x

Монголын улс төр “Херо” Баатарын бандаашинд багтав

Манай нэг сэтгүүлч “Өнгөрсөн зуунд орос эхнэрийн гал тогоонд шийгдэгддэг байсан Монголын улс төр 30 жилийн дараа Алтан-Өлгийд шилжив” хэмээн халагласантай таарав. “Алтан-Өлгий" гэдэг нь талийгаачдыг тавьдаг, манай төр засгийн томчуудын шарилыг хадгалдаг газар.

Товчхондоо, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд нойрсуулсан С.Зориг гэдэг хүний нэр Монголын улс төрийн гол “хөзөр” болж байна. Өнгөрсөн сонгуулиар С.Зоригийн аллагын хэргээр сонгуулийн гол пиараа хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэж нэрлэжээ. Хамтарсан Засгийн газар байгуулах гурван намын гэрээг ч бас ингэж нэрлэсэн.

Ингэхдээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн С.Зоригийн үгийг уриа болгож, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Үр дүнд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхийн санал авсан МАН ялагчийн үүрэх хариуцлагаас бултаж, цөөнх болсон АН, ХҮН-ыг хөнжилдөө чирч оруулсан. Үүнийгээ С.Зоригийн хэлсэнчлэн “Улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, улс төрийн нам, бүлгийн эрх ашгийг хойш нь тавьж буй хэрэг” хэмээн тайлбарладаг. Гэвч үүгээрээ олонх нь бодлогоо хэрэгжүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг парламентат ёсны зарчмыг алдагдуулж, хяналтын үүргийг дан ганц иргэдийн нуруунд үүрүүллээ. Ингэснээр парламентат ёс, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэхэд хүргэсэн гол буруутан буюу хэргийн эзэн нь Л.Оюун-Эрдэнэ биш, Лу.Гантөмөр, Т.Доржханд ч биш, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд унтуулсан С.Зориг болж таарав. “Монголын улс төр Алтан-Өлгийд шилжив” гэсэн нь ийм учиртай. Үхсэн хүний нэрээр улс төр хийхээ болиоч ээ л гэж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа Зориг гэдэг үгийг /нэрийг/ наймантаа дурьдсаныг манай мэргэжил нэгт нөхөр тоолсон байна. Уг нь бол өнгөрсөн 8 жил эрх барьсан МАН, сүүлийн 4 жил /тодорхой хэлбэл 3,5 жил/эрх барьсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориг зүрхээр илүүрхсэн үү гэхээс дутаагүй. Парламентын 85 хувийн суудалтай эрх баригч нам ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн. Дур зоргыг нь эсэргүүцсэн, шүүмжилсэн бүх хүнийг барьж хорьсон, айлгасан, дарамталсан, өмнөө мөлхүүлсэн. Олноо “тэмцэгч” хэмээгдэж асан Даваагийн Мөнх-Эрдэнэ шоронгоос гарч ирээд МАН-аас бусад бүх нам, улстөрчтэй тэмцдэг ажилтай болсон нь нэг жишээ. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг нийтийн дайсан болгож зарлаад өмч, хөрөнгөнд нь халдаж, үйл ажиллагааг нь зогсоосон, гацаасан. Өнөөдөр Монголд төр нь хамгийн бизнес эрхлэгч болж, бусад нь туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй, хусмыг нь долоож амьдарч байна.

Энэ бүхнийг хийж чадсан нам зүрх зориггүйдээ ингэсэн гэвэл худлаа. Зориг дутсандаа АН-тай, ХҮН-тай хамтарсан гэдэг бүр худал. Зүгээр нам доторх хагарлаа даван туулах, намын дарга нь эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд цөөнхийн хоёр намыг хөнжилдөө чирж, бандаашиндаа чихсэн. Монголын улс төр Алтан-Өлгийд шилжих бус, “Херо” Баатарын бандаашинд багтаж байна. Хамтарсан Засгийн газар гээч нь үнэн хэрэгтээ өнгөрсөн сонгуулийн өмнө "Херо" Баатарын найруулан тавьсан "С.Зоригийн хэрэг" хэмээх цувралын эмгэнэлт үргэлжлэл юм. 

Тиймээс ядаж хүний ёсыг бодож, нас барсан хүний ясыг ахин дахин өндөлзүүлэхгүйн тулд "Засгийн газрын мөрийн хөтөлбөр" нэртэй МАН-ын пропагандагаас С.Зоригийнхоо нэрийг салгаж аваач ээ гэж АН-ын даргаас гуймаар байна. С.Зориг агсны гэр бүл энэ хүний нэр төрийг юугаар үнэлж, хэдээр зарсныг мэдэхгүй ч журмын нөхөд нь ядаж үүнийг хүлээн зөвшөөрөөд, дуугүй хараад суумааргүй байна аа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 13 цаг 55 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 14 цаг 1 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 14 цаг 3 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 14 цаг 5 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 14 цаг 6 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 14 цаг 7 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 14 цаг 9 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 57 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 17 цаг 58 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 17 цаг 59 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 17 цаг 59 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 17 цаг 59 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 18 цаг 0 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 18 цаг 1 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 19 цаг 55 мин Аюулгүй байдал эхний дүрэм 20 цаг 43 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 21 цаг 34 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 21 цаг 37 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 21 цаг 38 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 21 цаг 38 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top