x

Нийслэлээ хуулиар чангалъя, ухуулга уриалгаа зогсооё!

Номын садан Бадарчийн Одсүрэн “1965 оны Өмнөд Солонгос...” гэж гарчиглаад facebook-дээ ийм пост оруулжээ:

–Гурван жилийн өмнө 75 настай солонгос зөвлөх инженертэй уулзав. Тэрээр надаас асуув. “Танай хотод нэг ангид одоо хэдэн хүүхэд сурч байна вэ?” гэв. Би “дундажлаад 40-45” гэхэд. Өвөө “Намайг бага байхад манай анги 45 хүүхэдтэй байсан, Сөүл хот 1950-60 онд бүх газраа аж ахуйн нэгж, иргэддээ тараагаад өгчихсөн, зам тавих газаргүй, түгжрэлтэй, маш хүнд нөхцөлтэй тулгарсан. Тэр үед Засгийн газар хууль өргөн барьж нийтийн эзэмшлийг нэмэгдүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх зорилгоор газар албадан чөлөөлөх, нөхөн олговортой чөлөөлөх хууль батлуулсан. Хэрэв тэр хууль батлагдаагүй байсан бол Солонгос улс балрах байсан” гэж ярив. Тэрээр “Хот бол хөл хөдөлгөөн учраас бүгд нэг нэг хашаа бариад, зам хаагаад амьдрах боломжгүй, хотжилт бол нийтийн эрх ашиг гэж үзэх ёстой, хувийн эзэмшил гэх газрын харилцаа зохимжгүйг мэдээд, алдааг зассан” гэж ярьж байсан сан гэжээ.

Тэр солонгос ахмадын хэлснээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хот нүдэн дээр яг баларч байна. “Балрах”, “балрав” гэдэг үгийг би шууд зоригтой хэлчихье. Ёстой баларч байна. Иргэдийн ярьдгаар цементэн ширэнгэн ой олноор нь ярайлгачихсан, тэр нь баялаг амьдрал, хөгжил дэвшил гэхээсээ там болчихсон, сул дэл газраа асфальтлаад цементлэчиxсэн, борооны ус нэвчих хөрсгүй, бороо орвол хотоороо дүүрэн шалбааг. Борооны дараа нар шарвал нэл тоос шороо. Өвөл зун, хавар, намаргүй замын түгжрэл. Өвөл, хавар тэр чигтээ өтгөрсөн хорт утаа. Дээр нь хотын хүн амын 30% засал авшгүй ядуу. Энэ бүхнийг нийлүүлээд баларч байна гэхгүй өөрөөр юу гэх вэ?

Эрхэм дүүгийн дээрх постын коммент болгож би ингэж бичлээ:–Хуулиар чангалъя, хуулиар дэглэе, хамгийн түрүүн нийслэлд аж төрөх ёсгүй иргэдийн шалгуур тогтоож хөдөө аймаг, сум руу нь илгээе гэж би мөн ч их бичиж ад болсон доо. Мөд зовлонг нь бүгд амсана. Ардчилал, хүний эрхэнд огт хамаагүй асуудал шүү!

Нийтлэлийн маань үндсэн санааг бид хоёрын харилцан яриа ба гарчигтаа тодоос тод өгүүлчихлээ. Монгол хүний мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд авир гэхгүй, дээшээ төрийн бодлогод бас л NО байна. Дээшээ шүүмжилсэнгүй гэж намайг ялладаг нөхдөд хандан хэлчихье. Дээр (Төр, засаг, эрх баригч намуудад) түмэн дутагдал бий. Тэр үнэн. Тэр хулгайлдаг, авилгаддагийг нь би хараагүй, мэдэхгүй тул ам уралдан муулах гээгүй. 

Төр, засгийн хамгийн том дутагдал бол хулчгар, ахай ижийсэг нялуун зан. Бүгдийнх нь толгойг зэрэг илдэг, бүгдэд нь хайр зарлаад түүндээ уярдаг, хууль цааз гэж байсаар атал ухуулга уран сайхны хэтрүүлгийг хэтэртэл нь хэрэглэдэг. Хавтгайд нь хайр зарлах дон энэ тэр гээд би их шүүмжилдэг дээ. Хайр даахгүй хүмүүст (хайр даахаасаа нэгэнтээ өнгөрсөн) хайр зарлаад ятгаж ухуулаад гуйгаад байдаг. Хайр даахгүй хүмүүстээ цөхөртлөө итгэдэг.

