x

Путины саналаас Хятад яагаад татгалзав?

Сила Сибирь-2 төслийг хятадууд дэмжихгүй байгаа нь үнийн их багын тухай асуудал ер биш. Оросын хийг хямдруулж авснаар ийм том эдийн засагт гарах хожоо харьцуулахад тун өчүүхэн юм байгаа. Тэд огт хямдралын тухай маргалгүйгээр хий импортлох 30 жилийн гэрээ саяхан Катартай хийсэн. Памирыг давуулан төмөр зам татсанаар Туркмэнистанаас хангалттай хий нийлүүлэх бололцоотой боллоо. Оросууд үнийн талаарх шаардлага тавьсаныг нь зөвшөөрсөн ч хятадууд өөр нэг хүлээн авах бололцоогүй шаардлага нэмж олно. Угаасаа энэ хоолойгоор хий авахаас татгалзаж байгаа хэрэг. Энд үнэ хамаагүй. Энэ бол геополитикийн асуудал. Асуудал үнэ мөнгөнд биш, хоолой Монголоор дамжихад оршиж байгаа юм.

ПУТИНЫ САНАЛААС ХЯТАД ЯАГААД ТАТГАЛЗАВ?

Орос-Хятадын харилцааны нэг том үзүүлэлт нь Си, Путин нарын хувийн дотно хандлага юм. Бие биенээ “Эрхэм анд” гэж дуудацгаана. Тэр хоёр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дөч гаруй удаа биечлэн уулзжээ. Си өөр ямар ч орон руу Орост айлчилсан шиг олон удаа явж байгаагүй. Гэсэн ч энэ нөхөрсөг харилцаанд Путин үргэлж дүү нь, Си дандаа том ах байдаг нь нуухын аргагүй. Үнэндээ тэгш харилцаа гэж хэлэхэд эргэлзээтэй. “Бидний хамгийн дотно түнш Хятад улс таны удирдлагын дор улам ойртон нягтарч байгаад бид туйлын баяртай байна” гэж тэрээр хэлэх дуртай.

Путины Бээжин дэх сүүлчийн айлчлал нэлээд дуу шуугиантай боллоо. Тэрээр Оросын эзэн болсон 25 жилдээ дахин үнэмлэхүй царь болсноо энэ удаа баталгаажуулсны дараах анхны гадаад айлчлал нь. Үүнээ харуулахын тулд шинээр бий болгосон Засгийн газраа бүхлээр нь Бээжинд дагуулан иржээ. Үзүүлэнгээс гадна ахаасаа гуйх юм ихтэй хэрэг.

Оросыг эрчим хүчний их гүрэн болгох гэж дутин 20 жилийн турш чармайсан боловч Украинд халсанаар хамгийн том зах зээл Европыг алджээ. Одоо ганц найдвар нь хятад болсон. Орос нь Хятадтай харьцуулахад сул дорой байсан л даа, харин одоо өрнөдтэй холбоо тасарснаар Хятадаас бүрэн хамааралтай болжээ.. 

Калифорнийн профессор Миньсинь Пэй дүгнэхдээ: «Украин дахь дайн Орос, Хятадын аль алиных нь байдлыг муутгасан учир биенээ урьдахаасаа илүү чанга тэврэхээс өөр аргагүй болсон. Хятад, Оростой найрамдасны зардал нь ашиг тусаасаа давж байгаа ч Си Зиньпин Путиныг дэмжихээ зогсооход хараахан бэлэн биш байна. Хятадын шинэ стратеги бол Оросыг аль болох урт хугацаанд тоглоомдоо байлгах явдал юм. Орос сул дорой байх тусмаа Хятад улстай улам ойр наалдана. Хятад улс АНУ болон түүний холбоотнуудтай дангаараа тулгарах нь таатай зүйл биш учир үүнээс зайлсхийхийн тулд Си-д Путин хэрэгтэй. »

Путины айлчлалын гол зорилго нь ахаасаа гурван зүйл аминчлан гуйх ёстой байлаа. Нэгдүгээрт удахгүй Швейцарьт болох Украины талаарх олон улсын конференцид Хятад оролцохгүй байх. Энэ асуудал амархан шийдэгдэж, хятад тийш төлөөлөгчөө илгээхгүй гэж дор нь зарлав. Хоёрдугаарт, Хятадын банкууд Орост үйл ажиллагаа явуулах. Үүнийг Хятадууд “халуунаар” дэмжсэн боловч Оросын банкуудтай доллароор худалдаа хийхийг зөвшөөрсөнгүй. 

