x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ХЭҮК, “Тэгш Нийгэм холбоо” ТББ хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалтыг энэ сарын 17-18-нд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулж, хүний эрхийн хамгаалагч бэлтгэх зорилготой сургалтад хамрагдсан оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлд мэдээлэл цуглуулан тусгаж, УИХ-д мэдээлэл хүргэх чадамжтай болох юм. Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба сүүдэр илтгэл”-д НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төсөл хэрэгжих 2 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд санал солилцох чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллана.

Дээрх сургалтаар хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн олон улсын гэрээ, хүний эрх ба жендер, хүүхдийн эрх ба хамгаалал, хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, ХБХЭ-ийн талаарх конвенц ба Сүүдэр илтгэл, Монгол Улсад өгсөн зөвлөмж сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг өгчээ. Тухайлбал, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг “Хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг”-ийн талаар танилцуулахдаа, “Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. ХЭҮК нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага” гэдгийг онцолсон юм. Тэрбээр, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоо чухал. Иргэний нийгэм нь эрх нь зөрчигдөж буй хүний эрхийг хамгаалах, шаардлагатай тусламжийг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг учир хүний эрхийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг” хэмээжээ.

“Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Энхбуянт “Хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний асуудал мэт ойлгож, хүлээн авдаг хандлага нийгэмд байдаг нь өрөөсгөл ойлголт. Учир нь ямар нэг байдлаар аль нэг чадвараа алдсан бол хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тодорхой хамаардаг гэсэн утгаараа нийгмийн асуудал юм” гэв.

ХЭҮК-ын орон нутаг дахь албан хаагчид, “Тэгш Нийгэм холбоо”, “Нийгмийн түншлэлийн холбоо”, “”Хүүхэд, хөгжил, шийдэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Түгээмэл хөгжил”, Тэргэнцэртэй иргэдийн холбоо” зэрэг ТББ-ын төлөөлөл сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авчээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 1 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 17 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 21 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 27 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 31 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 45 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 50 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 5 цаг 35 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 5 цаг 54 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 13 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 15 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 2 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 27 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 41 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 44 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 46 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top