x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, хэлтсийн дарга нар, 1-34 хорооны  Засаг дарга, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Тохижилт үйлчилгээ хариуцан ажилладаг 3 компани, ногоон байгууламж хариуцсан ААНБ-ын захирлуудтай танхимаар болон цахимаар хуралдлаа.

Дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн 34 хороог 8 блок болгон хувааж, их цэвэрлэгээний аяныг өрнүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд, 

  • Автобусны буудлууд,

  • Хөшөө дурсгалууд,

  • Гүүрэн байгууламжууд,

  • Нийтийн эзэмшлийн талбайд тавигдсан сандал болон хашаа хайс зэргийг хөөстэй угаалгаар угааж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн юм.

Иймд өнөөдрийн хурлаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Их цэвэрлэгээний 14 хоногийн аяны хүрээнд ЗДТГ-ын хэлтсийн болон хороодын Засаг дарга нар, 276 хэсгийн ахлагч, “Баянгол шинэ өргөө”, дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд,  Олон нийтийн байцаагч нар болон ААН-үүд, СӨХ-д ямар чиг үүргийн хүрээнд ажиллах талаар мэдээллүүд өгч, тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа.

Их цэвэрлэгээний хүрээнд,

  • ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хариуцаж авсан хороодын цэвэрлэгээнд хяналт тавих,

  • Хороод иргэд, ААНБ-уудаа нийтийн их цэвэрлэгээнд гаргаж байгууллагын орчин, хашаа, гудамжны хог хаягдлыг цэвэрлүүлэх, тээвэрлүүлэх,

  • “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн 40 үйлчлэгч, авто замын угаалга хийдэг хоёр, хог тээврийн хоёр авто машиныг тогтмол ажиллуулах,

  • Дүүргийн хэмжээнд найман нэрийн барааны дэлгүүр болон баар цэнгээний газрууд, ААНБ-уудыг үүд хэсгээ угаах, орчны 50 метр газрын цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах,

  • СӨХ-д нийтийн эзэмшлийн зам талбай, орчныг цэвэрлэх, орц шат, хонгилоо цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн болгох, үүнд хологдох хэлтсүүд давхар хяналт тавьж ажиллах юм.  

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрсэн авто болон явган зам, хашаа хайс зэргийн судалгааг гарган нэгтгэж байгаа бөгөөд хурлын үеэр хороодоос ирүүлсэн мэдээллүүдийг тодруулж, нэн яаралтай тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Энэ үеэр хороодын дарга нарын зүгээс,  

  • Авто болон явган замын эвдрэлүүд ихэссэн,

  • Сургууль, цэцэрлэгийн орчмын хог ачилтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Их цэвэрлэгээний дараа буюу 4-р сарын 15-аас дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 10 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 22 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 17 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 8 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 12 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 35 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 42 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 12 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 35 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top