Хамгийн гол асуудал, Хятын зах зээлд Оросын байгалийн хийг нэмэлт хоолойгоор нийлүүлэх асуудал нь Путины Бээжинд айлчилсан гол зорилго байлаа. Үүнийг Си Жинпин урьдын адил зөвшөөрсөнгүй. Бээжин байгалийн хийг хямд, Оросын дотоодын зах зээлийн үнээр худалдаж авахыг хүсч байна. Түүнчлэн Хятадын тал 50 тэрбум шоо метр дамжуулах хоолойн жилийн хүчин чадлын багахан хэсгийг л худалдаж авахад бэлэн байна. Москва, энэ хоёр шаардлагыг зөвшөөрөөгүй боловч Орост байгалийн хий экспортлох өөр зам байхгүй тул Газпром Хятадын шаардлагыг аяндаа зөвшөөрөх ёстой гэж шинжээчид үзэж байна

.Ямалагийн ордоос татсан хийн хоолойг Монголоор дайруулан Хятадад гаргах төлөвлөгөө бүхий энэхүү “Сила Сибири-2” гэж нэрлэгдсэн аварга төслийн талаар Путин сүүлийн 3 жилд Си Жэнтпигээс гурав дахь удаагаа гуйж байгаа нь энэ. Эхний уулзалтуудад Си огт хариу хэлэхгүй байснаа энэ удаа Хятадын тал ийм хатуу нөхцөл урдаас нь тавьжээ.

СИЛА СИБИРИ

Якутын Чаянда хэмээх газарт 1983 онд асар том хийн орд олж нээжээ. 1997 онд Орос, Хятад хоёр мөн Эрхүү орчмын Ковыкта хэмээх хийн ордыг хамтарч ашиглах ойлголцолд гарын үсэг зурсан байна. Энэ ордыг Хятадтай хамтрах эрхийг Оросын Юкос компани авсан юм. Ковыкта ордоос хийн хоолойг Манжуур руу татах нь өртөг асар өндөр байсан тул үүнийг Монголоор дайруулж татвал өртөг хоёр дахин хямд гэх үндэслэлээр Юкос компаний эзэн Ходорковский Монголд ирж мөн ойлголцлолын санамж бичиг байгуулахаар болов. Гэвч тэрээр Оросын шинэ Ерөнхийлөгч Путинтай муудалцсан учир олон жилээр шоронд одсон ба Ковыкта ордыг ашиглах төлөвлөгөө тасалдсан юм.

2002 онд Ковыкта ордыг ашиглах зөвшөөрлийг Газпром компанийн мэдэлд өгөв. 2012 онд Ерөнхийлөгч Путинээс Якут-Хабаровск-Владивосток гэсэн маршрутыг баталж хий дамжуулах энэ хоолойд Сила Сибири (Сибирийн хүч) гэсэн нэр өгчээ. 2016 онд Хятадтай 400 тэрбум долларын багтаамжтай 30 жилийн контракт байгуулав. Шанхай хүртэд туулах төлөвлгөөтэй хий дамжуулах хоолойн Оросын нутаг дахь 4000 км хоолойг Хятад санхүүжүүлэхээс татгалзсан учир энэ ажил 2019 онд хил хүртэл баригдаж дуусчээ. 

2021 онд Сила Сибири хоолойгоор 4 тэрбум шоо метр хий Хятад руу гаргажээ. Энэ хоолой руу Эрхүүгийн Ковыкта ордын хийг нэмж өргөтгөхөөр төлөвлөж буй.

СИЛА СИБИРИ-2

Анх энэ төслийг “Алтай төсөл” гэж нэрлэж байсан. Баруун Сибириэс эх аваад Алтайн нурууг давуулан Шиньжаанаар дамжин Шанхай хүргэхээр төлөвлөгдөж байсан энэ төслийн урт нь 6 мянга 700 км, үүнээс Оросын нутгаар 2700 км туулах ёстой байж. Энэ төсөл Хятад-Оросын хооронд 15 жил яригдаад бүтэлгүй болж дууссан. 

2018 оны зургадугаар сард Путин Циндаод ШХАБ-ын хурлын үеэр Хятадын удирдлагатай уулзахдаа “Газрын тос болон байгалийн хийг Хятад руу татах хоолойг монгол түншүүд маань өөрийнхөө нутгаар дайруулах санал тавьжээ. Энэ сайхан санааг бид баяртайгаар дэмжиж байна. Ийм тохиолдолд юун түрүүн Техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах хэрэгтэй”. Энэ гэнэтийн санаачилгад Хятадын тал ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Магадгүй чимээгүй өнгөрсөн байх.

