x

МАН Оросын коммунист намыг Монголд дахин импортолж байна

Победят коммунисты-Победит народ...

Энэ бол 2021 оны Оросын Төрийн думын сонгуульд Оросын коммунист намын дэвшүүлсэн уриа. Коммунистууд ялбал ард түмэн ялна...

Мэдээж коммунистууд ялж чадаагүй л дээ. Думын 450 гишүүний тал хувь буюу 225-ыг нь жагсаалтаар сонгоход Коммунист нам есхөн суудал авсан. Товчхондоо оросууд хүртэл коммунизм руугаа буцах бодолгүй байна аа л гэсэн үг.

Гэтэл манай МАН /МАХН/ монголчуудыг өнгөрсөн зуун руу нь, коммунист дэглэм рүүгээ чирэх санаагаа ил тодоор хэрэгжүүлж эхэллээ. Санаа нь бол эртнээс л дээ, сачий нь хүрэх үү, үгүй юу л гэхээс. Бизнес эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчидээ тонож дээрэмдэж, орон шоронгоор айлгаж ичээж, үйл ажиллагааг нь хориглож, зогсоож, өмчийг нийгэмчилж байгаа, иргэдээ айдас хүйдсээр удирдах гэсэн МАН-ын бодлого чинь угаасаа коммунист өнгөлзлөг мөн л дөө. Харин үүнийгээ арай ч ингэж ил шулуун зарлана гэж бодсонгүй.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч намын дэвшүүлсэн уриа нь “Ард түмэн ялна”... Гурван жилийн өмнө сонгуульд ялагдсан Оросын коммунист намын уриаг өнөөдөр МАН ярьж яваа чинь өнгөрсөн зууны хориод онд Оросын коммунист намын Ар Хиагтад байгуулж өгсөн энэ нам одоог хүртэл "ах" нарынхаа савраас гарч чадаагүй байна аа л гэсэн үг. Дөнгөж саяхан, УИХ-ын ээлжит сонгуулийн яг өмнө Путины "хам хэрэгтэн" (Украины дайныг хэлж байна), “Европын сүүлчийн дарангуйлагч” гэгдсэн (Беларусийн анхны бөгөөд зургаан удаагийн Ерөнхийлөгч/) Лукашенког Монголд урьж, төрийн айлчлал хийлгэсэн явдал ч гэсэн.

Ингэхэд ард түмэн ялахын тулд цаана нь ялагдах ёстой хэн нэгэн байх ёстой биз дээ, логикоор бодоход. Тэгвэл ард түмэн хэнийг ялах ёстой вэ? Ардын намыг уу, Ардчилсан намыг уу? Эсвэл бүр өнгөрсөн зууны эхээр Орост гарсан шиг пролетарийн хувьсгалыг давтаж, хөрөнгө чинээтэй нийгмийн элит хэсэг, баялаг бүтээгч нараа заазлах, өмч хөрөнгийг нь хураах бодлого уу? МАН лав өөртэйгээ дайтаагүй нь тодорхой.

Харин ардчилсан үзэлтэй, хүний эрх, хувийн өмч, хуулийн засаглалын тухай ярьсан хүн болгонтой дайтаж байна. Мэдээллийн дайн хийж байна. Энэ бол улс үндэстнээ хагаралдуулсан, талцуулсан, хүчийг нь сулруулсан, харь орны өгөөш болгож хаяж өгсөн адгийн муухай үйлдэл. Иргэнээ хамгаалдаг ардчилсан төр ийм байдаггүй.

МАН өнгөрсөн 34 жилийн турш худлаа ярьсан. Сүүлийн 8 жил бүр их худлаа ярьсан. Хувийн өмчийг, хүний эрхийг хамгаална, хуулийн засаглалыг бэхжүүлнэ гэж ярих тоолондоо яг эсрэгээр нь хийсэн. Хууль, шүүхийг уландаа гишгэсэн, иргэдээ ингэж өмч хөрөнгө, үзэл бодлоор нь талцуулсан. Одоо бүр ил цагаандаа гарлаа. Орост хүртэл шахагдаж эхэлсэн коммунист намыг Монголд дахин байгуулах гэж байна. Байгуулах байтугай байсаар, оршсоор ирсэн юм байна. Алим модноосоо хол унадаггүй гэдэг шүү дээ.

Жишээ нь, МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ яг мөн үү, биш үү? гээд асуувал бидний хэн маань ч баттай хэлж чадахгүй. Үнэн гэвэл сонгуулийн өмнө, энэ хаваржин МАН-аас явуулсан, одоо ч үргэлжилж байгаа улс төрийн хар пиар бол “Херо” Баатар буюу Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй ах удирдаж, дүү нь гол дүрд тоглосон орос технологи гэдгийг бүгд л мэднэ.  Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    монгол оросыг түшиж л амьдрана өөр гарц байхгүй!
    2024 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    оросын нөлөөнд орвол баярлана оростой байхад бид аж үйлдвэртэй ёс суртхуунтай хөгжил дэвшилтэй байсан юм шүү
    2024 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top