x

Хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах хүрээнд 34 хороо, 300 СӨХ, аж, ахуй нэгж, байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриаллаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн нар өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах, бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласантай холбогдуулан,

  • 1-34 хорооны Засаг дарга, Олон нийтийн байцаагч нар, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хариуцсан “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “ОЧТ” ХХК, “Гранд зевс” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК-ийн удирдлагууд, Хог тээвэрлэлт хариуцсан “Тамир Эко” ХХК, Сайхан талын дэнж, ХХК, “Ачлалт Мөргөцөг” ХХК-ийн захирлууд,

  • 34 хорооны Засаг дарга, хороодын Ажлын алба болон 278 хэсгийн ахлагч,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны дарга, удирдлагуудтай тус тус Шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Шуурхай хуралдааны үеэр нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, түүвэр хог цэвэрлэгээ, хог ачилтыг сайжруулах талаар санал солилцож зарим арга хэмжээг авахаар боллоо.  

Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцсан зам талбайгаа цэвэрлэж чадахгүй байгаа ААНБ-уудын гэрээг цуцална 

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хот нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор 34 хорооны 17 хороог хувийн хэвшилд шилжүүлсэн бөгөөд дээрх ААН-үүд 4-р сарын 1-ээс гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд хариуцсан хорооддоо хог ачилт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллах юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд 100 гаруй зам талбайн үйлчлэгч, 40 гаруй машин техник нэмэгдэж байна. Иймд өнөөдрийн хурлаар хороодын Засаг дарга болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон хог тээвэр хариуцсан компанийн удирдлагуудад ямар компани аль зам талбайг хариуцаж ажиллах, хороодын Засаг дарга нар болон олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар хэрхэн ямар үүрэг хүлээх, яаж хяналт тавьж ажиллах талаар нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө.
 

Мөн 34 хороонд хур хогийн цэг үүсдэг байршлууд, хогийн асгуурын хүрэлцээ, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй асуудлын талаар нээлттэй ярилцаж мэдээлэл солилцлоо. Улмаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээвэрлэлт хийх ААНБ-ын хог ачилтын хуваарийг хороод болон ААНБ-ууд, СӨХ-дод  ил тод болгох, зарим байршлуудад хогийн асгуурыг томруулах, хог ачилтын рейсийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай авахаар боллоо. Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцсан зам талбайгаа тэр дундаа Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө зэрэг томоохон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг ч ажлаа сайн хийж чадахгүй байгаа ААНБ-уудын гэрээг цуцлах, хариуцсан зам талбайн хэмжээг багасгаж өөр байгууллагад гэрээгээр шилжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар боллоо.

ААНБ-уудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг уриалж ажиллана

Дүүргийн 34 хорооны 278 хэсгийн ахлагчтай мөн уулзалт зохион байгуулж, хариуцсан хэсгүүддээ байгаа хогийн цэгүүдийн мэдээлэл, юунаас болж хог үүсэх нөхцөл бүрдэж байгаа талаар мэдээлэл солилцож, энэ талаар дүүргээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэдээллүүдийг өглөө.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласантай холбогдуулан хариуцсан хэсэг дээр нь үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг уриалж ажиллах, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарын байршлын мэдээллийг хорооны Засаг дарга нар болон дүүрэгт ирүүлэх, Мөн хэсгийн ахлагч болон олон нийтийн байцаагч нарыг хот нийтийн аж ахуйн ажилд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

ААНБ-ууд болон үйлчилгээний газрууд их хэмжээний хог хаяснаас хур хогийн цэг үүсэж байна гэв

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны дарга нартай дүүргийн Засаг дарга уулзаж, дүүргээс зохион байгуулж буй 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээний аянд идэвхтэй оролцох. Ингэхдээ нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, хайс хашааг угааж цэвэрлэх  байрны орц, хаалга үүдээ угаах зэрэг ажилд оршин суугчдаа идэвхтэй оролцуулахыг уриаллаа. Мөн хог тээврийг сайжруулах болон хогийн цэг үүсдэг байршлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр СӨХ-ны удирдлагууд сүүлийн үед баригдсан байрны доод давхарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ болон үйлчилгээний газрууд хог хаягдлаа оршин суугчдын хогийн асгуурт хаядаг. Хог ачилтын компаниуд хэдийгээр хугацаандаа хогоо ачдаг ч ААН-үүд их хэмжээний хог хаяснаас болж хур хог үүсэх нөхцөл байдал бүрддэг гэдгийг онцолж дүүрэг орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авахыг хүссэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 9 цаг 16 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цаг 51 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 11 цаг 30 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 11 цаг 40 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 11 цаг 47 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 12 цаг 48 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 12 цаг 51 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 12 цаг 55 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 12 цаг 59 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 13 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 13 цаг 4 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 13 цаг 7 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 15 цаг 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 15 цаг 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 15 цаг 47 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 15 цаг 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 15 цаг 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 16 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 16 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top