x

Хоёр нам эвсвэл 50:50, гурван нам эвсвэл 30:30-аар эрх мэдлийг хуваах ёстой

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, парламентын 126 суудлын 54 хувь буюу 68 суудал авсан МАН сонгуулийн дүн баталгаажмагч л барьц алдаж эхэлсэн. Сонгуулийн өмнөх 3-4 сарыг сөрөг хүчнээ намнахад зориулсан МАН энэ хэмжээний ялалтыг зөгнөөгүй байсан нь илт. Эцэст нь парламентад суудалтай намуудыг Засгийн газартаа урьж хариуцлагыг хуваалцахаар урилга явуулсан. “Хөгжлийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тухай” нэртэй уг урилгыг АН-ын ҮБХ хүлээж авч, Засгийн газарт хамтрахаар болсон байна. Найман суудалтай ХҮН мөн урилгыг хүлээж авчээ. Өнөөдөр эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганы үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тухай зарлав.

2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа 45 суудалтай (52,68 хувь) МАХН 28 суудалтай (40,44 хувь) АН-ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан түүх ийнхүү давтагдаж байна. Товчхондоо ИЗНН, Үндэсний эвслийн найман гишүүнээс өөр парламентад сөрөг хүчин үлдсэнгүй. Бидний сүүлийн найман жил үгүйлсэн парламентын хяналт, сонгуулийн дараа хүсэн хүлээсэн хүчтэй сөрөгч хүчний тухай ойлголт ийнхүү замхрав.

Энэ тухай Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, МАХН-ын дарга асан С.Баяр “Миний харснаар МАН бараг 80 хувийн суудал авчих байсан. Гэвч Өвөрхангайд болсон эмгэнэлт явдал нөлөөлсөн байх. Ардын нам айхавтар сайндаа олон суудал авсан юм биш. Нөгөө том нь арай хангалтгүй, арай сул, эв нэгдэлгүй байна. Ард түмэн арай бага мууг нь сонгосон хэрэг. Энэ удаад хамтрах боломжоо алдвал өмнөхөөсөө илүү ихийг алдаж магадгүй” хэмээн ярьсан байна. Ингээд парламентын хамгийн том хоёр нам гуравдагч хүчнээ дагуулаад Засгийн газарт орчихлоо.

Яг үнэндээ “Хөгжлийн тулгамдсан асуудлаа ярих” гэхээсээ илүү нам доторх хуваагдлаа даван туулж, кнопныхоо тоог бүрэн бүтэн (50+) байлгахын тулд МАН даргын хийж буй нүүдэл, МАН-ын дотоод дахь хагарал. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлсэн “Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газрын тогтолцоотой болж байна” гэдэг үг ч бас л эргэлзээтэй. Унахаа ирвэл АН-тай АН-гүй, ХҮН-тай намгүй унана.

Хэрвээ МАН-ын дарга үнэхээр хөгжил ярьж байгаа, ажил хэрэг ярьж байгаа нь үнэн бол эвсэлд орж байгаа намууддаа эрх мэдлийг тэнцүү хуваарилах хэрэгтэй. Хариуцлагыг ч мөн адил. С.Баяр даргын ярьж байгаа шиг “Парламентад авсан суудлынх нь тоогоор Засгийн газраа бүрдүүлдэг юм” гэж байгаа бол МАН дангаараа засгаа байгуулах хэрэгтэй. Хуулинд тэгээд заачихсан. Сонгуулийн дүн ч ингэж гарсан. Харин хэрвээ 2-3 нам хамтраад бодлого зорилтоо, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ, МАН дангаараа ачаа үүрэхгүй ээ гэж байгаа бол эрх мэдлийг ч гэсэн тэнцүү хуваах ёстой. Хоёр нам эвсвэл 50:50, гурван нам эвсвэл 30:30. Тэгж байж жинхэнээсээ эвсэл, хамтрал болно.

Гэхдээ ингэлээ гээд өмнөхөө мартаж болохгүй. Хамгийн наад зах нь саяхан болж өнгөрсөн сонгуулиа мартаж болохгүй. Тухайлбал, АН-ын дарга сонгуулийн үеэр амиа алдсан Сант сумын намын даргын хэргийг дарах ёсгүй. МАН-аас, нэр бүхий нэр дэвшигчдээс хариуцлагыг нэхэх ёстой, хэргийг шударгаар шийдүүлэх ёстой. МАН-ын дарга сонгуулийн өмнө нэр цохсон АН-ын хулгайч нар, С.Зоригийн амийг хөнөөсөн, захиалсан гэж зарласан нөхдөө ч шүүхийн өмнө аваачих ёстой. Тал талаасаа хариуцлагаа яриад явах ёстой. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, мөнгө тараасан нөхдөд хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой. Ногоон автобус, нүүрсний хулгайнхаа эцсийг үзэх ёстой. Тэгсний дараа энэ эвсэл жинхэнээсээ иргэнийхээ төлөө, эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө эвсэл байжээ гэж итгэж болно.

Ингэж байж хамтаараа хөгжиж, хамтаараа урагшилна уу гэхээс нэг хэсэг нь албан тушаалтай болоод нийтийнхээ эрх ашгийг гаргуунд нь гаргаж болохгүй. Найман жил цөөнх байсан АН боломжийг ашиглаад бодлогоо түлхье, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж болох ч ялсан нам нь ялагдагчийг урдаа бариад хариуцлагаас мултарч болохгүй.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 2 цаг 58 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 4 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 3 цаг 10 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 12 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 3 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 3 цаг 16 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 5 цаг 34 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 5 цаг 35 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 5 цаг 36 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 5 цаг 39 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 5 цаг 40 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 5 цаг 42 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 7 цаг 24 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 8 цаг 13 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 8 цаг 17 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 8 цаг 18 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 8 цаг 19 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 8 цаг 23 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 8 цаг 24 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 8 цаг 25 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top