x

Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй!

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн! Яалт ч үгүй олон намын төлөөлөл бүхий цоо шинэ парламент бүрдэх боллоо. Нам эвслийн авсан саналын тоо, хувиар 21 нам, эвслийн нэр ярайж харагдана. Эхний 5-аас хойшхи нь нэн яаралтай тарах хэрэгтэй, ичих булчирхай байдаг юм бол. “Та нарт 2028 он хүртэл хийх ажил байхгүй!” гээд ятгачихъя!

Өвөр хоорондоо авцалдахгүй хэд хэдэн жишээ эхлээд эшлэе. Молдова улсын Ерөнхийлөгч Владимир Воронин гэх нөхөр сонгогчдыг татахын тулд Исүс Христосыг коммунист намдаа нөхөн элсүүлж, ертөнцийн анхны коммунист хэмээн нэрлэж, коммунист үзэл суртал, христосын шашны номлол хоёр маш адилхан, тийм учраас загалмайн шашинтнууд коммунист намд саналаа өгөөрэй хэмээн 2007 онд ярьж явсан нь шог яриа болон түүхэнд үлджээ.  

Милошевичээс болж муу нэр дуулж ад болж явснаас бус Югославын (Серби) ард түмэн бол заяанаасаа ухаалаг. Ард түмнээ хожим нэгэн цагт залхаахаар (өөрсдөө залхах) зүйл 1980-аад оны дунд үед сэдэж олжээ. Ардчилал гэж хоосон цэцэрхээд ардчилсан нам олныг байгуулаад байвал болно гэж ойлгодог харанхуй массын амыг таглахаар шийдсэн нь 30 хүн нэгдээд улс төрийн нам байгуулж болно гээд хуульдаа заачихснаас 1989 он гэхэд Югослав даяар 300 гаруй нам гараад иржээ. Нөгөөдүүл нь цаашаа үндэс угсаа, орон нутгаараа салбарлаад ёстой галзуугийн больниц аятай юм болно биз дээ.   

ОХУ-ын Төрийн Думын сонгуульд өрсөлдөж байсан намуудын түүхийг сөхөж үзвэл “Оросын Автомобилийн Нам” ч гэж байх шиг, оросууд маань ингэхэд эрүүл байж үү гэж гайхмаар байв.

Миний ажиллаж амьдарч байсан Египетэд Мубаракийн  дэглэмийг унагасан “Арабын хавар”-ын дараа засгийн эрх авсан Цэргийн дээд зөвлөлөөс улс төрийн нам байгуулахыг хөнгөвчилсөн хуулийг сайшаахдаа Египетийн 29 мужийн 10 мужаас нь л 5000 хүний гарын үсэг цуглуулаад  шинэ нам байгуулж болно хэмээн зааж өгсөний үр дүн 2011 оны хавар бараг өдөр тутам Египетэд биеллээ олж байсан  санагдана. Нам байгуулах, гишүүдийн тоо бүрдүүлэх, салбараа нээх нэг ёсны уралдаан энэ орныг нөмөрсөн. 2011 оны намар нь парламентын сонгуулийн эхний шат тохиох үед 80 сая хүн амтай энэ орон хоёр сарын дотор хэдэн зуун улс төрийн намтай болчихоод сууж байсныг би санаж байна. 

Ерөөсөө нийгэмд сонирхлын бүлэг (НАМ) хоёр л байхад хангалттайг АНУ, Британийн ардчиллын хур туршлага харуулсан ба Японд мөн хоёр намын систем тогтож буй хэмээн өөрсдөө ам хамхилгүй ярих дуртай. Гэхдээ АНУ, Британийн ардчиллын жишгээр бол сонирхлын хоёр бүлгийн цаана нь биетэй бодитой гишүүд, залуучууд, оюутны байгууллага жигүүр энэ тэр гэж байхгүй.  “АНУ-ын Ардчилсан Намын гишүүн” (мөн “БНН-ын гишүүн”) гэж байнгын, бат илэрхийлэх өвөртөлсөн нэг ч хүн байхгүй, гишүүнчлэлгүй юм чинь намын үүр хороо гэж угаасаа байхгүй гээд ярьж эхэлбэл монголчууд төсөөлөхгүй, одоохондоо төсөөлөхийг ч хүсэхгүй байх. Гэхдээ л яалт ч үгүй тийм юм.