Цааш үргэлжлүүлье. Тэгвэл нийслэлд болохгүй бол хөдөө очиж жаргая гэхэд бас л NО байна. Хөдөө очуулж жаргуулъя гэхэд “100” тэмдэглэсэн ихэнх сумдыг нэг тольдчих, ний нуугүй. Facebook-д нэг нөхөр бичжээ:–Таваарын үйлдвэрлэл байхгүй учраас ажлын байр, цалин байхгүй. Сумын иргэд амьжиргаагаа залгуулах жижиг аж ахуй эрхэлдэггүй. Жижиг бизнес эрхлэх чадвар, овсгоо ч байхгүй. Амины цөөхөн үхэр малаа зардаг, түүгээрээ л хооллодог. Иймэрхүү байдалтай, огт хөгждөггүй сумуудтай болсон. Соц нийгмийн үед байсан ХАА-н хоршооллуудыг устгалгүй, реформ хийгээд аваад явж чадаагүй нь алдаа болсон гэжээ.

Зөв л хэлж. Яг л тийм. Гэхдээ албадлага, хуулийн чангалал хэрэгтэй гэдгийг хэлсэнгүй. “Жижиг бизнес эрхлэх чадвар, овсгоо байхгүй” гэснийг нь хуулийн хүчээр хэрэгжүүлчхэж болно л доо. “100” тэмдэглэсэн ганц нэг сумаар аялж үзлээ. Ердөө дөрвөн л зүйл сумын төвд илт сондгой харагдаж байна. Энэ дөрөв дээр хийсэн ажил илт дутагдаж байна. 

  • Хур бороо ихтэй байсныг хэлэх үү, нэгдүгээрт сумын төвийн зам гэж ёстой там байна. Сумын төвийн хэдхэн гудамжны хэдэн зуухан метр газрыг л ёстой нэг асфальтдаж өгмөөр санж. 100 жил (бүхэл бүтэн нэгэн ЗУУН) оршин тогтнохдоо ганц ч км хатуу хучлагатай зам тавих ухаан суусангүй юү хэмээн би үнэхээр харамсаж гутарч байна. 
  • Хоёрдугаарт жорлон. Монгол хүн хальт мөлт, байснаараа, ил цагаан гээд тэр нь бие засах, гар нүүр угаах, халуун усанд орох наад захын (бүр хамгийн наад захын шүү!) ахуйн соёл дээр ил цагаанаараа л дуусаж байна. Даян дэлхийд ЖОРЛОНГИЙН ТЕХНОЛОГИ хөгжөөд ёстой дээд оргилдоо хүрсэн нь “100” тэмдэглэсэн сумдад огт пад алга. Бөхөө барилдуулж, морио уралдуулж, найрлах наадамлахад тэр “даян дэлхийн жорлонгийн технологи” ямар хамаа байна гээд өөрсдийгөө зөвтгөөд гүрийчихсэн. НҮБ-аас “ЖОРЛОНГИЙН ЖИЛ” гэж даян дэлхийд бүхэл бүтэн нэг жилийг зарлаж зориулдаг юм шүү дээ, хайрт монголчууд минь! 
  • Гуравдугаарт сумын төвийн дэлгүүр буудал хавиар “хайр хүрч өхөөрдмөөр” архичид мөнхөд байж байх ба тэднийг сумын захиргаа, цагдаа нь өхөөрдөөд дураар нь тавьчихсан, хэзээ ч алга болдоггүй дархлаажсан хэдэн бөбө сум болгонд байдаг гэлцэх юм. 
  • Дөрөвдүгээрт сумын төв золбин эзэнгүй нохдодоо бариулахын даваан дээр байна. Миний очсон л тэгж харагдлаа. Ноход бэлчиж байна. Яах ёстой вэ?

Энэ дөрвийг засчихвал бусад нь аяндаа бүтчих болов уу гээд сэтгэлээ цайруулъя. Нийслэлд онц чухал ажил төрөлгүй, нийслэлийн хөгжилд хувь нэмэргүй, ажил хийхгүйгээр амьдарч болоод байдаг хэдэн зуун мянган хүн лав бий. Ардчиллын 34 жилд биш юм аа гэхэд, XXI зуунд хөдөөгөөс орж ирээд нийслэлд шигдчихсэн, одоо нийслэлдээ дараа болоод там бүтээгээд яваа бүх иргэдийг уугуул нутаг руу нь буцаан илгээх хууль-эрх зүйн арга хэмжээ нэн яаралтай хэрэгжүүлмээр байна. Оройтвол тэр солонгос инженерийн ёрлосноор нийслэл маань ёстой балрах гэж байна. Баларсан хойно нь амаа мянга бариад нэмэргүй!

