x

А.Г.Лукашенко 30 жилийн дараа Монголд хөл тавив

-Айлчлалаас бэлэг горьдохгүй, Айлчлахдаа бадар барихгүй-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Монгол Улс, БНБУ-ын хооронд Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалд онцгой ач холбогдол өгч буй бөгөөд цаасан дээрх ярилцахаас илүүтэй Монгол орны түүх соёлтой танилцах хүсэлт гаргаснаар өчигдөр Чингис хааны музейг үзэж танилцжээ.  

Сонирхуулахад 1991 онд Белорусь улс тусгаар тогтнолоо зарлахад хүлээн зөвшөөрсөн эхний хэдэн орны нэг нь Монгол Улс байв. Үүнийг Белорусийн ард түмэн мартаагүй. Одоогоос 30 жилийн өмнө, 1994 онд Монголд анхны айлчлал хийж дипломат харилцаа тогтооход тус айлчлалын бүрэлдэхүүнд А.Г. Лукашенко депутатын хувиар оролцож хамт ирж байсан бөгөөд ардчиллын давалгаа эхлэхэд гараан дээрээс л Белорусийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсад олон жилийн дараа ирэхдээ баяртай байгаагаа илэрхийлж байв.

Монгол Улс НҮБ-ын гишүүн 192 оронтойгоо дипломат харилцаатай, алинтай нь ч улс төрийн, газарзүйн, хил гаалийн ямар нэг маргаангүй. Бүгдтэй нь найрсаг харилцаатай, заримтай нь стратегийн түншлэлтэй, хөршүүдтэйгээ иж бүрэн стратегийн түншлэл буюу хамгийн дээд түвшний харилцаатай байдаг. Манай улсын гадаад бодлогын амин сүнс бол тэнцвэр бөгөөд олон тулгуур юм. Тэгэхээр бид барууны зарим нөхдийн А.Г. Лукашенког хүлээн зөвшөөрөхгүй, та нар яагаад урив гэсэн агуулгатай аливаа сануулгыг “дагаж намираад” байхгүй, Швейцарьт энэ 6 дугаар сард зохион байгуулах Украиныг дэмжиж, Оросыг “шахах” тухай зорилготой нэгэн сонирхолтой хуралд нь оролцох эсэхээ өөрсдөө шийднэ. Монгол Улсын язгуур эрх ашгийг улс төр, дипломатын аргаар хамгаалах боломж хаана байна, байр сууриа яаж илэрхийлэх вэ, хаана дуугарч, хаана амаа жимийхээ өөрсдөө л мэддэг улс. Тиймээс айлчлалуудыг өөрсдийн бодлогоор хүлээн авч, төлөвлөсөн орнууддаа айлчилж, оролцох хурлууддаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засагтай холбоотой арав гаруй тооны гэрээ байгуулагдаж байна. Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг хамтран угсрах, засварлах төв байгуулах, үнээний ферм байгуулах, үүлдэр угсааг сайжруулах зэргээр мал аж ахуй сайн хөгжсөн, бас ч гэж “хориг дотор амьдраад өөрсдийн дотооод хэрэгцээг хангаад сурчихсан” орны хувьд “Хүнсний хувьсгал”-д эергээр нөлөөлөхүйц гэрээнүүд байгуулж байна. Мөн шинжлэх ухааны академиуд хамтран ажиллах, археологийн судалгааны чиглэлээр хамтрах, хоёр улс харилцан жолооны үнэмлэхүүдээ хүлээн зөвшөөрөх гэхчлэн олон асуудлын гарцыг нээж байна.

Монгол Улс урьсан зочноо Олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэргүйгээр  баривчлах уу?

Ер нь дандаа ийм хоригтой байх биш. Манай хоёр улс 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Засгийн газар хоорондын хуралдаан долоон удаа болсон, одоо бодитойгоор бие биеэ дэмжиж хөгжих суурь хэлэлцээрүүд эхэлж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч Уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түвшингээ дээшлүүлж Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажуулж байна. Мөн хоёр улсын банк, санхүүгийн байгууллагынхан цаашид хамтран ажиллахдаа  хоригт орсон нөхцөлд төлбөр тооцооны ямар арга хэрэгслийг ашиглах боломж гарц байж болох тухай ярилцахаар төлөвлөсөн. Сонирхолтой нь нэн хөнгөлөлттэй нөхцлөөр газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай яригдсан сурагтай. Тийм бол энэ саналд ч бас манай талаас “Монгол Улс зээл тусламжийн бодлого баримтлахаа больсон, зөвхөн харилцан ашигтай хамтын ажиллагаа л байж болно” гэдгээ илэрхийлэх нь лавтай.
Гэтэл нийгмийн сүлжээнд А.Г. Лукашенког барьж хорих, барьж өгөх тухай ч бичсэн харагдана. Монгол Улс урьсан зочноо барьж өгөх ёс суртахуунтай, дипломат соёлтой орон мөн үү? Эрх зүйн талаасаа ч Олон улсын эрүүгийн шүүх дээр үүнтэй холбоотой ямар ч тогтоол шийдвэр гараагүй байхад ямар үндэслэлээр баривчилж хэнд тушаах болж байна? Яагаад түүнд дургүй орнуудын тааллаар, эсвэл Беларусьт болсон сонгуулийн дүнгийн маргааныг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж бид урьсан зочноосоо татгалзах ёстой гэж? Яагаад Монгол Улс европчуудтай нийлж бид Белорусийг гадуурхах ёстой гэж? Белорусь улс манайхтай ч, Украинтай ч байлдаагүй шүү дээ. Оростой л найзалсан. Үүний төлөө баривчлах юм уу? Үнэн хэрэгтээ Европын холбооны хэдэн улс орон түүний сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй л юм байж. Энэ нь манайд хүртээлгүй. Манай улс бол түүний сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөд Элчин сайдаа харилцан суулгаад, албан ёсоор Төрийн тэргүүн нь урьчихаад байна шүү дээ. Энэ бол Монгол Улсын дотоод бодлогын асуудал.
Түүнийг яагаад Монгол Улсад урих болсон талаар шүүмжлэлтэй мэдээллүүд сошиалаар цацагдаж буй нь олон ургальч үзлийн үүднээс авч үзэхэд хэвийн зүйл. Гэхдээ анхаарах зарим зүйл бий. Юу гэвэл гадаад бодлого бол тухайн улс орны  аюулгүй байдалтай шууд холбоотой. Төрийн айлчлалын талаар төрийн бодлогын хэмжээнд ярих ёстой.

