x

Бэнжамин Франклин

Америк долларын зуутын дэвсгэр дээр хөрөг нь байдаг хүн гэвэл бүгд төрхийг нь санах ч дэндүү болхи танилцуулга биз ээ. АНУ гүрнийг үндэслэгчдийн нэг Бэнжамин Франклин хүн болж төлөвшсөн хийгээд аугаа эрдэмтэн, дипломатч, зохион бүтээгч, улстөрчийн хувьд үзэл санаа болон улс төрийн итгэл үнэмшил нь хэрхэн бүрэлдсэнийг сонирхол татам өгүүлсэн гайхалтай намтар монголоор хэвлэгдлээ.

Энэ түүхэн сүлжээсийг өөрөө бичсэн намтар, өөрийнх нь зохиол бүтээл, хувийн тэмдэглэл, Франклины захидал болоод тухайн цагийн олон гэрчийн дурсамж дээр үндэслэн нэхжээ.

Номын зохиогч нь алдартай намтар бичээч Волтэр Айзексон. Айзексоны туурвисан Стив Жобс, Альберт Эйнштейн, Хэнри Киссинжэр зэрэг америк улстөрчдийн намтарууд нь олон улсын бэстсэллэр болсон. Суутнуудын намтар, Америкийн түүх, уран зохиолын түүх сонирхогч хүн бүхний заавал нээж үзэх ёстой номын нэг.

Олоон жилийн тэртээ Филадэльфид хөл тавьсан нэрэлхүү атлаа шазруун хөвүүний амьдралд хөлөө олсон, гагц хөлөө олоод зогсохгүй Америкийн түүхэнд, улмаар хүний түүхнээ үлдээсэн тод мөрийг эндээс олж харна. Бэнжамин бол тал бүрийн авьяастай, хүндлэхээс аргагүй хүн төдийгүй бүтээлч, эрүүл саруулаар сэтгэдэг уйгагүй хөдөлмөрч хүн. Түүний намтраас уншигч бүр өөрт таалагдах, сэтгэлд нь хоногших тийм үйл явдлыг заавал олно.

Бэнжамин Франклиныг АНУ-ын ерөнхийлөгч байсан гэж бодох нь элбэг. АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч Франклин Пирс, 32 дахь ерөнхийлөгч Франклин Дэлано Рузвэльт хоёртой ижил овогтой нь ч зарим талаар нөлөөлдөг биз. Зуутын дэвсгэр дээр хөрөг нь байдаг болохоор тийм хүндэтгэл гагцхүү ерөнхийлөгчид ногддог гэж үздэгтэй ч холбоотой болов уу.

Бэнжамин Франклин савладаг сандал зохион бүтээсэн патент эзэмшигч нь, Алтантын далайн Гольфстримын урсгалыг тодорхойлоход идэвхийлэн зүтгэсэн. Аянга зайлуулагч бүтээж, хол-ойрын харааны шилийг нэг раманд хосоор нь суулгах санааг сэдсэн, бага оврын хэмнэлттэй зуух бодож олсон, цахилгаан хөдөлгүүрийн санааг урагш ахиулсан, ирээдүйд хүн төрөлхтөнд гүн хөлдөөлт их найдвар төрүүлнэ гэдгийг урьдчилж хэлсэн ийм л хүн.

Бэнжамин Франклины амьдралдаа олж авсан туршлагаараа зохиосон олон мэргэн цэцэн үгийн аль нэгийг нь ихэнх нь хүн сонссон байдаг:

  • Энэ амьдралд үхэл, татвар хоёр л үнэн.
  • Хүүхнүүдийн сул талыг мэдье гэвэл найзад нь магт
  • Ирээдүйн бүх хүслээ биелүүлэхээс анхны хүслээ даран унтраах нь хялбар.
  • Бээлийтэй муур хулгана барьж чаддаггүй.
    Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин заримтай нь л илэн далангүй бай.
  • Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
  • Залхуурал, зэв хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй      болдог.
  • Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.
  • Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр юм чаддаг байх нь ховор.
  • Эзэн хүний нүд хоёр гараас ч ихийг бүтээдэг.
  • Бүх философич сургаал айлдахдаа ухаалаг ч гэлээ ааш авир нь мунхаг байдаг.
  • Нэг нүүх түймэрт гурав өртөхтэйг адилхан
  • Олдгоосоо бага мөнгө зарцуулах нь ид шидээс илүү... гэх мэт.

Фэнжамин Франклины өөрөө бичсэн намтар, бусад намтрыг нь уншсан байлаа ч Волтэр Айзексоны бичсэн бүтээл урьд өмнө дэлгэгдээгүй хувь хүнийх нь хачин, хачирхмаар түүхийг дэлгэсэн. Хүн төрөлхтөнд гайхалтай өв үлдээсэн Бэнжамин яагаад эхнэрээсээ нүүр буруулсан, Нью-Жэрси мужийн амбан захирагч болсон хүүтэйгээ юунаас тангараг тасарсан зэргийг тодорхой бичсэн. Хүн бүхэнтэй найзархуу Бэнжамин сэтгэлдээ юу тээж явсныг хэн ч мэдээгүй боловч баримт фактаар тэр бүхнийг илрүүлэхийг зорьсонд энэ номын үнэ цэн орших ажээ. Мэдээж Америкийг бүтээгчийн намтарт Америкийн тухай өгүүлэх нь гарцаагүй. Энэ утгаараа хоёр түүхийг хамтад уншина.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 52 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 53 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 53 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 53 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 54 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 57 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 15 цаг 27 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 15 цаг 33 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 15 цаг 35 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 15 цаг 37 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 15 цаг 38 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 15 цаг 39 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 15 цаг 41 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 19 цаг 29 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 19 цаг 30 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 19 цаг 31 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 19 цаг 31 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 31 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 19 цаг 32 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 19 цаг 33 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top