 

Twitter-т эрдэмтэй шавь маань ийм нэг пост оруулжээ. “Бельгийн далайн эрэг. Аль нэг гуравдагч ертөнцийн Араб, Африкийн ядуу орон шиг. Халамж авч хог хаяж амьдрах, үүнийгээ баян орноос хариугаа авч байгаа зөв үйлдэл гэж боддог цагаачдыг чөлөөтэй оруулж, орогнуулсны үр дүн. Карма юм даа” гэжээ. Би энэ постыг шууд л эшилье гэж фотодоод оруулчихлаа. “Өөрийнхөө зовлонг хорвоод нялзаагсад” гээд гарчиглачихъя. Энэтхэг, Египетэд ажиллаж байсных энэ постын агуулгыг би шууд ойлгож байна. Тэнд хог новшиндоо дарагдан үнэхээр бохир заваан суудаг л даа. Ядуурал нь дээд цэгтээ тулсан. Түүнийгээ тэр их халуун, халууны налгар назгай, бас шашинтайгаа холбочихсон. Бурхан байна, түүндээ үнэнч, залбираад явахад тэр ядуурал, бохир заваан, экологийн сүйтгэлийг нь бурхан засчихна гэсэн мухар сүсэгтэй.

Харин жилийн дөрвөн улиралтай, өвөл нь хөлдөөж алах шахдаг Монголд яагаад ажилгүй, арчаагүй, төрдөө тунирхсан, төр нь нялганасан байдаг вэ? Одоо цэг тавих цаг болоогүй юү? Дээхнэ дээ, ийм нэг албаны мэдээ явж харагдсан–Хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай гэж. Ихэнх нь эрүүл саруул 100 гаруй мянган хүн хүнсний талон аваад төртөө эрхлээд хэвтэж байдаг гэсэн судалгаабий ч гэх шиг. Бүр 120 мянга гэсэн баримт байна. Тэгэхлээр энэ 2024 оноор төгсгөл болгоод, Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний хүрээнд хүнсний талон гэдгийг цуцалъя. Өлсөөд ирэхлээр бүгд л ажил хайж, хөдөлмөрлөж, мөнгө олохын төлөө зүтгэнэ.

Илүү үг дайчихъя. Хайрт малчид минь сумын “100”-г тэмдэглэж наадамлаж байх хойгуур хадлангийн ид үе буцлаад өнгөрч байна. Буриад сумд хадландаа гарчихсан, наадамлах мөртлөө хадлангаа базаагаад байдаг, халхууд нь сураг ч байдаггүй. Мал нь 100% өөрсдийнх нь өмч юм бол малчдыг нь зудтай нь орхи оо гэж би уриалдаг хэвээрээ шүү. Өвөл болгон би уриалсаар байх болно. Хөгжил дэвшил дэргэд нь, гар дор, хаяанд нь тулаад ирчихсэн, жаахан хичээгээд түүнийг нь шүүрээд авахын оронд монголчууд бид зуны хэдэн сарыг шал дэмий өнгөрөөж гарлага зарлагыг хэтрүүлж байна.

Ер нь хөгжил дэвшилд хүрчихсэн хол ойрын улс орнуудын туршлага бол аманд нь хоол хийж өгч эрхлүүлэн, нялуурах бус улс төр нь соён гэгээрүүлэх ажлыг эрх зүйн механизмтай хослуулан олон жилийн турш уйгагүй хийдэг, хөгжлийн тэр нууц нь иргэдийнхээ нүдийг нээж этик, ёс зүй, хувь хүний соёл, сахилга хариуцлагыг нь ойлгуулж чадсанд оршдог юм билээ. 

Тэгвэл монголчууд бараг бүгд материаллаг байдалд хүлүүлсэн, эд материалын асар их хүсэлд баригдсан. Түүнийгээ улс төрчдөөсөө шаардчихаад өөрсдөө зүв зүгээр суугаад байдаг. Зөрүүлээд эрх чөлөө нь хэтэрчихсэн, хэн дуртай нь юу ч хийж болдог. Ийм байдлаар 34 жил толгойг нь илж нялуурлаа. Популизмыг больё гэтэл нь хийлээ. 2024 онооp төгсгөе!

Төгсгөл шигтгээ үгс. Дэлхий өөрөө эмх замбараагүй байна. Бэрхшээл их байна. Дайн мөргөлдөөн байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт улсууд өөрсдөө чармайж хичээхгүй бол олон улсын ямар ч хууль дүрэм очиж үйлчлэхгүй, амьдрах орон зай нь баталгаагүй болж байгаа жишээ олон. Гэхдээ тэгэх эсэх, ерөөсөө хувь заяа нь өөрсдөөс нь л шалтгаалж байна. Монголд туслах, өмнөөс нь ажлыг нь хийж өгөх гадаадын нэг ч улс үндэстэн байхгүй.Хэнд ч найдах баталгаагүй. Улс орон өөрсдөө л дотроо эв нэгдэлтэй байж, хүн бүр хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр тэмүүлэхгүй бол монголчуудад хэн ч туслахгүй!