Бутаны хаан тэргүүтэй олон орны удирдагч Монголд айлчилна

Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч аль улсын удирдагчийг, хэзээ айлчлуулахаар урихаа өөрсдөө шийднэ, энэ бол манай дотоод асуудал. Тэр тусмаа 2024 он бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамгийн олон зочинтой жил болно. Үүний салхийг Белорусийн ерөнхийлөгч А.Г. Лукашенко биш, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер хагалж Монгол Улсад айлчилсан. Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогоос харахад зээл тусламж ярихгүй, зөвхөн харилцан ашигтай хамтын ажиллагаа л ярина. Бусад улс оронд очиж тусламж гуйх бус дэлхийн улс орнууд Монголыг зорьж ирдэг байх тийм бодлого, чиглэлийг баримталж ажиллана гэдгээ зарласаар ирсэн.

Энэ чиглэлээрээ ч Монгол Улс дэлхий дахинд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс гэдгээ Ромын Пап Францисийн айлчлалаар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар “тунхаглуулсан” улс шүү дээ.  Тухайлбал, Ромын Пап Францис Монголд айлчлан ирэхдээ “Шашин шүтэх эрх болон бүх эрх чөлөөний тухай тунхаглал монголчуудын соёлын өвийн эд эс болгонд оршдог учраас Монгол Улс нь оюун санаа, шашин шүтэх эрх чөлөөний билэг тэмдэг орон байхаас аргагүй юм” гэж хэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш “Энэ хэцүү ертөнцөд Монгол Улс бол Энхтайвны билэг тэмдэг болсон орон юм” гэж тодорхойлж дэлхий дахинд тунхаглан зарлаж өгсөн. Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” гэж XIII зууны үед Их Монгол Улсын тогтоосон худалдаа, соёл, бүхий л харилцааны аюулгүй байдал, энхтайванч гадаад бодлогын түүхтэйг сануулж, 20 гаруй жил НҮБ-д энхийг сахиулагчдаа илгээж, өнөөдрийг хүртэл цөмийн зэвсгийг эсэргүүцэгч, энхийг эрхэмлэсэн бодлогодоо тууштай байгаа нь ердөө Монгол Улс л байдаг гэж хэлчихээд явсан билээ.

НҮБ анх байгуулагдахдаа манайх шиг хөгжиж буй орнуудыг ижил тэгш эрхтэй, “түдгэлзэх, татгалзах, дэмжих” эрхээ эдлэг гэж байгуулагдсан болохоос жижиг нь томчуудтай нийлээд томчуудынхаа дургүй орнуудыг “бүллидээд” ашиглуулаад байг гэж байгуулагдаагүй биз дээ. Үүнийг л мартахгүйгээр бид 192 оронтойгоо эрх тэгш нөхөрлөсөөр байгаа болохоор нэр хүндтэй байдаг.
Тун удахгүй буюу магадгүй, наадмаар Бутаны хаан, гэргий, хатан хаан, хүүхдүүдийнхээ хамт Монгол Улсад айлчлан ирэх урилгатай гэлцэх боллоо. Мөн Лаосын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа хариу айлчлалаар ирэх сурагтай.  Ирэх 8 дугаар сард БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар төрийн айлчлалаар ирэх байх. Дараа нь мөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн форумаа хийнэ. Энэ үеэр Швейцарийн ерөнхийлөгч Төрийн айлчлалаар хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гурав дахь жилдээ нотлон харуулж буй феминист гадаад бодлогыг дэмжих нь гэсэн мэдээлэл бий. Мөн есдүгээр сард Кубын Ерөнхийлөгч, Казахстаны Ерөнхийлөгч мөн л Төрийн айлчлалаар Монголд ирэхээр төлөвлөсөн аж. Тэгэхээр энэ бүхэн дээр урьсан талын ард иргэд нь тухайн зочныхоо талаарх сөрөг мэдээллийг цуглуулж хардаж дайраад байвал Монголд хэн ирэх вэ? Энэ мэтчлэн дэлхий дахинд улс төрийн салхи яаж ч салхилсан Монголчууд бид бусад улс оронтой найрамдал нөхөрлөлөө хадгалж чаддаг төдийгүй гаднаас хэн ч халдашгүй тууштай бодлоготой улс гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсаар байна.

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 4 цаг 39 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 45 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 4 цаг 51 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 53 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 4 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 57 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 7 цаг 15 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 7 цаг 16 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 7 цаг 17 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 7 цаг 20 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 7 цаг 21 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 7 цаг 23 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 9 цаг 5 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 9 цаг 55 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 9 цаг 58 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 9 цаг 59 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 10 цаг 0 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 10 цаг 4 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 10 цаг 5 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 10 цаг 6 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top