихсан байгаа. DK Science of цувралын ном учраас зураг, график элбэгтэй нуршуу биш, уншихад урамтай, ёстой нойр хүргэхгүй. Ганц шөнийн нойр хугаслаад уншчихад маргаашаас нь бөх нойртой хононо.

Ном төрөлхтөн нойрыг судалсан түүхээр эхэлнэ. Цагийн товчоогоор харуулсан ганцхан график. Хүний биеийн дулаан, нойрны хэв маяг хоёрын уялдааг 1845 онд илрүүлсэн бол 2017 онд хүний биеийн байгалийн хэмнэлийг алдагдуулдаг Crypto-chrome 1(CRY1) буюу “нойргүйдлийн ген”-ийг нээсэн юмсанж. Ном бүхэлдээ нойрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад “нойртой хонох” шинжлэх ухааны болон өөрийгөө ятгах аргыг бас багтаасан. 

Penguin Random House хэвлэлийн газар 2021 онд Хидэр Дарволл-Смитийн Зүүдний шинжлэх ухаан номыг анх хэвлэсэн. Номын эхний бүлэг нойр, нойрны мөчлөг, зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Удаах бүлэгтээ нойрны мөчлөг нялх, бага, дунд, ахмад насанд ямар нөлөө үзүүлдгийг харуулжээ. Хар дарах, зүүдэндээ явах мэтийн учир шалтгаан, тэдгээрийг эмчлэх арга ч бий. Бүтэн нойртой хонохын давуу тал, бүтэн нойртой хонох арга техникийг товч тодорхой тайлбарласан. Энэ бүгдийн эцэст нойрондоо шүдээ хавирах, хурхирах зэрэг зүүд нойронд тохиолддог хөндлөнгийн хүнд тээртэй муу зуршлыг засах зам мөрийг заасан буй.

Ном долоон бүлэг, нийт 119 гарчигтай. Нойртой холбоотой бүх асуултын хариулт энд бий. Гарчгууд нь бүгд асуулт. Та нойр, нойргүйдэлтэй холбоотой дурын асуултынхаа хариултыг эндээс олно. Жишээ нь, Яагаад буйдан дээр хэвтэхээр нойр хүрээд орондоо ормогц сэргэг болдог вэ? Номын 110, 111 дүгээр талд хариу нь бий. Мелатонины нэмэлт бэлдмэл унтахад тустай юу? Номын 101 талыг уншихад болно. Ядарсан үедээ унтахаар хэвтэхэд яагаад нойр хүрдэггүй вэ? Номын 108 дугаар нүүрийг сөхөөрэй. Пробиоток унтахад туслах уу? номын 106 дугаар тал... Дур тавих нь сайн унтахад нөлөөлөх үү? Номын 88 дугаар нүүрт товч, тодорхой хариулт байна. Зарим хүн яагаад шөнийн цагаар илүү бүтээмжтэй байдаг вэ? Номын 78, 79 талаас хариултаа олно. Кофе үнэхээр нойрны дайсан мөн үү? Номын 154 талыг нээж хараарай.... Та нойр, нойргүйдлийн талаар бүх хариултаа эндээс олно. 

 

Номын зохиогч Хидэр Дарволл-Смит сэтгэл засал, тэр дундаа зүүд нойроор засах арга барил эзэмшихээр хөөж маркетинг, дизайны ажлаа орхижээ. Хидэрийн судалгааны ажлын үндсэн агуулга нь “муу нойр, муу сэтгэлзүй хоёрын аль нь анхдагч вэ” гэдэг асуулт. 

Зохиогч Mindfulness-Based Cognitive Therapy буюу Ухамсарт суурилсан танин мэдэхүйн эмчилгээ сургалтыг дүүргэсэн. Үүнтэй зэрэгцүүлээд Лондоны нойр судлалын төвтэй хамтран Оксфордын их сургуульд нойрны сэтгэлзүйн үндсээр судалгаа хийжээ. Нойрны шинжлэх ухаан номыг уншчихад “ном нойр хүргэдэг” хэмээх аксиом батлагдана. Амлая. 

NEPKO publishing

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 2 цаг 59 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 5 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 3 цаг 11 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 13 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 3 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 3 цаг 17 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 5 цаг 35 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 5 цаг 36 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 5 цаг 37 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 5 цаг 40 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 5 цаг 41 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 5 цаг 43 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 7 цаг 25 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 8 цаг 14 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 8 цаг 18 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 8 цаг 19 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 8 цаг 20 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 8 цаг 24 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 8 цаг 25 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 8 цаг 26 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top