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (127.0.0.1)
    Авилгал, хулгай, луйвар хийх аргаар 30жил нийслэл хотыг дордуулчихаад бурууг нийт масс уруу худлаа чихэх хэрэггүй. Асуудал дээр дөрөөлөн хэдэн зуун тербум, хэдэн их наядыг батлуулаад юу ч хийхгүй хулгайлж идэх сэтгэхүй төрийн бүх шатанд энгийн зүйл болсоныг гайхах шаардлагагүй болсон. Төрийн байгуулагуудад ард түмний төлөө ажиллах философи, сэтгэхүй, хандлага хэдийн олон жилийн өмнө арчигдсан.
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    дахиад 30 жил ярих байлгүй
    2024 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    худлаа хоосон амлалт гэж бодож байна нэг л гоё юм яриад байдаг хжрэгжиж байгаа юм нэг ч байдаггүй!
    2024 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хуулиар амьдруулах гээд байгаан бол төрийн албан хаагчдын өнгөрсөн 30 жилийн, авилгал хулгайг ил болгож хуулийн дагуу хатуу хариуцлаг хүлээлгэж төрйин албаны хуулийг чангатгах хэрэгтэй. Эрх мэдэлд хүрсэгсэд нь өөрсдөдөө ашигтай хувийн эрх ашгийн хуулийг батлуулж түүгээрээ баяжиж амьдарсаныг болиулья. Бүгдэд тэгш эрх, эдийн засаг, санхүүгийн эрх чөлөөг өгье.
    2024 оны 08 сарын 22 | Хариулах
  • Цээгий (127.0.0.1)
    Баярхүүгийн нийтлэлтэй санал нэг байна. Зах зээлийн нийгэмд ажиллалаг нь амьдарч залхуу нь үхэж л байдаг юм билээ. Нөгөө талаар хүн бүр хуулиар амьдарч хэвшиж байж мөрөөдөл болсон барууныхан шигээ амьдарна.
    2024 оны 08 сарын 21 | Хариулах
    • Баярхүүгийн нийтлэлтэй 100% санал нийлж байна. Юм бүхэн дээр хүний эрх гэж яриад, хүний төлөө амьдарч өгч байгаа юм шиг бэлэн юм харж төр засгаас ,,халамж" шаардаад, хэрүүл хийж хэл амаа билүүдэхээс хэтрэхгүй хүмүүс нь дийлэнх болсон болохоор яаж хөгжих в дээ. Чанга хууль хэрэгтэй. Хуулиндаа захирагдаж хуулиа хэрэгжүүлэх гэхээр худлаа хүний эрх яриад хэрэлдээд суугаад байвал хөгжих байтугай сөнөөд л дууслаа.
      2024 оны 08 сарын 21
iШинэ мэдээ
НҮБ уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэх хурдыг нэмэгдүүлэхийг уриаллаа 2 цаг 22 мин Трампын айлчлалын үеэр Пхеньян шинэ пуужин туршив 2 цаг 24 мин Умард Солонгос пуужин харвасны дараа Д.Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ 2 цаг 25 мин Бэлчээрийн даац нутгийн 53.9 хувьд хэтэрчээ 2 цаг 26 мин Сүхбаатар аймагт мод ургалтын түвшин 97 хувьд хүрлээ 2 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 28 мин Багш нарын ажил хаялттай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө 2 цаг 29 мин Замын зөрчлийг мэдээлэгч иргэдэд урамшуулал олгох журам батлагдлаа 2 цаг 31 мин Туулын хурдны замын төслийн бэлтгэл ажил эрчимжиж байна 2 цаг 32 мин Нийтийн орон сууцны фасад, дээврийн иж бүрэн засвар хийгдэв 2 цаг 33 мин С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах боломжгүй болсноо мэдэгдэв 2 цаг 34 мин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэд хэдэн хуулийн төсөл багтжээ 3 цаг 46 мин Тосонцэнгэл УЦС-ын нуурт хадран, зэвэг үржүүлж эхэллээ 3 цаг 48 мин Нетаньяху ХАМАС-ыг хэлэлцээр зөрчсөн хэмээн буруутгаж, цэргийн ажиллагаа эхлүүлэв 3 цаг 51 мин Хөнгөн цагааны үнэ 3.5 жилийн дээд түвшинд хүрлээ 3 цаг 54 мин Зүүн Тимор АСЕАН-ы бүрэн эрхт гишүүн боллоо 3 цаг 56 мин Apple, Microsoft компаниудын үнэлгээ 4 их наяд ам.доллар давлаа 3 цаг 58 мин Өсвөр, залуучуудын бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 3 цаг 59 мин АНУ, Хятад худалдааны дайнаа зогсоох тохиролцоонд хүрч эхэллээ 4 цаг 2 мин Амьтдын хэлээр ярьдаг хүн 5 цаг 3 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Амьтдын хэлээр ярьдаг хүн Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ...
Top