2020 оны хоёрдугаар сард Орос-Казахстаны хамтарсан хурлаар нэгэнт түгжигдсэн Алтай төслийг цааш хэрхэн аврах талаар ярилцжээ. Хоолойг Монголоор дайруулан татах монголчуудын өөрсдийнх нь санал гэж Путин Хятадуудад тайлбарласан төслийн нэрийг Сила Сибирь-2 гэж нэрлэхээр шийдэв. Ингээд 2021 оны арванхоёр дугаар сард Хятад, Оросын удирдагчид ярилцахдаа Сила Сибири-2 төслөөр оросууд Хятадад 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. Хятад ийм их хэмжээний хий худалдан авахад бэлэн, гэхдээ хоолойг гурав дахь орноор дайруулах саналыг таашаасангүй. Үүнийг Европ руу чиглэсэн Оросын хийн хоолой Украин, Беларусиар дайрснаар өнөөдөр олон бэрхшээл учруулж байгаагаар тайлбарласан аж.

Баруун Сибириэс Монголоор дайрч Хятадын хил хүрэхээр төлөвлөгдсөн төсөл нь нийт 960 км байх ба жилдээ 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. 2021 оны дөрөвдүгээр сард Техник эдийн засгийн үндэслэлийг гаргасныг Путин Газпромын дарга Миллерт зөвшөөрөөд, “Хятад түнш нар маань шинэ хувилбарт татагдах байх” гэжээ. 2022 оны хоёрдугаар сард Газпромын захирал Алексей Миллер, Монголын шадар сайд Амарсайхан нар “Союз Восток” нэртэй хийн хоолойн ТЭЗҮ дуусгах протоколд гарын үсэг зурав. Монгол нутгаар дайрах хийн хоолойг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ. Оросууд юутай ч Монголоор дайрах байгууламжид яарч, ямар ч байсан геодиз, геологи, цаг уур, усны судалгаагаа юун түрүүн хийчихье гэж шийдсэн бололтой. Энэ нь Хятадыг шахамдуулан ятгахад хэрэгтэй гэж бодсон бололтой. Мөн Хятадыг ятгахад Монголын хувь нэмэр хэрэгтэй ч гэж бодож буй.

Мэдээж энэ саналд Монголын төр маш баяртай байгаа. Оросын хувьд 3 сая хүн амтай Монгол бол зах зээл биш нь хэнд ч ойлгомжтой. Харин Сила Сибирь-2 төсөл дөнгөж санаачлагдаж эхэлж байхад монголчууд маш баяртайгаар Газпромтой харилцан ойлголцлолын бичигт гарын үсэг зурсан билээ. Тун удалгүй Европын холбооны зүгээс анхааруулга ирж гэрээнд гарын үсэг зурсан шадар сайдыг Европын орнууудад албаны болон ажлын айлчлал хийхийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв.

Нийтдээ Монголын нутгаар 962.9 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулах хийн хэмжээ жилд 50 тэрбум шоо метр. Барилгын ажилд ОХУ-д үйлдвэрлэсэн ган хоолойг ашиглахаар төлөвлөсөн. Мөн 5 компрессорын станц, ашиглалтын дэд бүтцийн объектууд баригдана. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол улсын төсөв газрын түрээсийн төлбөр, татвар төлөх гэх мэтчилэн эдийн засгийн үр өгөөжтэй гэж гэрээнд тусгажээ. Газпромын зүгээс нэг тэрбум долларын тухай аман яриа гарсанд Монголын удирдлага ихэд олзуурхан хэдэн жил хүүрнэлдэж байгаа боловч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй байна. Харин гэрээнд хоолойг дагуулан км өргөн хамгаалалтын зурвас татна гэснийг олон нийт нэлээд сэжиглэнгүй харж байна. Зурвасаар Монгол улс байтугай засаг захиргааны нэгжүүд хүртэл дундуураа хуваагдана, энэ бол хамгаалах нэрийдлээр орос цэрэг чөлөөтэй нэвтрэх зурвас болно гэх мэтчилэн шүүмж хэлж байна. Оросын Монгол дахь Элчин сайд Монголын телевизээр ярихдаа Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцана гэсэн нь олон түмний дунд бас нэг шүүмж үүсгэлээ.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 9 цаг 31 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 9 цаг 36 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 9 цаг 41 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 9 цаг 49 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 9 цаг 53 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 10 цаг 45 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 11 цаг 20 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 11 цаг 59 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 15 цаг 13 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 16 цаг 0 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 16 цаг 4 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар...
Top