x

16 нас хүрсэн хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Баянгол дүүргээс 2024 оны “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдүүдийн санал санаачилга, хөгжлийг дэмжих “Алтан галт шувуу” төслийн хүрээнд энэ сард 16 нас хүрсэн 40 гаруй сурагч өнөөдөр Иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө.

 

Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, дүүргийн Гэр бүл, ёслолын ордны дарга Ү.Амартүвшин, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” захирал Б.Батзориг, Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 20, 28, 47, 51, 73 141-р сургуулийн захирал, багш нар, дүүргийн ЕБС-ийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага болох Хүүхдийн зөвлөл, Сурагчийн зөвлөл, охидын болон хөвгүүдийн зөвлөл мөн энэ сард 16 нас хүрч, Иргэний үнэмлэхээ гардан авч буй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос улс даяар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Дүүргийн 90 гаруй мянган хүүхэд бий. Энэ онд дүүргийн хэмжээнд 3736 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авна. Тэдгээр хүүхдүүдийг төлөөлж та бүхэн өнөөдөр Иргэний үнэмлэхээ гардан авч байна. Та бүхэн Иргэний үнэмлэхээ гардан авснаар эх орон, ард түмэн гэр бүл болон өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд эрх тэгш оролцох болно” гээд Иргэний андгай өргөсөн бүх хүүхдэд баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн юм.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр 23 хүүхдийн зохиолчтой хамтран бичсэн Монголын хамгийн анхны романы нээлт болсноос гадна “Алтан галт шувуу” хүүхэд хөгжлийн багц төслийн хүрээнд 28-р сургуулийн сурагчид “Галт шувуу” абсур жүжиг тоглож, контемпорари зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 2 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 28 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 36 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 37 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 38 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 38 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 43 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 2 цаг 2 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 2 цаг 3 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 2 цаг 5 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 2 цаг 6 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 2 цаг 7 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 2 цаг 10 мин Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг шаардав 2 цаг 11 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1687 дуудлага хүлээн авчээ 4 цаг 9 мин Хүрэн баавгай хууль бусаар агнасан иргэнийг шалгаж байна 4 цаг 10 мин АТГ: Эхний хоёр сард 10 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулжээ 4 цаг 11 мин Монголын өсвөрийн жүдочид Европын нээлттэй цомоос таван медаль хүртлээ 4 цаг 12 мин Энэ хавар ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 цаг 13 мин Эхний хоёр сард импортолсон барааны 30.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ 4 цаг 15 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top