x

Баянгол дүүргийн 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо

Баянгол дүүрэг “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор нийт 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, 1-34 хорооны Засаг дарга, хороодын хамтарсан багийн гишүүд оролцлоо. Уулзалтын үеэр:

  • “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяны танилцуулга,

  • Баянгол дүүргийн Цагдаагийн газраас Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл,

  • “2023 оны кейс шийдвэрлэлт, Хүүхэд хамгааллын талаар” дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал нар мэдээлэл өгсөн бол “Хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн үүрэг” сэдвээр Доктор Б.Жавзанхүү сургалт зохион байгууллаа.

Хороодын хамтарсан багийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан  сэргийлэх, талаар олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх зэрэг шаардлагатай ажил үйлчилгээг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд цаашид,  

  • Хүүхдийг болзошгүй осол гэмтэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах;

  • Иргэн, аж ахуй нэгж, байгууллага хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хяналтын камерыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил зохион байгуулах;

  • Хүүхдийг цахим халдлага болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;

  • Насанд хүрээгүй хүнийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх утга бүхий видео шторк бэлтгэж, сургуулийн цахим хуудас, олон нийтийн сүлжээнд байршуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах зэрэг сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, хүүхэд гэр бүлд тавих хараа хяналтыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулах, мөн тус туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр тогтмол зохион байгуулж ажиллахаар боллоо.






iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 9 цаг 16 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цаг 51 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 11 цаг 30 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 11 цаг 40 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 11 цаг 47 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 12 цаг 48 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 12 цаг 52 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 12 цаг 56 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 12 цаг 59 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 13 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 13 цаг 4 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 13 цаг 7 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 15 цаг 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 15 цаг 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 15 цаг 47 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 15 цаг 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 15 цаг 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 16 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 16 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top