Харин Ардчилсан Намын Үндэсний Хороо гэж долоо найман хүн байх нь байна аа. Тэд бүгдээрээ менежерүүд, ирэх сонгуульд хандив төсөв бүрдүүлэх, сонгуулийн кампани өрнүүлэх бэлтгэлийг базаах үүрэгтэй аппарат нь. Ардчилсан Нам гэгч нэрийн дор улс төр-бизнесийн сонирхол бүхий нийгмийн томхон хүч байгаа ба тэд АНУ-ын Ерөнхийлөгчид шинээр нэр дэвшигч нэг бие хүнээр төлөөлүүлэн бодлогоо нийгэмдээ санал болгодог. Тэр саналыг олон түмэн хүлээн авч байгаагийн илэрхийлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар харагдана. Намын их хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр болох ба Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх хоёр нөхрийг албан ёсны болгосноор баяр ёслол болоод өнгөрнө. Ингээд л сонгууль өнгөрмөгц Америкт аль нам байгаа нь хэнд ч падгүй.  Британид бас тийм. “Манифест” нэртэй намын мөрийн хөтөлбөрийг парламентын сонгуулийн 4 жилд нэг л удаа британичуудад санал болгоно, хүсвэл сонго гэсэн зарчмаар. “Дэмжигчид” буюу санал өгөгч нь санал өгөх мөчид “намын гишүүн” нь ухаантай болж байна. Маш хялбар талаас нь тайлбарлахад.

Энэчлэнгээр ухуулга хийхийн учир нь 3.5 сая монголчуудыг маань залхааж буй олон намын систем, намуудыг дагасан нийгмийн ялгарал, ялгаралаас үүдэх дайсагнал, үзэн ядалтыг зөөлрүүлэх, болж өгвөл арилгах санаанд би хөтлөгдөж байна. Монголчуудын туйлшрал савлагаа, фанатизм хэрээс хэтэрснийг удаа дараагийн УИХ-ын сонгуулиуд харуулдаг.

Cаяын сонгуулийн өмнөхөн дөө. Дараахи нам, эвслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэв гэж байсан даа.

Эх орончдын нэгдсэн нам
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
Үндэсний эвсэл
Иргэний зориг ногоон нам
Ард түмний олонхийн засаглал нам
Бүгд найрамдах нам
ХҮН нам
Монголын Либерал нам
Монголын Либерал Ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Ардчилал шинэчлэлийн нам
Гэр хороолол хөгжлийн нам
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
Үнэн ба Зөв нам
Ардчилсан нам
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
Монгол Консерватив нам
Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/
Монголын Социал Демократ Нам
Монголын хүний төлөө нам
Дэлхийн монголчууд нам
Ард түмний хүч нам
Эх Орон нам
Монгол Ардын нам
Эрх Чөлөөний Эвсэл нам.

Харин сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын саналыг хуваагаад үзтэл ийм жагсаалт гарсан байсан. Нийт 21 субъект саналыг хуваагаад авчихжээ. Эхний 5 субъектэд (4 нам, 1 эвсэл) УИХ-ын 126 суудал хууль ёсоор ногджээ. 

D:\Politicians\Л.ОюунЭрд\2024-21 HAM.JPG

УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдоос 1 хувиас дээш санал авсан 9 нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжилт авах эрхтэй гэсэн нь:

  • МАН                                         35 хувь
  • АН                                          30.1 хувь
  • ХҮН нам                               10.4 хувь
  • Үндэсний эвсэл                      5.2 хувь
  • ИЗНН                                          5 хувь
  • Шинэ нэгдсэн эвсэл               4.8 хувь
  • Үнэн ба зөв нам                      2.8 хувь
  • Иргэний хөдөлгөөний нам      1.4 хувь
  • Бүгд найрамдах нам                 1.3 хувийн дэмжлэгтэй.

Нийлээд 9 болж байна. Араваас хойш 21-ийг дуустал, мөн энэ удаагийн  сонгуульд оролцож чадаагүй боловч Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх нам 2028 оныг хүртэл түр тарах, эсвэл бүр тарж, том намуудад, ядаж эхний 9-д (эхний 5-д бол бүр сайн!) нэгдэж орохоос өөр замгүй хэмээн би уриалъя.

Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй намууд Монголд олон байдаг.  Уншигч Та чанга дуугаар хэд хэд дахин уншаад дараа нь эргэцүүлээрэй. Ахан дүүс, танил нөхдөөс чинь тэр намуудад хэн хэн хэдүүлээ бий вэ, тооцоод үзээрэй, сурвалжлаарай. 

Бараг л эхний 5-тайгаа ирэх 4 жилийг туулчихмаарсан!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 13 цаг 47 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 13 цаг 53 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 13 цаг 55 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 13 цаг 57 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 13 цаг 58 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 13 цаг 59 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 14 цаг 1 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 49 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 17 цаг 50 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 17 цаг 51 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 17 цаг 51 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 17 цаг 51 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 17 цаг 52 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 17 цаг 53 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 19 цаг 47 мин Аюулгүй байдал эхний дүрэм 20 цаг 35 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 21 цаг 26 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 21 цаг 29 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 21 цаг 30 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 21 цаг 30 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top